Левандовскигүй Байерныг хожсон ПСЖ энэ жил түрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Левандовскигүй Байерныг хожсон ПСЖ энэ жил түрүүлэх үү?

Левандовскигүй Байерныг хожсон ПСЖ энэ жил түрүүлэх үү?

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн найман багийн хариу тоглолтууд өнөөдөр/2021.04.14/ эхэллээ.


  • (2) Челси 0 – 1  Порто (1)

Хоёр багийн хариу тоглолт урьдын адил Испанийн Севилья хотод явагдлаа. Эхний тоглолтонд Английн Челси зочин багийн статустай тоглож, Португалийн Портог 2-0 гэсэн харьцаатай хожин давуу байдлыг үүсгээд байсан. Харин өнөөдрийн хариу тоглолтонд зочин багийн статустай тоглосон Портогийн залуус гайхалтай байсан ч аз дутлаа. Өмнөх шатандаа Роналдогоор ахлуулсан Ювентусыг хожсон тэд энэ удаад Челсиг тоглолтын турш илүүрхсэн ч ердөө ганцхан гоол оруулсан нь харамсалтай. Хариу тоглолтын цорын ганц гоолыг шүүгчийн мэдлийн нэмэлт цагт буюу 90+3 дахь минутад Портогийн Иран довтлогч Мехди Тареми уран гоёмсгоор оруулсан. Гэвч тэдэнд дахин нэг гоол оруулах боломж гаралгүй, тоглолт өндөрлөж, Челси хоёр тоглолтын нийлбэр дүн 2-1 гэсэн харьцаатайгаар дараагийн шатанд шалгарав.

Энэ өдөр Челсигийн гарааны бүрэлдэхүүнд туршлагатай хамгаалагч Тиаго Силва эргэн ирсэн бол Матео Ковачич гэмтлийн улмаас тоглолтонд оролцоогүй. Харин сүүлийн үед давгүй тоглолтыг үзүүлж буй Хорват гаралтай Америк жигүүрийн довтлогч Кристиан Пулисик Портогийн эсрэг ч гайхалтай байлаа. Тэрбээр нийтдээ 11 алдааг Портогийн тоглогчдоос салгажээ. Өөрөөр хэлбэл, эсрэг багийнхан нь түүнийг зогсоохын тулд 11 удаа алдаа гаргасан аж.

Хамгийн сүүлд 2011 онд Лионель Месси Реал Мадридын эсрэг тоглохдоо 11 алдаа авч байв.

УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд Челси шиг найман удаа шалгарсан өөр Английн баг үгүй. Тэд хамгийн сүүлд 2014 онд УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, Испанийн Атлетико Мадридтай учраа таарч байлаа. Оросын тэрбумтан Роман Абрамовичийн Челси тэртээх 2012 оны гайхалтай амжилтаа дахин давтаж, Томас Тухелийн удирдлага дор УЕФА Аваргуудын лигт түрүүлж чадах болов уу?

  • (3) ПСЖ 0 – 1 Байерн Мюнхен (3)

Өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн финалд учраа таарсан хоёр баг хэн нь энэ жил хагас шигшээд шалгарах вэ гэсэн шийдвэрлэх тоглолтоо Парис хотод хийлээ. Хоёр багийн эхний тоглолт Германд явагдахад Килиан Мбаппе шоу толилуулж, хоёр гоол оруулан баг нь хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 3-2 гэсэн харьцаатай хожсон.

Аваргаа хамгаалах зорилготой Байерн Мюнхен багийн гоолын машин, гол лидер Роберт Левандовски бэртлийн улмаас ойрын хугацаанд тоглох боломжгүй болсон учир түүнийг орлож Эрик Чупо – Мотин дахин талбайд гарсан. Хуучин багийнхаа эсрэг тоглосон Эрик Чупо – Мотин үүргээ ч хангалттай биелүүлж, эхний үеийн 40 дэх минутад гоол оруулан багтаа тэргүүллийг авчирсан. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүн 3 – 3 гэсэн харьцаатай тэнцсэн ч айлын талбайд гурван гоол оруулсан гэх үзүүлэлтээр ПСЖ хагас шигшээд шалгарах байв. Иймээс Байерн Мюнхений залуус дахин нэг гоол оруулж, нийлбэр дүнг 4 – 3 гэсэн харьцаатай болгох нэн шаардлагатай байсан. Гэвч ПСЖ тоглолтын үлдсэн хугацаанд алдаа гаргалгүй нямбай байж, хагас шигшээд шалгарлаа.

Энэ өдөр Неймарыг Байерн Мюнхен багийн хаалгач Мануэль Нойер болон хаалганы хөндлөвч хоёр л зогсоосон. Бусдаар бол Неймар жинхэнэ утгаараа “галзуурсан”. Барселонад Мессигийн сүүдэрт нуугдахыг хүсээгүй Неймар өнгөрсөн жилийнхээ алдаагч засч, энэ улирал багийнхаа хамтаар УЕФА Аваргуудын лигт түрүүлж чадах уу?

Маргааш Ливерпүүл – Реал Мадрид, Боруссиа Дортмунд – Манчестер Сити гэсэн тоглолтууд явагдана. Талбайдаа Ливерпүүлийг хожсон Реал Мадрид хэрэв үр дүнгээ хадгалж чадвал хагас шигшээд Челситэй учраа таарах бол Манчестер Сити Дортмундыг хожвол тэднийг дараагийн шатанд ПСЖ хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж