АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй гэрээ байгуулна | News.MN

АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй гэрээ байгуулна

АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй гэрээ байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 9-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн нам дангаараа эсвэл  хамтран нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Тиймээс МАН, АН, МАХН, ХҮН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ.

Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэх учиртай. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй намууд дотооддоо сонгуулийн бэлтгэл ажилд хэдийнээ оржээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Мөн “Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заажээ. Дээрх шалгууруудыг хангасан хүнийг намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.

Эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тодорхой. Тус намын дарга У.Хүрэлсүх өнгөрөгч сард намын гишүүддээ хандаж "Хэрэв намын гишүүд та бүхэн минь дэмжвэл миний бие 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэж албан ёсоор илэрхийлсэн байдаг. Нам дотроо ч бэлтгэл ажил нь сайтар хангагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, МАН бүх гишүүдээсээ бус намын Их хурлаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулдаг жамтай.

Харин АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх дүрэмтэй.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй АН-ын гишүүдэд дотоод сунгаа нь нээлттэй гэсэн үг. Ингэхдээ Үндсэн хуульд заасны дагуу 50 нас хүрсэн хүмүүс АН-ын дотоод сонгуульд өрсөлдөнө. Гэвч  АН-ын талцал, хуваагдал эцэслэгдээгүй өнөө хэр дотоод учраа ололгүй эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийш харсан. АН-ын талцал, үл ойлголцол Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбоотой. Учир нь, АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Туваан оны өмнөхөн АН-ын Их хурлаар дүрмийн өөрчлөлт хийж, "Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээр санал гаргавал  намын Их хурлаар өрсөлдөгчгүй сонгож шийдвэрлэнэ" гэж тусгасан нь маргааны үндэс болсон юм. Гэхдээ энэхүү дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан.

Ийн АН-ын нэг тал нь одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа бол нөгөө тал нь намынхаа дүрмийн дагуу нийт гишүүд дундаасаа нэр дэвшигчийг тодруулна гэж үзэж буй.

Намын даргаа тодруулахад ч нэгдэж чадалгүй С.Эрдэнэ болон, Ц.Тувааны талаас хоёр намын дарга тодруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх алийг нь АН-ын жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг ойрын хугацаанд эцэслэнэ. Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, М.Тулгат даргатай АН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх таван ч ажлын хэсгийг байгуулжээ.

АН НЭР ДЭВШИГЧДЭЭ ҮЗЭЛ САНААНЫ ФИЛЬТР ТАВИНА

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх том ажлын хэсэгт М.Тулгат, О.Магнай, О.Чулуунбилэг, Ц.Оюундарь, С.Эрдэнэ нар ажиллаж байна. Уг ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тавих шалгуур, нөхцөлийг тодорхой болгож, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй ёс зүйн Моралын гэрээ байгуулахаар болжээ.

Тухайлбал, АН-ын гишүүдийн олонхын саналыг авч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч олон нийтийн сүлжээнд иргэдээ блоклодоггүй байх, парламентын засаглалын эсрэг үг хэлэхгүй байх, цаазаар авах ялыг сэргээх талаар хэзээ ч байр суурь илэрхийлэх ёсгүй, гуравдагч хөршийн бодлогыг байнга дэмждэг байх зэрэг фильтрүүдийг нарийвчлан гаргах юм байна. Энэ тухай өчигдөр "Сlubhouse"-т "АН-аас ямар нэр дэвшигчийг хүлээж байна вэ" гэсэн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ажлын хэсгийн гишүүн О.Магнай илэрхийлсэн. АН өмнө нь нэр дэвшигчээ тодруулахдаа үзэл санааны ийм фильтр тавьж байгаагүй нь эргээд гишүүд, дэмжигчдийг гонсойлгож байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс энэ удаад нэр дэвшигчтэй  Моралын гэрээ байгуулж, АН-ын үзэл санаа, үнэт зүйлээс эргэхгүй байх  гэсэн тодорхой шалгууруудыг тавьж нэр дэвшүүлэлтийг зохион байгуулах юм байна.

Хоёр дахь ажлын хэсэг болох Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Ч.Отгочулуу ахалж байгаа бол Социологийн судалгааны ажлын хэсгийг О.Чулуунбилэг ахалж байна.

Тавдугаар сарын 2-нд АН Их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна. Үүнээс өмнө дотоод сонгуулиар нэр дэвшигчийг тодруулна.  Харин санал хураалтыг цахимаар эсвэл цаасаар явуулах уу гэдгийг одоогоор эцэслээгүй байгаа бөгөөд ажлын хэсэг дээр яригдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

And naiz 2021-04-14 66.181.161.31

AN odoo mash bodlogotoi zov ajillah yostoi.Hulgaich.hudalch.kazinoch.jduchin.novshiin esreg zaaval yalah yostoi.MAN-n darga nertei luivarchin urvagchiig yaluulj bolohgui.Ard tumen ch sain uhaarch MAN-d 100000-r sanalaa hudaldaj niigmeeree hohirdogoo bolih heregtei.

Avatar

Зочин 2021-04-14 192.82.89.197

юун гуравдагч хөрш вэ? энэ үгээ сайн тодруулаач, яваандаа асар мунхаг заалт болж магадгүй шүү

Avatar

У 2021-04-14 103.26.195.180

ХҮРЭЛСҮХ ЯЛНАА

Avatar

Зочин 2021-04-14 192.82.68.218

АН НАМ ХЭНИЙГЧ ДЭВШҮҮЛСЭН ЯАХАВДЭЭ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ СОНГУУЛЬД ЯЛАГДАНА.

Avatar

Энхээ 2021-04-14 192.82.90.63

ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ БОЛ ТӨГС ЗАСАГЛАЛ МӨН ГЭДГИЙГ ХЭН НОТОЛСОН ЮМ БЭ, АЛИВАА ТӨР УЛСУУДЫГ СӨНӨӨЕ ГЭВЭЛ ПАРЛАМЕНТУУДЫГ ДЭМЖЭЭД БАЙ гэсэн ҮЗЭЛ САНААГ А. ГИТЛЕР "МАЙН КАМПФ" ЗОХИОЛДОО ҮНДЭСЛЭЖ БАЙСАН, МӨН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО НЬ МОНГОЛ УЛСЫГ ӨНӨ МӨНХӨД САЙН САЙХАНД ХҮРГЭНЭ ГЭЖ ХЭН БАТЛАХ ВЭ?

Avatar

Зочин 2021-04-14 107.117.172.59

Тэгээд Гитлер яалаа?

Avatar

Ж 2021-04-14 103.26.195.228

Хоёр аварга гүрний дунд оршдог манайх шиг орны хувьд парламентийн засаглал бол тусгаар тогтнолын баталгаа

Avatar

Зочин 2021-04-14 139.5.217.163

АН байнга хэлбэрдэж гайхуулна. Бүх гишүүдээр гэх нь сайхан сонсогдоно, байгаа онодоггүй. Бүх гишүүд тухайн хүнийг мэдэхгүй, танихгүй, хэн сайн рекламдна тэр нэр дэвшинэ

Avatar

Зочин 2021-04-14 203.91.115.37

байнга л сонгууль болгоноор гэрээ хийж жүжиглэдэг. бахь байдгаараа АН-хан өм цөм идээд Америк руу зугтдаг болсон. тарвагыг хар сайханбалагийг хар

Avatar

Иргэн 2021-04-14 202.55.188.46

Ерөнхийлөгч сонгогдонгуутаа хуулийн дагуу намаасаа татгалзаж нам бус болдогийн учрыг манай АН ойлгодоггүй нь харамсалтай. Та нарынхаар танай намаас дэвшсэн ерөнхийлөгч хэрвээ сонгогдвол бүх ард түмний биш танай намын ерөнхийлөгч байх юм байна. Ард түмэн үүнийг дэмжих үү? нөгөө ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх гол үүрэг нь юу болох билээ?
Мордохын хазгай гэдэг дээ…

Avatar

Зочин 2021-04-14 202.9.46.228

Зандаа Энхболд ерөнхийлөгчид дэвшээд гарахгүй шүү! Оюунгэрэл нь дээр шүү

Avatar

Ганаа 2021-04-14 59.153.114.213

ХҮН, МАХН гэчжээ тэд нар чинь эвслийн нэг л намууд эвслийн нэрийг ч мэдэхгүй хүн хууль мэдэхгүй хүнээр ийм юм ичүүлэхээс ичээч

Avatar

Зочин 2021-04-14 202.9.46.228

Одоо энэ С.Эрдэнэ намын дотоод ажилд оролцохоо болиочээ! Энэ нөхөр самарна шүү! Үргэлж гай тарих болно

Avatar

Зочин 2021-04-14 124.158.96.101

Ерөнхийлөгчид Оюунгэрэлийг сойгоорой. Өөр хувилбар байж таарахгүй. Монгол эмэгтэй ерөнхийлөгчийг мөрөөдөж байна. Орон нутагт анхааралаа хандуулах хэрэгтэй, Оюунгэрэлээ. Хүүкийг Оюунгэрэл далаар нь тавина.

Avatar

Зочин 2021-04-14 203.91.115.37

америк өвгөн төрд гарна гэсэн үгүү?

Avatar

Зочин 2021-04-14 192.82.85.197

СҮР СҮР ЮМ ЯРЬНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-04-14 202.9.40.139

Нэр дэвшвэл 100 саяыг намдаа өгнө гэж гэрээ хийх биз. АН-ын нэг онцлого нь дандааа мөнгөөр асуудлыг шийдвэрлэх гэдэгт байдаг. УИХ-д нэрээ дэвшүүлэхийн тулд 100 саяыг намдаа өгдөг тийм жаягтай нам өөр хаана ч байхгүй. Энэ нам мөнгөний нам мөнгө, албан тушаалын төлөө нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл юм. Хоорондын хэрүүл тэмцлээс үүнийг харж болно. Та нар бүтэхгүй, намаа тараагаад шинээр үзэл бодол үнэт зүйл нь нэг хүмүүсийг бүртгээд жинхнээсээ АН-аа байгуулвал дээр байх болно

Avatar

Зочин 2021-04-14 103.26.193.230

Харин ч ил тод улаан цагаан амар байдаг. МАН худлаа дуугай царайлчихаад их эвгүй 60 тэрбум схем зураад байдаг бүх булхайгаа намын нэр хүнд унана гэж нуудаг балиар

Avatar

Хайду 2021-04-14 139.5.219.103

Үзэл санааны шүүлтүүр тавих туйлын зөв. Ардчилалд тууштай хүн байх ёстой

Avatar

зочин 2021-04-14 202.9.47.22

Шорон Эрдэнээнийн нам нь аль нь юм бэ

Avatar

АРДЧИЛСАН НАМ. 2021-04-14 202.179.26.14

АРДЧИЛСАН НАМ СӨНӨЧИХВӨЛ ЖИНХЭНЭЭСЭЭ МОНГОЛ УЛС НЭГ НАМЫН СИСТЕМД АЛБАН БУСААР ШИЛЖИНЭ ШҮҮ… ТИЙМИЙН УЧИР БООРЦОГНЫ ХЭРҮҮЛЭЭ ДУУСГАЖ ЖИНХЭНЭЭСЭЭ УЧРАА ОЛЖ ХУЖРАА ТУНГАА… СОНГУУЛЬ ЯАХ ВЭЭ. БҮҮҮР ДАРААГИЙН АСУУДАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОХ ГЭЭД ҮХЭН ЗҮТГЭЭД ДҮР ЭСГЭСЭН НЭГДЭЛ ҮҮСГЭВЭЛ АЛСДАА УЛАМ Л ЗАДРАНА. ӨНЖИЖ БОЛНО ШД.

Avatar

УУЛААСААА НЭГ НАМЫН СИСТЕМТЭЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ МАНААСАА ХАРИН Ч БҮР ДОР ХЭЗЭЭЧ НЭГ ХӨНЖИЛД ОРОХ я***н НАМ БАЙСАН 2021-04-14 192.82.85.197

УУЛААСАА НЭГ НАМЫН СИСТЕМТЭЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЮУГААРАА ЯЛГААТАЙ БАЙСАН ЮМ БЭ ХЭЗЭЭ Ч ХӨНЖИЛД НЬ ОРОХ я***н НАМ БАЙСАН ХАМГИЙН ОЛИГГҮЙ НАМ

Avatar

Зочин 2021-04-14 66.181.161.31

Оюундарь ажилын хэсэгт орно гэдэг чинь онхолдож унахын цондон энэ нам

Avatar

Зочин 2021-04-14 103.57.92.240

Анамыг хуваасан женког хэзээч битгий гаргаа зайлуул

Avatar

Болд 2021-04-14 103.57.92.240

Одоо анам боль доо нэгдээд нийлээд яв чадахгуй бол татан буугдаад дахиад шинээр нам байгуулах хэрэгтэй шуу дээ

Avatar

Зочин 2021-04-14 202.55.188.107

MAN luivardaad garna daa, yamar suraagui bish

Avatar

Зочин 2021-04-14 192.82.75.58

АН Дашдожийн Баярхүүг дэвшүүлнэ

Avatar

иргэн 2021-04-14 124.158.88.13

Монголчууд нам гэж далдагнасан нөхдүүдээр дахин тоглуулахгүй шүү. Тэгж тоглуулах орон зай ч үлдээгүйг өнгөрсөн 30 жилийн түүх гэрчилнэ. Удаан, хугацаанд тогтвортой улс орноо удирдах удирдагч хэрэгтэй. Тэр нь та нарт байхгүй нь харамсалтай. Дахин хэзээ ч хууртагдахгүй, худал хуурмагийг чинь тэвчиж чадахгүй. Удирдагч заяагдмал, төрмөл хүн байх ёстой гэдгийг эрхбиш улс төрийн сайн мууг үзсэн хүмүүс мэддэг баймаар. Ардчилал гэдэг бол шударга ард түмэн төрд гарахыг л хэлж байгаа юм.

Avatar

Badarch taxar 2021-04-14 192.82.86.173

Hvvkiig jonhuugaas oor hen ch diilehgvi ardchilsan nohdvvdee

Avatar

Зочин 2021-04-14 64.119.21.77

ЖЕНКО

Avatar

2017 оны амлалт нэхэгч 2021-04-14 185.220.102.246

2017 оны байгуулсан гэрээ яасан вэ хүн бүрийг өрийг дараарай гэсэн том том амлалт кино бичлэг байсан.

Avatar

Зочин 2021-04-14 202.70.36.122

Өө тэрийг өрх бүрийр байранд оруулах сум болгоныг засмалаар холбох МАНгар гэрээтэй хамт дүгнүүлнэ гэсээн.

Avatar

Иргэн 2021-04-14 202.55.188.107

Монголчууд нам гэж далдагнасан нөхдүүдээр дахин тоглуулахгүй шүү. Тэгж тоглуулах орон зай ч үлдээгүйг өнгөрсөн 30 жилийн түүх гэрчилнэ. Удаан, хугацаанд тогтвортой улс орноо удирдах удирдагч хэрэгтэй. Тэр нь та нарт байхгүй нь харамсалтай. Дахин хэзээ ч хууртагдахгүй, худал хуурмагийг чинь тэвчиж чадахгүй. Удирдагч заяагдмал, төрмөл хүн байх ёстой гэдгийг эрхбиш улс төрийн сайн мууг үзсэн хүмүүс мэддэг баймаар. Ардчилал гэдэг бол шударга ард түмэн төрд гарахыг л хэлж байгаа юм.

Avatar

Irgen 2021-04-14 202.126.89.107

Erdene gj yoszui tui ch ugui hun yoszuitei hun olj devshuulne gene uu

Avatar

Болд 2021-04-14 202.126.90.66

АН ёс зүйтэй, боловсролтой, хулгайч сэтгэлгээгүй, манлайлагч хүнийг нэр дэвшүүлэхийг шаардаж байна. Женког хэзээ ч дэмжихгүй гэдгийг хэлчие!

Avatar

зочин 2021-04-14 202.21.105.186

Ард түмэн итгэл өгөнгүүт л хоорондоо эд баялгийн төлөө хоорондоо үзэлцсээр тараа таниулсан та нар хэнийг дэвшүүлэх вэ дээ, дэвшүүлье гэсэн ч олон нийтийн хүлээн зөвшөөрөх хүн алга даа харамсалтай нь. Өөрөө унасан хүүнэд уйлдаггүй гэдэг дээ

Avatar

Зочин 2021-04-14 202.126.88.55

МОНГОЛЧУУД 60 ЖИЛИЙН ДАРАА ЗӨВ МОРАЛЬТАЙ БОЛНО ГЭЭД МӨРИЙЦӨХҮҮ ????
АН -ЫХАН БАТТУЛГААС ӨӨР КАНДИДАТ ОРУУЛЖ ИРЭЭ….

Avatar

Өөрсдийгөө хар л даа 2021-04-14 192.82.71.116

Нэг их том том ярьдаг. Ёс зүйн гэрээ ч гэх шиг. Тэгээд хамгийн моральгүй юмнууд гараад ирдэг шүү дээ. Ж нь, хар л даа, өөрсдийгөө, наана чинь Гарамгайбаатар гээд улсаас баахан мөнгө аваад хүүдээ өгчихсөн гэж саарал толгойтой нөхөр зогсож л байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж