Санхүүгийн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал | News.MN

Санхүүгийн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал

Санхүүгийн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал

Санхүүгийн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал

“ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР НӨЛӨӨ” СЭДЭВТ АУДИТАД АЖИЛЛАХ САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Дугаар 02-01

2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр                                                                                                 Улаанбаатар хот

Үндэсний Аудитын газар нь Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” сэдэвт аудитад ажиллах санхүүгийн шинжээчийг сонгон шалгаруулах гэж байна.

Иймд санхүүгийн шинжээчээр зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн/баг/, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан “Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын хүрээнд хэрэгжих болно.

Шинжээчээр ажиллах хувь хүн/баг/, хуулийн этгээд нь тус аудитын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. “Оюу толгой” ордын нийт хөрөнгө оруулалт, үүнээс анхны хөрөнгө оруулалтын төсөв /төлөвлөгөө/, бодит гүйцэтгэл, үр дүнг тооцох;
  2. “Оюу толгой” төслийн мөнгөн урсгалын тооцоолол, түүнд орсон өөрчлөлт, санхүүжилтийн эх үүсвэрийн төрөл, зээлтэй холбоотой барьцаа, санхүүжилтийн эх үүсвэрийн хүү, тэдгээрийн үр дагаврыг тооцох;
  3. Импортоор оруулж ирсэн бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагаа болон худалдан авсан үнэ тухайн үеийн зах зээлийн үнэтэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах
  4. Үндсэн хөрөнгө, бусад хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэтэй, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ангилал НББОУС, СТОУС-тай нийцэж байгаа эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх;
  5. Бусад хөрөнгө оруулалт /Цахилгаан хангамж, дэд бүтэц, усны хангамж, хаягдлын далан, холбогдох байгууламж, лабораторийн байгууламж, засварын цех, агуулах, кемп зэрэг бусад байгууламж гэх мэт.

Ажлыг гэрээ байгуулагдсанаас хойш 7 хүртэл сарын хугацаанд гүйцэтгэх ба Оюу толгой төслийн хүрээнд 2001-2019 онуудад оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалттай холбоотойгоор Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, шийдвэрүүд, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримтууд, холбогдох бусад материалыг хамруулна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх шинжээч нь дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээ илэрхийлсэн албан хүсэлт, зөвлөх үйлчилгээний зорилго, зорилт, хүрэх үр дүнг илэрхийлсэн хөтөлбөр аргачлал бүхий зөвлөх багийн менежментийн төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж ирүүлэхээс гадна дараах мэдээллийг бүрэн ирүүлнэ. Үүнд:

Хуулийн этгээд бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын тодорхойлолт /цахим/ ;
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт /цахим/;
  • Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
  • Гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл сүүлийн 3 жилээр /2018, 2019, 2020 он/;
  • Ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
  • Үндсэн ажилтны нийгмийн даатгалын цахим лавлагаа /сүүлийн 1 жилээр/;
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт /2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан/;

/Холбогдох тодорхойлолт нь тухайн сонгон шалгаруулалтыг зарласан цаг хугацаанд байх ба өр төлбөргүй байна./

Шинжээчид тавигдах шаардлага:

Санхүүгийн шинжээчийн бүрэлдэхүүн бизнесийн удирдлага, төрийн бодлого, санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татвар, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, дүн шинжилгээ хийх, үнэлэх чадвартай, тухайн салбарын талаар мэдлэг, дадлага, туршлагатай, хөрөнгийн үнэлгээчин болон холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй иргэн, баг, хуулийн этгээд байх ба Санхүүгийн шинжээчийн бүрэлдэхүүн дараах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангасан багийн бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  • Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн зөвлөх, шинжээчийн тусгай зөвшөөрөлтэй, /Бизнесийн удирдлага, төрийн бодлого, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, санхүү, татварын чиглэлээр өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэг хамгаалсан бол давуу тал болно /англи хэлний мэдлэгтэй, академик түвшний бол давуу тал болно/
  • Компьютерын хэрэглээний программ /график, хүснэгт, тооцоолол хийх чадвар/-ыг бүрэн эзэмшсэн. Тухайлбал, Microsoft Excel, санхүүгийн программын ахисан түвшний мэдлэгтэй;
  • Компьютер, техник хэрэгслийн хувьд: сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий i7 -с дээш CPU -тэй, 16 GB дээш RAM-тай, 500GB SSD ба түүнээс дээш, 750w GPU ба түүнээс дээш зэрэг үзүүлэлт сайтай байх.
  • Багаар ажиллах чадвартай, холбогдох мэргэжлийн болон санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-aaс дээш жил ажилласан туршлагатай, татвар, НДШ-ийн өргүй, зөрчилгүй байх. ААНОАТ болон бусад татвар төлсөн байх /санхүү, татварын тайлан, НД-ын тайлан шалгуур үзүүлэлт болно/
  • Бусадтай хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах чадвартай байх
  • Төрийн болон албаны, байгууллагын нууц хадгалах чадамжтай;
  • Холбогдох салбарын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай;

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба Түншлэлийн гэрээ байгуулан баталгаажуулж ирүүлэх шаардлагатай. /Гэрээнд түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн болон түншлэлийн гишүүдийг тодорхойлж, түншлэлийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх ажил, үүргийг тусгасан байна

/Жич: Зөвлөхийн мэдүүлэг ирүүлэх этгээд нь уг төслийн санхүүгийн болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, хянасан, дүгнэлт гаргасан эсхүл гэрээг хянах зөвлөхөд нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой бол санал ирүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.

Сонирхсон этгээд нь мэдүүлгээ 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор цахим хэлбэрээр /нэгтгэсэн pdf файлаар/ доорх хаягаар илгээнэ үү.

Хугацаа хоцорсон мэдүүлгийг хүлээн авахгүй болно.

Үндэсний аудитын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан шинжээч Н.Цэнд-Аюуш tsend-ayushn@audit.gov.mn. Утасны дугаар: ажил-263533, гар утас-88051068.

Аудитын гуравдугаар газрын Ахлах аудитор Б.Батчимэг Batchimegb@audit.gov.mn Утасны дугаар: ажил-261456, гар утас-99900903

Мөн нэмэлт мэдээллийг дээрх албан тушаалтнуудаас авч болно.

Захиалагчийн хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3,

Засгийн газрын IV байр, 4 дүгээр давхар, Үндэсний Аудитын газар, Утас: 26 35 33, www.audit.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-04-13 150.129.140.42

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС БҮХ АЙМАГ, НЭГЖЭЭ ОРУУЛААД Ч ИЙМ БАГ ГАРАХГҮЙ ЮУ

Avatar

Зочин 2021-04-13 150.129.140.146

Аудитын газар нь ийм хүн байдаггүй юу, Төрийн байгууллага нэг иймэрхүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж