Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэв

Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэв

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэр хүндийг иргэдийн дунд өргөх зорилгоор Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб дараах ажлыг зохион байгуулсан байна.

Тус Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа Булган, Бугат суманд ажиллаж, Зэвсэгт хүчний 110, 326, 014 болон Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа зарим цэргийн алба хаагчийн эцэг эх, ар гэрийнхний төлөөлөлтэй уулзаж, нэгтгэл ангийнх нь удирдлагуудтай холбогдон утсаар яриулжээ.

Мөн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, цэргийн албаны талаарх эцэг эхчүүдийн санал бодлыг сонссон байна. Хурандаа Х.Золзаяа цэргийн алба хааж буй залуусын ахуй амьдралын судалгааг гаргаж, өрх толгойлсон, ажилгүй байгаа нэр бүхий 6 алба хаагчийн ар гэрт тус бүр 50 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж