Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ | News.MN

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь салбарын үйл ажиллагаа, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх зорилтын хүрээнд статистик тоон мэдээллийг нэг цонхонд нэгтгэлээ.

Тус статистик мэдээллээс цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia болон  гар утас, интернэтийн хэрэглээ, телевизийн олон сувгийн үйлчилгээ, үүрэн холбооны хэрэглэгчдийн мэдээллийг олж харахаас гадна салбарын хүний нөөц, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаарх дата мэдээллийг авах боломжтой болжээ.

Тодруулбал, E-Mongolia систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1,104,753 хэрэглэгчтэй болсон бол телевизийн олон сувгийн хэрэглэгчид 747,797 -д хүрчээ. Харин үүрэн холбооны хэрэглэгчид давхардсан тоогоор 4,363,919 -д хүрсэн бол ухаалаг гар утасны хэрэглэгчид 3,405,966 болжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр нэрлэгдээд байгаа юм.

Энэ мэтчилэн цаашид салбарын үйл ажиллагаа, статистик мэдээллийг нээлттэй, ил тод байлгах байдлыг хангах, салбарын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Статистик мэдээлэлтэй ХХМТГ-ын албан ёсны сайт www.cita.gov.mn  сайтаар зочилж танилцаарай.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж