Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ гарлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ гарлаа

Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ гарлаа

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Энэ дагуу шалгалтын тов батлагджээ.

Эхний өдөр буюу долдугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт болно. Дараагийн өдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл. Биологи, Математикийн шалгалт долдугаар сарын 3-нд, Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт долдугаар сарын 4-нд 10.00-17.20 цаг хүртэл тус тус болох юм байна.

Энэ жил нийт  34 мянга гаруй сурагч элсэлтийн шалгалт өгөх төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор бүртгэл 80 хувьтай байгаа аж. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 05-нд дуусна. Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн 75779498 утсаар элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж