"Замын-Үүдэд дахин халдвар гарвал Хятад хилээ хаана" | News.MN

"Замын-Үүдэд дахин халдвар гарвал Хятад хилээ хаана"

"Замын-Үүдэд дахин халдвар гарвал Хятад хилээ хаана"

"Замын-Үүдэд дахин халдвар гарвал Хятад хилээ хаана"

Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт  импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд Covid-19 халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны машины бөөгнөрөл үүсээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Өдөрт дундажаар 150-200 тээврийн хэрэгсэл нэвтэрч, ачаа бараа солилцдог энэ боомтоор одоо 50 ачааны машин нэвтэрч байгааг албаныхан мэдээллээ.

Одоогийн байдлаар хилийн чөлөөт бүсийн хашаанд 631 тээврийн хэрэгслийн цуваа үүссэн бөгөөд үүний 270 орчим нь экспортын бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл аж. Мөн дээр нь 150 хоосон ачааны машин нэмэгджээ. Жишээлбэл, экспортын мах, шир, хөнгөн цагаан болон гуравдагч орон руу дамжин өнгөрөх ачаатай чингэлэг хил дээр гацаад байгааг албаныхан хэлж байв.

Хилийн боомтод үүссэн нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж буй талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ё.Жаргалсайханаас тодрууллаа. Тэрбээр “Замын-Үүдийн боомтоор дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн өдөрт 20 машин нэвтрүүлж байгаад дөрөвдүгээр сарын 11-нээс 50 машин хил нэвтэрч байна. Хил хаасны улмаас 800 гаруй ачааны машин бөөгнөрч, долоо найман эгнээ үүсээд байсан. Өдөрт 20 машин хилээр гарна гэж тооцвол эдгээр машины цуваа 40 гаруй хоногийн дараа буурах байв.

Өмнө нь Замын-Үүдийн боомтоор өдөрт 150-200 ачааны машин гардаг байсан. Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархсантай холбоотойгоор Хятадын талаас Замын-Үүдийн боомтоор дамжин Эрээний боомт руу Covid-19 халдвар тархахаас болгоомжилж хилээ хаасан. Хоёр тал тогтмол харилцаатай байж, Монгол талаас халдвар хамгааллын арга хэмжээг авч байна. Замын-Үүдийн боомтод Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар болон Дорноговь аймгийн Онцгой комисс гол зохицуулалтыг хийж ажиллаж байгаа” гэв.

ЗАМЫН-ҮҮД РҮҮ ХОТООС 580 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЧ, ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас Хятадын Эрээн хотод сууж байгаа Консулын газраар дамжуулан Эрээн хотын Ардын засгийн ордон, хилийн боомтын захиргаатай байнгын уулзалт хийж, шат дараатайгаар тээврийн хэрэгслийн тоог нэмэх чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн юм. Хятадын талаас “Монголын цар тахлын халдварын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэсэн хариу өгч, Замын-Үүд боомтод дахин халдвар бүртгэгдвэл хилээ хаана гэдгээ мэдэгдээд буй.

Цаашдаа хилээр гарах 50 ачааны машины тоо нэмэгдэх эсэх нь бидний хариуцлагын асуудал болоод байна. Учир нь Улсын онцгой комиссоос Замын-Үүд рүү дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотоос ачааны машин оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч бодит байдал дээр энэ шийдвэр хэрэгжихгүй, зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд олноор ирж байгаа нь дахин хил хаах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Хэлж анхааруулсаар байтал дөрөвдүгээр сарын 1-нээс хойш Улсын онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрөлтэй 580 тээврийн хэрэгсэл Замын-Үүдэд очсон байна. Нэг бодлогын шугам алдагдаж байгааг орон нутгийн мэргэжилтнүүд учирлаж байв.

“ЗАМЫН-ҮҮДИЙГ “НОГООН БҮС” БАЙЛГАЖ ЧАДВАЛ ХЯТАДЫН ТАЛААС ТАТАН АВАЛТАА НЭМНЭ”

 Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхантай холбогдож, хилийн боомтын нөхцөл байдлыг тодрууллаа.

-Замын-Үүд, Эрээний хилийн боомтын нөхцөл байдал ямар байна вэ. Тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байна. Замын-Үүд сум “Ногоон бүс” болсон учраас хилээр гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх үү?

-Замын-Үүд суманд гуравдугаар сарын 23-нд Covid-19 халдварын сэжигтэй гурван тохиолдол илэрч, батлагдсан. Халдвар авсан иргэдийг тусгаарлан, Улаанбаатар хотод хүргүүлсэн. Эдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудаас сэжигтэй тохиолдол илрээгүй. Одоогийн байдлаар Дорноговь аймаг Замын-Үүд суманд дахин халдвар бүртгэгдээгүй. Бидний гол зорилго бол Замын-Үүдийг “Ногоон бүс” хэвээр нь байлгаж чадвал Хятадын талаас татан авалтаа нэмнэ гэдгээ мэдэгдсэн.

Жолооч нар хилийн зааг дээр машинаа орхиод буцаж ирж байгаа. Эрээний хилээр нэвтрэхгүй гэсэн үг. Эрээний хил дээр монгол 70 жолооч байгаа бөгөөд тэд хилийн зааг дээрээс ачааг нь ачиж, экспортын ачааг буулгаж өгдөг. Цаашдаа хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоог 50, 70, 100 болгож байж хэвийн болно. Өдөрт 100 машин нэвтрүүлбэл гурван өдөрт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл багасна гэж харж байгаа.

-Эрсдэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотоос ирж буй жолооч нарыг тусгаарлах байр бэлдэж байгаа гэсэн үү?

-Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг тусгаарлах байрыг Замын-Үүд сумаас 20 км газарт бэлэн болгохоор ажиллаж байна. Гадаадын бус хөрөнгө оруулалттай компанийн байрыг дайчилж буй учраас иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авна. Улаанбаатараас ирсэн жолооч нар тэндээ байрлаж, урт, богинын тээвэр хийхээр зохицуулна.

-Дархлаажуулалт хэзээнээс эхэлсэн бэ. Вакцины нөөц хангалттай байгаа юу?

– Эхний ээлжинд Дорноговь аймгийн харъяат 900 тээврийн жолооч, өөр аймгийн харъяалалтай 103 тээврийн жолоочийг вакцинд хамруулсан. Дархлаажуулалтын хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 31-нээс эхэлнэ. Ойролцоогоор зургадугаар сарын 15-н гэхэд бүх тээврийн жолооч бүрэн вакцинд хамрагдаж дуусна.

Замын-Үүд сумын 10 мянга орчим иргэн вакцинд хамрагдах боломжтой. Тээврийн жолооч нарт 2000 хүн тун вакцин хуваарилсан. Монголын талаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог аль болох нэмэгдүүлэх хүсэлтийг Эрээн хотын консулын газраар дамжуулан тавьж байгаа. Эрээн хот тэр чигээрээ “Ногоон бүс” болсон гэдгээ зарласан учраас халдвар тархахаас болгоомжилж байгаа.

Жолооч нарын зүгээс зарим машин дараалал дайрах тохиолдол гарч байгаа талаар гомдол хэлж байсан. Үүнд хэрхэн хяналт тавьж, зохицуулж байна вэ?

-Тийм асуудал байхгүй. Хилийн чөлөөт бүсэд 631 тээврийн хэрэгслийг дэс дараагаар нь дугаар үүсгэж, зохицуулсан. Прокурор, тагнуулын байгууллагаас хилийн цэг дээр хяналт тавьж ажилладаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-14 64.119.16.71

Хил хаавал бид 3 сая хүнээ ногоогоор хангаж чадна гээд байдаг хүмүүст том боломж гарлаа шүү.

Avatar

Санаа 2021-04-14 64.119.24.147

Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимтэйгээр шинэ технологитойгоор хөгжүүлэх, нүүрсээ 3 дагч зах зээлд угааж хүргэх, нүүрснээс шингэн түлш гаргах зэрэг ажлыг далайцтай хиймээр б на. Бусад хөрөнгө оруулалтаа сааруулаад ч гэсэн.

Avatar

Зочин 2021-04-14 64.119.16.71

Өөр нүүрс авах гээд эрэлт үүсээд байгаа газар байхгүй болохоор Орос хүртэл жижигхэн Монголтой зах зээл булаалдаж төлөөлөгч нь танк төмөр замаар л явдаг гэж тархи угаагаад байгаа.

Avatar

ЗОЧИН 2021-04-14 158.208.192.248

ХААВАЛ САЙН Л БИЗ. БААСТАЙГАА ХОЛИЛДСАН БАЛГАС БАЙСАН ИРЭЭН ХОТОД МОНГОЛЧУУД Л ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-14 202.9.46.225

Тэнд чинь байгаа бараа бүтээгдэхүүн түүхий эдийг монголд хийдэг хямдхан бдаг бол юу гээд л зөөгөөд бхав дээ

Avatar

Зочин 2021-04-14 66.181.190.18

Ер өөрөө хараат болсоноо мэдэж байна уу? Шүүгээгээ онгойлгоод хардаа?

Avatar

Зочин 2021-04-14 64.119.16.71

Монголоор төсөөлвөл Эрээн Хятадын хувьд байгаа үгүй нь хэндч хамаагүй алс хязгаарын багийн төв.

Avatar

иргэн 2021-04-14 66.181.189.244

Заа хятадууд хилээ хаагаад оросууд вакцинаа харамлаад бидний 300к дуусаад одоо яахуу. ЗГаа муулаад хоорондоо хэрэлдээд гэртээ хэвтэх л улдлээ дээ. Сэдэв бол байнаа байна. Анандбазар. Тувшинбаяр гээд л.

Avatar

zochn 2021-04-14 202.126.90.98

hyataduudiig uzen yadaad hilee haa geed bsan odoo hyataduud ni hilee haachlaa buteej sunuuguuch dund ni jolooch nar ni unee nemeed busad une nemegdlee geed booj uhlee ug ni amar jimer l boloh geed bsiin bishuu

Avatar

Irgen 2021-04-14 122.201.24.54

Ene eronhii said ogtsroh heregtei bn

Avatar

Зочин 2021-04-14 103.26.194.56

Улс байж 2 хөрштэйгөө ганцхан олон улсын боомтоор холбогддог ш****н. Үнэн дампуу улс шүү

Avatar

Зочин 2021-04-14 59.153.115.155

Bidnii hariutslagaguin buruu.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.86.158

Анхны сансарын нисгэгч анхны 1000 хүүхэн хүчиндэгч гэх мэт булганыханаас анхны юм их гарнаа

Avatar

/*-**/ 2021-04-14 49.0.142.40

Зөвөө зөв, хилээ хаахаас өөр аргагүй болж ирэ байх шиг байна

Avatar

Зочин 2021-04-14 202.21.109.107

ТОГЛООМГҮЙ ХАА

Avatar

Bhiiiiold o 2021-04-14 211.48.254.200

Hyatad vaktsin hiisnees bolood Mongold odort 1000 haldvar ikrch bn ..naad hyatad vaktsin aa tarihaa boliochee Oyukaa malaa

Avatar

иргэн 2021-04-14 66.181.189.244

Чи яаж мэдчихвээ

Avatar

Bold o 2021-04-14 223.39.146.119

Naad hyatad vaktsin hiisnees bolj Mongold odort 1000 n hun shineer haldvar ilerch bn hu jaa vaktsin aa tarihaa boliochee

Avatar

Зоя 2021-04-14 23.249.172.180

Орос трол л вакцин гүтгэж чадна даа.

Avatar

Зочин 2021-04-14 66.181.161.24

Халтарыг огцруул. Зам тээврийн яам ажил хтйхгүй байна

Avatar

Зочин 2021-04-14 103.57.92.217

Монгол улсын нефть эрчим хүчээр Оросын колони экспортонд гаргах түүхий эдээр Хятадын колони нэгэнт болжээ.

Avatar

Хаха 2021-04-14 202.21.109.107

ТИЙМ БОЛЖ Л БАЙНА

Avatar

Зочин 2021-04-14 66.181.177.219

AHУc ахдаа хэлээч. Ха ха ха ха ха.

Avatar

Зочин 2021-04-14 202.21.109.107

ХАХА

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

chi chamig toohgui baiahd uselre osogchoroo neeh muntag hudla onigoo yarihan chinehn chiirteinmaaa.onigo ansan zobi bi enig toohgui baihaddaa yu bolsin neeh onigoo bolosn hudlaa ulger yarial.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

ee cahbas daa chabas daa ged golio zuursan hure namar bolson biz.yasan yu bolson geed yu bolson geed.neg muu tabilga bol gai shaasan shuu.chi beejing ingej zolig gargadag gej jagtag gargadag ged medehgui ilbenh uu geel asuujilaa.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

enig mikropon yarhin boluilad ug gejin biz dee teegbel mail daa shaasan shuu. inged untaa ged ulam yarih husle torosn ongod ordoguinma.bi uul oln jil ene heden huuhen zlauu boy band grup amir hij saltag majuulad haltar bolgojison uslere shuu. chi bitgi basal daa.er hun geel mnii aab shine stanz abj ugsu shuu. teged helmer yum baina hen uhsenn hohinee hohinee. gemetld uhsen yaltan der turshuulga hiile.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

bi anh unda ingej gutaj uzeegui l dee .bi chamd heljina anad kompani na dheden nogoon dolor uguuch uguuch geed helsen.yasan teged yasan yu bolsin yu geed shaasinn.useler eosogchoo untaraalga.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

ingej bolodguin shuu yasan. chi teged yasan nogoo yasan teegd yasan geed asuuji bolohgui bolsin gej uu.yasan yu bolosn yu bolson yu bolson bolod ingeed hutsald bitgi hutsald aa. uselere osgogchor untara.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

yasan yasan yasan yasan teegd galzuraad uhe de ter muu zeremdeg bolosn hure chin bi gemtelt alaadd ugul chi mongo aabalda salsan biz dee mongan zahiralaa.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

chi muu huure ingej helsen ged nadig shuuhed shadinmuu muu uhsen jigeree yasan jigere eegd helsen uhlee yu chi yasan huure yasan huure yasan huure. uselre osgocgjor yarisan dormjolosor. anha nhenchams aihin bee ingej ailgaj abiagd mongo dermdej abdin gesen.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.58

yasan yasaa yasan chi yasan hure bee chi yasan tgeed yasan teeged yasan yasan.

Avatar

Зочин 2021-04-14 66.181.161.108

Хилээ удаан хаавал монголчууд өөрсдөө бүгдийг хийгээд хүчирхэгжээд байсан түүх бүр ул мөргүй болж Хар хятад хилээ хаахад л сүйрэх хэмжээнд хүртлээ доройтжээ.

Avatar

Хаха 2021-04-14 202.21.109.107

УГААСАА ӨӨР АРГАГҮЙ

Avatar

ard tumen 2021-04-14 66.181.189.138

haldvar garval hujaanard helhgui nuuchihgui euu tgdl asuudlaa shiidchih muu umhii hujaa argiin uurtun hergel

Avatar

Хятадын колон 2021-04-14 139.5.218.90

Монгол улс Хятадын эдийн засгийн бүрэн хараат болжээ.

Avatar

ЗАРИМ НЬ ҮХЭЖ БАЙНА ЭНЭ БОЛ ЭРСДЭЛ ХЯТАДАД 2021-04-14 202.21.109.107

ХАХА ЗӨВ МАНАЙД ӨВЧИН ҮНЭХЭЭР ИХ БАЙНА

Avatar

ОК 2021-04-14 202.21.109.107

ХЯТАДУУДАА БАЯРЛАЛАА ХАМТАРЧ АЖИЛЛАСАНДАД ЧИНЬ

Avatar

Үхэр монгол 2021-04-14 139.5.218.157

АН тэнэгүүдэд хэлэхэд ийм юмаар улс төр хийхээ боль.Сайн арга олооч мэргэжилтнүүдээ

Avatar

Зочин 2021-04-14 192.82.67.138

Hurelsuh hamaagui h*****d Hyataduudiin durgui hurgesen odoo yaay gehev kkk sagsalzuur bolovsrolgui avilgaching shuteel bai teneg malnuud ta nar !!!!

Avatar

Зочин 2021-04-14 192.82.75.27

Dornogovi Omnogovi 'ruu
neg ch hun b** nevtruul horiogoo changal

Avatar

Зочин 2021-04-14 150.129.140.195

Булганыхан ер нь с****т юм бишүү анандбазарт хүчэндүүлсэн хүүхний тоо хэд хүрсэн вэ

Avatar

МАНЯК 2021-04-14 66.181.161.121

саяхан мангар хүрэлсүх хятадыг соёлын хувьсгалын өнгөрсөн асуудалаар маш ноцтой тэнэгэрсэн хятад зөвөөр анхааруулсан баттулга энэ хоёрыг чингисбогд болго БУЛГАН хүчиндэгч нараар баян мунагууд болжээ ТҮВШИНБАЯР АНАНДБУЗАР САХАЛ БАТЭРДЭНЭ

Avatar

Зочин 2021-04-14 202.126.89.225

Ийм байж муу х***а гэж томрон АНУ барууныхнаас хоолоо бэлдүүлээд зүгээр авчих юм шиг Засгийн том бүлтрэгчид одоо музей хөшөө хүн явлаггүй замд биш дотоодын хүлэмж мэтдээ хөрөнгө оруулаач

Avatar

Зочин 2021-04-14 202.21.113.238

АМарсайхан нь зүгээр явш байгаа гэх юм. Өөрийнхөө Эрээнийг хэлээд байдаг юм бах даа

Avatar

Зочин 2021-04-14 122.201.21.226

нөгөө х*******н хил хаавал монгол хөгжих гээд байна гээд байсөн гарууд яасан бэ. хаана байнаа. одоо сайхан боломж монгол орноо хөгжүүлээч..

Avatar

Зочин 2021-04-14 202.179.25.105

ийм бөйдалд хүргэсэн МАН ЗГ УОК Халдварын тархалтыг Үл ойшоож Худлаа ЭЗ- гэсээр байгаад ЭЗ-г нь ч Өссөн юм байхгүй Халдварыг улам тараасан Буруутай одоо Хөрш Улс орнууд Хил гаалиа хаагаад эхэллээ шүү дээ ЕС-д Оюунэрдэнэд Хариуцлага тооцох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж