Илон Маскийн тархины чипийг нэг жилийн дотор хүн дээр туршихаар төлөвлөв | News.MN

Илон Маскийн тархины чипийг нэг жилийн дотор хүн дээр туршихаар төлөвлөв

Илон Маскийн тархины чипийг нэг жилийн дотор хүн дээр туршихаар төлөвлөв

Илон Маскийн тархины чипийг нэг жилийн дотор хүн дээр туршихаар төлөвлөв

Дэлхийн тэргүүн баячуудын нэг болсон Илон Маск өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь удирддаг "Neuralink" компанийн бүтээсэн, тархийг компьютертэй холбодог чипний тусламжтайгаар сармагчин цахим тоглоом тоглож буйг харуулсан бичлэг олон нийтэд нээлттэй цацсан билээ.

Бичлэгээс харахад сармагчин дээр туршсан чипний туршилт тун амжилттай болсон аж. Тиймээс тус компани хэрвээ зөвшөөрөл авч чадвал бүтээгдэхүүнийхээ дараагийн шатны туршилтыг нэг жилийн дотор хүн оролцуулан эхлүүлэхээр төлөвлөжээ. Өмнө нь Илон Маск хоёрдугаар сард хүн дээрх туршилтыг энэ оны сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан юм.

Хэрвээ хүн дээр хийх туршилт амжилттай болбол хүн тархиараа компьютертэй холбогдоод зогсохгүй альцгеймер тэргүүтэй тархины өвчнүүдийг анагаах боломж бүрдэх аж. Илон Маскийн мэдээлснээр, "Neuralink" компани засгийн газраас зөвшөөрөл авахаар шаргуу ажиллаж буй юм байна.

Тархины чип хэрэглээнд нэвтэрвэл хүмүүсийн тархины үйл ажиллагааг хянаж, цаашлаад тархитай холбоотой өвчнүүдийг эмчлэхэд үлэмж нэмэртэйгээс гадна ийм чиптэй хүн бодлоороо цахим технологиудыг удирдах чадвартай болох юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-13 66.181.190.139

mankurt bool

Avatar

Зочин 2021-04-13 66.181.166.154

сэтгэцийн өвчтэй болон донтсон хүн эмчлэх шинэ арга нээх нь дээ болж байна.

Avatar

Зочин 2021-04-13 124.158.86.60

Бусд баячуул энэ залуу шиг байсан бол хүн төлөхтөн үдийд шаал ондоо л байх байсан байх даа ай ?

Avatar

болдоо 2021-04-13 103.229.122.10

вау, хийж бүтээж байгаа хүн үнэхээр гайхамшигтай юм аа баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж