"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа | News.MN

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр барагдуулсан байна. Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны гуравдугаар сарын 15 өдөр хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулан, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлснийг Сангийн яамнаас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж буй юм. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан.

Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас  2020 онд “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэхүү арга хэмжээгээр 2021 онд эргэн төлөгдөх “Мазаалай”, 2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн билээ.

Улмаар 10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж ирсэн. Жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулж ирсний дүнд хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл улам бэхжиж, Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудыг үнэн бодит мэдээллээр тогтмол ханган ажиллаж ирэв. Үүний үр дүнд “Мүүдис” агентлаг Монгол Улсын  зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулсан. Засгийн газраас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Муудис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам чамбайруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж буйг мэдээлэв.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2021-04-13 202.131.236.170

Маш сайн байна. Өрийг хугацаанд нь өгч байх нь зөв. Баяр хүргье.

Avatar

Зочин 2021-04-13 202.9.40.139

Р.Даваадорж гэдэг эдийн засагч Монгол улсыг удахгүй дефолт болно гээд яриад хүсэж хүлээгээд байсан. Тэр хүмүүст жаахан тиймэрхүү байх шиг байна. Монгол орон ядуурвал баярладаг, бас баяждаг хэсэг бүлэг хүмүүс бий болжээ

Avatar

Зочин 2021-04-13 202.9.40.139

Цаг хугацаандаа өрөө төлсөн нь буруу гэсэн 4 сэтгэгдэл дээр байх юм. Монгол улс өрөндөө баригдах нь зарим монгол хүнд таалагддаг болотой. Тэд ямар хүмүүс вэ. Аль намын хүмүүс вэ.Бидний дунд дайснууд байсаар байх юм. Тэднийг олж илчлэх юмсан

Avatar

shune ue 2021-04-13 66.181.161.125

ANuusiin hulgaichuudiin hiisen gaig tseverlej bna daa

Avatar

Зочин 2021-04-13 103.26.194.139

за нөгөө юу ч таалагддаггүй хар ацнууд нэг муулах шалтаг эндээс олоод муулаад байгаарай. гялалзаарай.

Avatar

Зочин 2021-04-13 66.181.186.100

за аштай юу . нэг ч гэсэн өрөөс сална гэдэг чинь сайн хэрэг . баяр хүргэе

Avatar

Зочин 2021-04-13 202.126.89.97

Yostoi mundag bna !!! Amjilt husie!

Avatar

Зочин 2021-04-13 202.126.88.141

Bayar hurgii

Avatar

Иргэн 2021-04-13 59.153.115.177

Нөхцөл байдал ийм үед өр барагдуулах хийж чадаж байгаа нь гайхамшигтай сайн үйл шүү.Өнөө харлуулах донтонгууд жаал донгодох байх битгий тоо!!!ХУЦАЖ Л БАЙГ ЭЭ

Avatar

Зочин 2021-04-13 66.181.161.49

Бүхэл бүтэн улс байж ярьж байгаа мөнгөний тоо моо нь үнэн өрөвдөлтэй юм аа ….Цаана чинь Жа Ма , 2,8 ТЭРБУМ !!!! Доллороор торгуульчхаад хээв нэг инээгээд алхаж явна шдээ ..
Одоо шууд л 100 тэрбум ногооны бонд гаргах хэрэгтэй !!!! …… Том сэтгэж том хөдлөлдөө …Монголчуудаа

Avatar

Зочин 2021-04-13 103.26.194.139

битгий хyцaaд бай чи! цөөхөн хүн амтай, зах зээл жижигтэйгээ мэддэггүй юм уу? тэнэг пиздa вэ!

Avatar

Nam bus irgen 2021-04-13 59.153.115.155

Uriig uruur darsaniigaa yund ni gaihuulaad baigaa yum. Hulgailsan mungiig ni butsaaj avahaa l bod. Lalriin hulgaichuudiig uugshuuleed. Argagui dee bugdeeree hulgaichuud yum chini yaj hariutslaga biye biyendee tootsoh vee dee.

Avatar

ЗОЧИН 2021-04-13 202.70.33.242

ҮҮНИЙГ САЙН ГЭХГҮЙ БОЛ ЮУГ САЙН ГЭХ ВЭ,САЙН АЖИЛЛАЖ ЫӨЙНА МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Avatar

Хаха 2021-04-13 66.181.161.2

Аль ч засгийн газар байсан төлөөл явна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж