БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

Өмнөд Солонгост ажиллаадаг гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгах болсон талаар тус улсын Засгийн газар өнөөдөр (2021.04.13) мэдэгдэв.

E-9 болон H-2 төрлийн виз эзэмшигчдэд энэ сунгалт үйлчлэх бөгөөд үүнд нийт 115 мянган гадаад ажилчин хамрагдах юм байна. E-9 төрлийн виз эзэмшигч 62239, H-2 төрлийн виз эзэмшигч 52357 гадаадын иргэн бий гэж албаны тоо баримтад дурджээ.

Covid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

Дээрх шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд визний хугацаа нь дуусч байгаа гадаад ажилчдын виз нэг жилээр сунгагдахаар болжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж