Оросын төрийн өмчит “Газпром” компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг баталжээ.
Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх зохист чиглэл, түүний урт, диаметр, ажлын даралт, шахагч станцуудын тоо зэрэг төслийн техник-технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан байна.
Хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаах, "Союз Восток" хий дамжуулах хоолойн барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл оны эцэс гэхэд боловсруулагдсан байх бөгөөд "Газопровод Союз Восток" компани гүйцэтгэх аж.
Монгол Улсын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хийн хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлэхээр төлөвлөжээ.
Оросын нутагт тавих хийн хоолойн шугам нь 2000 гаруй километр үргэлжлэх бөгөөд хүн суурьшаагүй, ямар ч дэд бүтэцгүй газраар тавигдахаар байгаа нь үнэ өртөг, бүтээн байгуулалтын хувьд эргэлзээ төрүүлж буйг шинжээчид онцолсон байна.
"Газпром" болон Монголын Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичгийг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр баталсан билээ.
Эх сурвалж: KOMMERSANT
Баяр 2021-04-13 192.82.87.155
Таван толгой нь метан хийн ордын хувь заяаг өнөөдөр хоёр хөрш шийдлээ. Эгийн голын усан цахилгаан станц барьсан бол илүү ашигтай байх байсан юм.
Тавилан гэж хүлээн зөвшөөрөхөөс. Оросууд Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажилыг гацаагаад их тавлаж байна даа.
Зочин 2021-04-13 192.82.70.215
Оросыг дэмжихгүй!!!
Зочин 2021-04-13 66.181.161.49
Монгол хямд газтай болвол яваандаа ТЭЦ-3, ТЭЦ-4. Газд шилжих биз ,Тэр цагт Багануур , Шарын гол балгас болндоо ! Дээрээс нь бүх машин газд шилжнээ , нөгөө нефьтийн үйлдвэр хог болж , асар их өр үлдээнэ , Аягүй бол жил болгон Оросуудтай дутсан газын тухай хэрүүл хийдэг ажил нэмэгдээ ….Товчхондоо бодох юм их байнаа ..!!
Зочин 2021-04-13 103.57.92.155
Neft gas nuurs tus tusdaa uur uuriin ontslog, davuu bolon sul taltai uusguuruud. Bie bienee halj buren orloh hemjeenii ochoogui.
Зочин 2021-04-13 202.70.36.122
Баастай бандаашаа яаж сайн угааж сурахаа бод. Дэмий юм боддогийн.
Зочин 2021-04-13 192.82.89.145
Улаанбаатар хот маань утаагүй гээд байгаа утаатай нүүрс түлэхээсээ салах цаг ирээсэй билээ. Атомын цахилгаан станци хэзээ ч баригдахгүй, УЦС бас бүтэхгүй нөхцөлд энэ гааз л биднийг үнс тортогноос салгана гэж найдаж сууна.
Доржготов 2021-04-13 202.179.25.214
Хэрэглэгчгүй шахам эзгүй нутгаар тийм урт хоолой маш их зардлаар тавиад ашиг гарахгүй бол Оросууд тооцоолоод барихгүй. Тэр нь ч зөв. Харанхуй тэнэг монголчууд хар гэртээ тавина тавихгүй гэж хэрэлдээд инээдэмтэй. Угтаа гашуун тэнэглэл. Тооцоо нь ашигтай гарвал Орос Хятад хоёр Монголтой Монголгүй шийдээд хөрөнгөөрөө барьж л орхино. Удна даа.
Зочин 2021-04-13 2.132.80.154
https://newbur.ru/n/59397/
Гантөмөр 2021-04-13 122.201.21.111
ЭНЭ ХООЛОЙ ТАВИГДЧИХААСАЙ!
Zochin 2021-04-13 64.119.22.38
ulaanbaataraar damjuulan yavuulahgui ee lalruudaa!!! tarhi tolgoigoo hudulguuchee! er n bundger baina uu ene manai turiin tolgoi tsarailsan lalruudad???
Зочин 2021-04-13 202.55.188.99
Ene balai hudlaa tarhi igaaltaa boliochee, songuuli dohohoor l ingehiin
зочин 2021-04-13 64.119.21.38
Нүхэн жорлонгуудаа хийн үйлдвэр болго. Малын ялгадасыг хий болгох өрхийн үүсгүүр бүтээ. Оросын нефтийн базаанд овоо хэдэн жил тарчиллаа. Энэтхэг ах нефтийн үйлдвэр барьж өгөөд базаанаас гарлаа гэхээр Орос ах хийгээр базах гэж орж ирлээ. Манайх шиг салан палан улс газ хэрэглэж чадахгүй. Сууц, сууцаараа дэлбэрээд дуусна. Цахилгааны шугамаа аюулгүй маллаж чадахгүй гэвтэж юун газ. Орон сууцны сантехникийн олс олигтой ороох слесаргүй, санийн шугамаа солих тэнхэлгүй байж юун газын шугам татах.
Зочин 2021-04-13 192.82.91.102
Би оросод 5 жил суралцсан.Оюутны байрны нэг том өрөөнд 10-20 хийн зуух ажиллаж л байдаг бараг эзэнгүй. Энэ хугацаанд нэг ч осол гарлаа гэж сонсоогүй. Манайд яагаад бүх зүйл болдоггүй бүтдэггүй, хийн зуух ч ажиллуулж чаддаггүй байна аа. Бусад оронд бараг бүх айл ийм зуухтай байгаад байдаг.
Зочин 2021-04-13 107.77.233.8
Монголчууд ер нь болдоггүй юмыг болгодог улс шүү дээ. Ганц газан зуух хэрэглэж чадахгүй бөөнөөрөө үхээ биз дээ
Ж. ЧУЛУУНХҮҮ 2021-04-13 202.9.47.18
Бидний хэсэг эрдэмтэн судлаачид, дипломат ажилтнуудын 1990 оноос төр, засагтайгаа хамтран хүчин зүтгэж хөөцөлдсөн ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих XXI зууны томоохон МЕГА төслийн урьдчилсан ТЭЗҮ 2021-4-12-нд батлагдлаа. Энэхүү бизнес төслийг ойрын 4-5 жилд бүтээн байгуулж, зуу зуун жилээр харилцан тохиролцогч Талуудад эдийн засгийн өндөр үр өгөөжтэй ашиглах Алтан боломж, менежментийг 31 жилийн дараа бий болгож чадлаа.
Зочин 2021-04-13 103.57.92.155
hiin 1 orchihvol tamhichin shig garch chaddagui yumdaa.
зочин 2021-04-13 64.119.21.38
Энэтхэгийн барьж өгч буй нефтийн үйлдвэрийн шатахуун Оросын хямд газтай өрсөлдөхөөр хэн дампуурах вэ? 10 жилийн дараа автомашинууд цахиилгаанд шилжсэн байна. Энэ хугацаанд Энэтхэгийн барьж өгч буй нефтийн үйлдвэр зардлаа нөхөх үү?
Жагаа 2021-04-13 202.126.89.174
За юүл бол. Дэмий юм мөрөөдөх юм да. Оху энд тэнд баахан хэргүй хоолой барьсан. Одо барий ч гсн мөнггүй
Зочин 2021-04-13 192.82.91.102
Манайд ашигтай хүн ардад маань өгөөжтэй чухал төсөл. Хүчирхэг орнууд. Ийм том төслийг богино хугацаанд хэрэгжүүлээд сурчихсан.Бидний хувьд өөрийн чухал чухал асуудлыг шийдвэрлэх сайхан боломж..
зочин 2021-04-13 124.44.184.129
Энэ үнэн үү? эсвэл МАН-ын сонгуулийн ээлжит шоу юу? Бүх шатны сонгуулийн өмнө МАН чихэн дээр цэцэг ургуулаад л, халамж тэтгэмж хавтгай болдог биз дээ?
Зочин 2021-04-13 64.119.18.194
Монголчуудад молиго үмхүүлнэ гэдгийг орос ах нараас илүү сайн хийж чадах хүн энэ ертөнцөд байхгүй. Оюу толгойгоор Роберт Фрийдлайн молиго үмхүүлсэн. Гэхдээ тэр нөхөр агаарт 4 тэр бум ам.доллар хувьдаа хийчхээд нэг уурхай нээгээд алга болсон.
Зочин 2021-04-13 66.181.161.9
Геополитикийн том асуудал дагуулна даа. Сайн уу, муу юу?
Зочин 2021-04-13 66.181.182.78
БИТГИЙ Л ТАВИГДААСАЙ МАШ МУУ
Зочин 2021-04-13 107.77.233.8
45 сая хүнтэй ардаа НАТО бүхий Украйн хөг болж байна. Мань мэт нь орилоод ч хэн ч тоохгүй. Холуур тойрч явсан нь дээр
Лавлаа 2021-04-13 192.82.88.14
Нэг тогоогоос хооллоно оо крант нь ах нарт байна
энхээ 2021-04-13 202.126.90.12
хэзээ ч тавигдахгүй. Мѳрийцсѳн ч болно шүү
Зочин 2021-04-13 107.117.172.59
Хэзээ ч билээ олон жилийн өмнө…2011 онд билүү дээ Тува руу төмөр зам тавина гэж хөөрцөглөөд л путин өөрөө оччихсон хадаас хадаад сүр сүр юм болоод байсан тэгээд тэр төмөр зам нь хаана байна…..
Lodoi 2021-04-13 202.9.46.69
Baryynihan orsyydaad horig taviad l bh tysam hiin hooloi tavigdah magadlal mash ondor!Ene horig bol er ni mod tsytdlagdahgui gedeg ni todorhoi
Зочин 2021-04-13 202.21.108.243
Орос эх үүсвэрийн уншлаа ТЭЗҮ батлаагүй юм байна. Тэзү боловсруулах тал дээр анализ хийх шийдвэр гарч. Ашигтай бол энэ оны сүүлээр тэзү яригдана.
Зочин 2021-04-13 66.181.186.159
ЯГ БАРЬЖ ЭХЛЭХ ҮЕД НЬ Л ИТГЭЕ. ЗАМААСАА ХУДЛАА БОЛЖ Ч МЭДНЭ.
монгол 2021-04-13 66.181.181.161
Уг хийн хоолой баригдах нь манай ашиг сонирхолд нийцэх үү. Манайх эрчим хүчний эх үүсвэр хятдад экспортлож амь зуудаг хэрнээ өрсөлдөгчөө дэмжээд байгаа юм шиг. Барьлаа гэхэд элдэв төлбөрийг манайд зөвхөн хийгээр л өгнө, доллар орж ирэхгүй. Тэгээд бид оросоос бас хийн хамааралтай болно. Үүнээс гадна хийн хоолой нь стратегийн байгууламж учраас манайхыг хянах нь илүү ихсэх биш үү
Зочин 2021-04-13 64.119.24.238
Бодууштай зүйл
Зочин 2021-04-13 66.181.182.252
Санал нэг, юу хийж амь зуух вэ?
бат 2021-04-13 66.181.182.78
ҮНЭН ШҮҮ САНАА НИЙЛЖ БАЙНА БИД ГАЗГҮЙ АМЬДАРЧ ЧАДНА ОРСЫН ДАРАМТ Л НЭМЭГДЭНЭ ГАНЦ СТАНЦ ӨӨРИЙНХӨӨ ГОЛДЭЭР БАРЬЧИХЯ ГЭХЭЭР ДАРАМТЛААД БАЙГАА УЛС ШҮҮДЭЭ
зочин 2021-04-13 66.181.185.56
ene hiin hooloig mongoliin nutgaar taviulah hereggui de, orosiin haraat bolohiin nemer.
Зочин 2021-04-13 64.119.23.42
Цүнх баригчид буруу орчуулсан байна шүү,
Зочин 2021-04-13 64.119.23.42
Сайд нарт Оросоор орчуулаад ойлгуулаад өгдөг хүн байна уу
Сонгогч 2021-04-13 202.126.89.43
ТЭЗҮ-г батлаагүй л байна шүү дээ. Зөвхөн трассыг урьдчилсан байдлаар хийж. Энэ трассаар хий дамжуулахад ашиггүй бол ТЭЗҮ батлагдахгүй.
Мангар хар 2021-04-13 103.26.193.50
Ганц нэг олигтойхон гүүр, эсвэл найдвартайхан нүхэн гарц хийж чаддаггүй байж хөөрцөглөөд байх хэрэг байна уу даа?! Хоолой нь тавигдлаа гэж бодоход нөгөө тавьсан хоолойныхоо наана цаана гарах гэж согтуу жолооч нар нь дур дураараа давхиж очиж мөргөөд, тэсэрч дэлбэрээд бөөн юм болох вий дээ, базарваань гэж.
Зочин 2021-04-13 103.212.118.72
Орос монгол хоёр хий дамжуулах хоолойг монголоор дамжуулна гээд л хөөрөөд байх юм. Гол хэрэглэгч болох Хятад нь хий авна барина гэж үг үсэг ч сонсогдохгүй юм . Энэ бүтэх юм уу.
Зочин 2021-04-13 66.181.161.49
Монголын газар нутгаар дайран өнгөрч байгаа 1км/3 тутмаас төдөн центийн татвар авна ,, гэдэг ганцхан өгүүлбэртэй гэрээ хийгээд л болоо !!!! . Нэг их ухаантай царайлаад л олон таван заалттай гэрээ хийвэл цаад Оросуудынхаа аманд нь орчихно шүү !!
Нөгөө Баярцогт яалаа……… 20 000 үл мэдэгчтэй энээ тэрээ гээд л солиороод байлуу …
Зочин 2021-04-13 107.117.172.59
Оросууд чамд татвар төллөө юу….хүү минь сэрүүнзүүдэлхээ больж үз….хийн хоолой гэдэг чинь бизнес-эдийн засгийн төсөл биш….улс төр геополитикийн төсөл…Алсдаа Хятадыг хийгээрээ дарамтлах л санаатай байгаа биз….Хятад улс Оросын хийг авъя энэ тэр гэхгүй л байгаа биз дээ?
Зочинш 2021-04-13 124.158.86.136
Энэ Оросын хийн хоолой нь хятадын шанхайн хамтын ажиллагаанаас ялгагдах юмгүй …монголыг хяналтанд байлгах арга !!!!!!
Эх орондоо хайртэй монгол хүн бүр эсэргүүцэх ёстой !!!!!!!
Зочин 2021-04-13 202.9.40.139
Яаралтай ажил хэрэгболгож бид хямд газаар хангагдана. ОХУ-аас хий экспортолдог манай улсын 3 компани саад тотгор тавих улстөржүүлэх оролдлого хийх вий дээ. Тэдэнд улсын эрх ашиг хамаагүй өөрсдөө л ашиг олж байвал болоо гэж боддог улс. энэ ажлыг улстөржүүлж царцааж саад болж болохгүй. Манай улсад маш их ашигтай
Зочин 2021-04-13 103.57.92.155
manaih orosuudiin sonirhliig tatahgui. gol hudaldan avagch hyatad ene talaar yu gej bodoj baigaa n hamgiin chuhal. TEZU bol tehnik ediin zasgiin tootsoolol.
Зочин 2021-04-13 66.181.161.49
Хямд газтай болчихоор нөгөө их өр тавьсан нефтийн үйлдвэрээ яах вэ?
ЗОчин 2021-04-13 202.21.108.222
Музей л болгоно😄