Хууль, эрх зүйн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Хууль, эрх зүйн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал

Хууль, эрх зүйн шинжээчийг сонгон шалгаруулах зарлал

"ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР НӨЛӨӨ” СЭДЭВТ АУДИТАД АЖИЛЛАХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЖЭЭЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Дугаар No 02-03.

2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр                                                                                Улаанбаатар хот

Үндэсний Аудитын газар нь "Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” сэдэвт аудитад ажиллах хууль, эрх зүйн шинжээчийг сонгон шалгаруулах гэж байна.

Иймд хууль, эрх зүйн шинжээчээр зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн/баг/, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/82 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын хүрээнд хэрэгжих болно.

Хууль, эрх зүйн шинжээчийн бүрэлдэхүүн нь Оюу толгой төслийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” болон бусад бүх төрлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг судлан Монгол Улсын хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичигт нийцэж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах ба аудитын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. “Оюу толгой төслийн “Хөрөнгө оруулалтын гэрээ” болон бусад гэрээ хэлцэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад салбарын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлцэл, конвенц, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэртэй нийцэж буй эсэх, эрх зүйн чадамжийн хүрээнд эрх үүргийн тэнцвэрт байдлыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх;
  2. Оюу толгой төслийн ТЭЗҮ нь, Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэх, хэрэгцээ шаардлага, сайн туршлагад үндэслэсэн эсэх;
  3. Оюу толгой төслийн ТЭЗҮ-г хууль, эрх зүй, олон улсын стандартын дагуу хийж боловсруулсан эсэх;
  4. Төслийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээл, хөрөнгийн төвлөрүүлэлт, ашиглалт, зарцуулалтыг, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй удирдан хэрэгжүүлсэн эсэхэд уул уурхай болон санхүүгийн шинжээчийн багтай хамтран эрх зүйн туслалцаа үзүүлэн дүгнэлт гаргахад хамтран ажиллах;
  5. Төслийн бүтээн байгуулалтад оролцсон этгээд /оффшор-оншор/ холбоотой талуудын ажил гүйлгээний гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах;
  6. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ нь хөрөнгө оруулалтын үндсэн зарчимд нийцсэн эсэх, бусад гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах.

Ажлыг гэрээ байгуулагдсанаас хойш 7 хүртэл сарын хугацаанд хийж гүйцэтгэх ба Оюу толгой төслийн хүрээнд 2001-2019 онуудад оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалттай холбоотой Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, шийдвэрүүд, анхан шатны баримтууд болон холбогдох бусад материалыг хамруулна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх шинжээч нь дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээ илэрхийлсэн албан хүсэлт, зөвлөх үйлчилгээний зорилго, зорилт, хүрэх үр дүнг илэрхийлсэн хөтөлбөр аргачлал бүхий зөвлөх багийн менежментийн төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж ирүүлэхээс гадна дараах мэдээллийг бүрэн ирүүлнэ. Үүнд:

Хуулийн этгээд бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын тодорхойлолт /цахим/ ;
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт /цахим/;
  • Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
  • Гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл сүүлийн 3 жилээр /2018, 2019, 2020 он/;
  • Санал болгож буй ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
  • Ажилтны нийгмийн даатгалын цахим лавлагаа /сүүлийн 1 жилээр/
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт /2019, 2020 оны жилийн эцсийн/;
  • Тус зөвлөх үйлчилгээнд бусад зөвлөхтэй хамтран ажиллахаар шийдвэрлэсэн бол хамтран ажиллах гэрээ ирүүлэх.

Хувь хүн/баг бол:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Анкет /СV/
  • Боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар
  • Гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл /сүүлийн 3 жилээр/
  • Багийн хувьд гишүүдийн хамтран ажиллах гэрээ ирүүлэх /Холбогдох тодорхойлолт нь тухайн сонгон шалгаруулалтыг зарласан цаг хугацаанд байх ба өр төлбөргүй байна./

Шинжээчид тавигдах шаардлага:

Хууль, эрх зүйн шинжээчийн бүрэлдэхүүн нь олон улсын гэрээ, хэлцэл, төрийн бодлого, санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, зээл, татвар, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, дүн шинжилгээ хийх, үнэлэх чадвартай, тухайн салбарын талаар мэдлэг, дадлага, туршлагатай холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй иргэн, баг, хуулийн этгээд байх бөгөөд дараах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангасан багийн бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  • Хууль, эрх зүйн бакалавр, магистр түүнээс дээш боловсрол эзэмшсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Санхүүгийн болон ашигт малтмал, уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан давуу талтай;
  • Монгол Улсын Олон Улсын гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, ашигт малтмалын техник эдийн засгийн үндэслэл, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт болон Засгийн газар хоорондын, олон улсын гэрээнд дүгнэлт гаргахад зөвлөх, шинжээчээр ажиллаж байсан давуу талтай;
  • Хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, шаардлагад нийцүүлэн судалгаа шинжилгээ хийж байсан, хууль зүйн магадлан шинжилгээ хийх, тайлан бэлтгэх, хууль зүйн дүгнэлт гаргах чадвартай;
  • Хууль, эрх зүйн мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан туршлага бүхий бүрэлдэхүүнтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай, олон улсын гэрээ, хэлцэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай;
  • Төрийн болон албаны, байгууллагын нууц хадгалах чадамжтай;
  • Хууль зүйн чиглэлээр олон улсын туршлагатай, судалгаа хийж байсан бол давуу тал болно. Монгол Улсад хэрэгжсэн бизнесийн том төслүүд, хөрөнгө оруулалтууд, ээдрээтэй маргаанууд, хууль эрх зүйн өөрчлөлтүүдэд оролцож байсан зэрэг бусад туршлагууд болно.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба Түншлэлийн гэрээ байгуулан баталгаажуулж ирүүлэх шаардлагатай. /Гэрээнд түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн болон түншлэлийн гишүүдийг тодорхойлж, түншлэлийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх ажил, үүргийг тусгасан байна/

Жич: Зөвлөхийн мэдүүлэг ирүүлэх этгээд нь уг төслийн санхүүгийн болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, хянасан, дүгнэлт гаргасан эсхүл гэрээг хянах зөвлөхөд нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой бол санал ирүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.

Сонирхсон этгээд нь мэдүүлгээ 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор цахим хэлбэрээр /нэгтгэсэн pdf файлаар/ доорх хаягаар илгээнэ үү.

Хугацаа хоцорсон мэдүүлгийг хүлээн авахгүй болно.

Үндэсний аудитын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан шинжээч Н.Цэнд-Аюуш tsend-ayushn@audit.gov.mn. Утасны дугаар: ажил-263533, гар утас-88051068.

Аудитын гуравдугаар газрын Ахлах аудитор Б.Батчимэг Batchimegb@audit.gov.mn Утасны дугаар: ажил-261456, гар утас-99900903

Мөн нэмэлт мэдээллийг дээрх албан тушаалтнуудаас авч болно.

Захиалагчийн хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр, 4 дүгээр давхар,

Үндэсний Аудитын газар, Утас: 26 35 33, www.audit.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж