Монголоор дайрах “Сибирийн хүч-2”-ын урьдчилсан ТЭЗҮ-ийг батлав

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Монголоор дайрах “Сибирийн хүч-2”-ын урьдчилсан ТЭЗҮ-ийг батлав

Монголоор дайрах “Сибирийн хүч-2”-ын урьдчилсан ТЭЗҮ-ийг батлав

Оросын төрийн өмчит “Газпром” компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг баталжээ.

Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх зохист чиглэл, түүний урт, диаметр, ажлын даралт, шахагч станцуудын тоо зэрэг төслийн техник-технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан байна.

Хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаах, "Союз Восток" хий дамжуулах хоолойн барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл оны эцэс гэхэд боловсруулагдсан байх бөгөөд "Газопровод Союз Восток" компани гүйцэтгэх аж.

Монгол Улсын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хийн хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлэхээр төлөвлөжээ.

Оросын нутагт тавих хийн хоолойн шугам нь 2000 гаруй километр үргэлжлэх бөгөөд хүн суурьшаагүй, ямар ч дэд бүтэцгүй газраар тавигдахаар байгаа нь үнэ өртөг, бүтээн байгуулалтын хувьд эргэлзээ төрүүлж буйг шинжээчид онцолсон байна.

"Газпром" болон Монголын Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичгийг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр баталсан билээ.

Эх сурвалж: KOMMERSANT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж