Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал! | News.MN

Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал!

Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал!

Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал!

Covid-19-ийг хяналтад оруулах зорилгоор Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон нь өнөөдөр дөрөв дэх өдрөө хэрэгжиж байгаа ч зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид халдвар хамгааллаас сэргийлэн зорчих боломж алга.

Автобус нь зорчигчдоо багтааж ядан үйлчилгээ үзүүлж байгаа ч зохицуулалт хийх үүрэг хүлээсэн Нийслэлийн тээврийн газар нь “Зөвшөөрөгдөөгүй салбарынхан нийтийн тээврээр үйлчлүүлснээр ачаалал үүсгэж байна” гэж бухав.

Гэрээс гараад тав алхангуут л цагдаа нар “Хаашаа ямар зорилгоор явж байна. Бичиг баримтаа үзүүл” гэж шаардан шалгалт хийж байна. Дээр нь буудал бүр дээр “Хяналтын ажилтан” гэсэн хөх хантааз өмссөн автобус баазын ажилтнууд зогсч, давхар хяналт тавьж байхад ажиллах зөвшөөрөлгүй салбарынхан автобус дүүртэл чихэлдээд явах боломжгүй.

Халдвар ч хаа сайгүй тарснаас онцын шаардлагагүй бол иргэд гэрээс гарахаас эмээж, хөдөлгөөн хийхээс зайлсхийж буй.

Харин Нийслэлийн тээврийн газрынхны тайлбараар иргэд хатуу хөл хориог үл тоон хэсч байгаа аж. Уг нь энэ тохиолдол үнэн бол Нийслэлийн тээврийн газрынхан ядаж өдөрт хэдэн хүн энэ төрлийн зөрчил гаргаж, автобусаар зорчив гэдэг мэдээллийг дэлгэх ёстой юм. Гэтэл тийм баримт гаргаж ирсэнгүй. Эцэстээ өдөрт 300 автобус үйлчилгээнд гаргасан нь хаанаа ч хүрэлцэхгүй болохыг  хүлээн зөвшөөрч, өнөөдрөөс автобусны тоог 600-д хүргэв. Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ.

Угаасаа өмнөх хөл хориогоор 13 салбар чиглэлийн байгууллагынхан ажиллаж байхад, мөн хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох боломжтой үед өдөрт 600 автобус үйлчилгээнд гаргахад зорчигчид хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх боломжгүй нь харагдсан атал энэ удаад 15 салбар чиглэл болгож өргөжүүлсэн. Дээр нь зөвшөөрөгдсөн салбарынхан хувийн автомашинаараа зорчих бол дугаарын хязгаарлалт мөрдөх шаардлага тавигдсан атал автобусныхаа тоог хоёр дахин бууруулж, 300 болгосон нь ажлаа мэддэггүй хүмүүс энэ салбарт байгааг л харуулсан.

Хэдийгээр Нийслэлийн тээврийн газар өдөрт үйлчлэх автобусны тоог 600-д хүргэсэн нь зөв боловч оргил цагууд буюу ажил эхлэх, тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, зорчигчид аль болох чихэлдэхгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлэх зохицуулалт хийхгүй бол үр дүнгүй. Өмнөх алдаагаа л давтана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хүн явахгүй цагаар автобус үйлчилгээнд гаргаж, шатахууныг нь шатаачихаад “Хөл хорионы үеэр өдөрт 600 автобус үйлчилгээнд гаргаснаас алдагдлыг улам ихэсгэж байна” гэдэг зовлонгоо тоочихоос хэтрэхгүй зохицуулалт болж хувирна гэсэн үг.

Уг нь энэ удаагийн хөл хорио анхных биш. Өмнө нь хоёр ч удаа хатуу хөл хорио тавигдаж байсан тул Нийслэлийн онцгой комиссынхны хувьд энэхүү хөл хориог иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохицуулаад явах бүрэн боломж байсан.

Гэвч гаргасан журам нь амьдралд нийцэхгүй нь олон байна. Тухайлбал, зөвшөөрөгдсөн 15 салбарынхан хувийн автомашинаараа зорчих бол дугаарын хязгаарлалтыг мөрдөж, хөдөлгөөнд оролцох шаардлагатай болсон.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, дөрөвдүгээр сарын 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам мөрдөгдөж буй.

Нэг ёсны дээрх зохицуулалтаас болж, иргэд хувийн автомашинаараа зорчих боломж бага болсноос автобусанд суухаас аргагүйд хүрч буй тохиолдол олон байна. Жишээ татвал, ээлжийн ажилтай хүн өнөөдөр нь автомашинаа бариад ажилдаа ирж байгаа ч маргааш нь дугаарын хязгаарлалтад орж, унаагаа ажлынхаа гадаа тавихаас аргагүй болж, автобусаар хөл дүүжлэн гэртээ харих болов.  Энэхүү жишээг нийгмийн сүлжээнд "Харуул хамгаалалтын ажилтан ээлж гарах өдөрөө зөвшөөрөлтэй машинаа бариад ажилдаа ирэв. Маргааш нь ээлж буугаад харих гэтэл тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцно гээд нийтийн тээврээр гэртээ харив. Маргааш нь гарах ээлж нь болоод нийтийн тээврээр ажилдаа ирэв. Бас маргааш нь ээлж буугаад ажил дээрээ үлдээсэн машинтайгаа явах гэтэл тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцно гэв. Ажилтан хэзээ машинаа авч гэрлүүгээ явах вэ?" хошин бодлого тайлбартайгаар ч тавиад байна.

Уг нь дэлхийн улс орнууд Covid-19-өөс сэргийлэхийн тулд иргэддээ хувийн унаагаараа зорчих боломж олгож байгаа бол Монголд эсрэгээрээ, нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэх журам гаргаж, иргэдээ чирэгдүүлж буй юм.

Хатуу хөл хорио 15 хоногийн хугацаатай хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хөл хорио хэрэгжиж дуусахад арав гаруй хоногийн хугацаа байна.

Иймээс Нийслэлийн онцгой комисс халдвар улам бүр эрчээ авч, нөхцөл байдал хүндэрч буйг бодолцож, иргэдийг аль болох халдвар хамгааллын дэглэм сахих боломжоор хангахын тулд нийтийн тээврийн үйлчилгээгээ оновчтой болгоход анхаар, чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцалж, хувийн автомашинаараа зорчих боломжоор хангаж өгнө үү.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.186

Хамаг завхарал дунд түвшин буюу НИЙСЛЭЛ дээр байна

Avatar

АВТОБУСНЫ ЖОЛООЧ 2021-04-13 203.91.115.50

Тэнэг ХӨӨС ШИГ ШИЙДВЭРҮҮД ГАРГАДАГ ДАРГА НАР..ХАМГИЙН ИХ ХОХИРЧ БАЙГАА НЬ АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР..АЖЛЫНХАА ЦАГ ЦАЛИНГАА ХАСУУЛАН ЭРСДЭЛТЭЙДЭЭ ОРДОГ АЖИЛ ХИЙНЭ..ЕР НЬ ЦАЛИН ГЭЖ ОЛИГТОЙ БИШЛДЭЭ..ДЭЭР НЬ БАС ӨГЛӨӨ ОРОЙ ГЭРТЭЭ ХАРИХ ГЭЖ БӨӨН ХЭРҮҮЛ..ӨДӨРЖИН ХЭРҮҮЛТЭЙ ЯВНА..ДАНДАА МУУ НЭР ЗҮҮЖ,,ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ЦАЛИН НЬ ХОРИОГООР БАС ХАСАГДДАГ НЬ БҮР ДАРАМТТАЙ.

Avatar

Zochin 2021-04-13 103.26.194.59

Тэнэг усан толгойт сумъяабазар ямар шийдвэрээсээ буцаж сураагүй юм биш дугаарын хязгаарлалтаа боличихооч дээ гэхдээ дааанч тэнэг дээрээ зөрүүд юм болохоор тэгэхгүй л дээ

Avatar

хотын иргнэ 2021-04-13 202.126.92.99

Автобусны тоо хүрэлцэхгүй амь аргацааж байхаар хувийн машинтай нь явуулаад шалгалтаа эрс сайжруулах хэрэгтэй байнаа.Автобусанд суугаад хүн хоорондын зай барина гэдэг худлаа байна.Тэр шийдвэр гаргаад байгаа дарга нар өөрсдөө олон нийтийн адил автобусаар зорчоод үзүүч

Avatar

Зочин 2021-04-13 150.129.142.71

Хөл хорио байгаа ч юм шиг үгүй ч юм шиг, ямар ч үр дүнгүй үнэхээр хэрэг алгаа. Анхных шигээ хөл хорио тогтоосон дээр .

Avatar

Нийслэл хүү 2021-04-13 202.131.236.170

Зөвшөөрөгдсөн аж ахуйн нэжийн ажилчид тэгш, сондгой дугаартай машины хязгаарлалт орохоор автобусны ачаалал нэмэгдэлгүй яахав дээ. Тэгээд ч автобусанд суух эсвэл хэн нэгнийхээ машинд чихэж, ажилдаа явахаар нөгөө халдавар хамгаалалын дэглэм бүр ч зөрчигдөж байна. Ажлаа мэдэхгүй хотын засаг даргын шийдвэр болон тээврийн цагдаагийг газар хоёр ард олныг үнэнхүү чирэгдүүлж, ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ДЭГЛЭМИЙГ санаатайгаар зөрчиж байна.

Avatar

Зочин 2021-04-13 202.126.88.142

30% нь ахмад настанууд зорчих бн гэсэн. Заавал ачаалалтай өглөө оройн цагаар чихцэлдэх ямар хэрэгтэйн. Ахмадуудаа гэртээ байцгаа л даа. Корона хүнд тусдаг гээд бхад тэнээл бхийн

Avatar

ккк 2021-04-13 64.119.21.240

ахмадууд та нарын хүүхдүүдийг л харахаар эсвэл нэг их ажилтай нэр зүүсэн та нар шиг юмнуудын зараалаар л явдаг ш дээ. Ер нь ахмадууд ажил хийж бна, үйлчлэгч, манаач гм хотоор тэнэх дуртай гэж бодоо юу

Avatar

Зочин 2021-04-13 174.88.104.114

Хотын захиргаа нэг л оновчтой иргэдэд зориулсан шийдвэр гаргаж чаддаггүй байна даа ,Миний бодолоор. хувийн машинтай , хүмүүсийг р ажилдаг машинтай явахыг зөвшөөрч бусад хүмүүс ийг нь чухал биш бол гэртээ суухыг зөвлөлөх нь зүгээр санагдлаа ,өөр оронд яг иймэрхүү маягаар яваад байх шиг байна Бид үнэн дорой хоосон толгойтой болсон юм даа бид буруутай төр засгаа сонгож чадахгүй дандаа л. болж бүтэхгүй хүмүүсийг сонгож , тэгээд бөөн уур учаар тэр ч болохгүй энэ ч болохгүй гээд энийг өөрөөсө

Avatar

Зочин 2021-04-13 192.82.89.178

Ажилд та нар явахгүй. 300000 төгрөг авчихаад юу хийж ажиллах гээд байгаа юм. Халдвар зориуд тараасан н**ш минь.

Avatar

Зочин 2021-04-13 103.57.93.224

Буутай цэрэг гаргаж зогсоо. Цэргийн тушаал өг. Худал хэлж тэнэж байгаа хүмүүс халдвар тарааж байна. Халдвар тараагч нарыг буудаж *л.

Avatar

Зочин 2021-04-13 103.57.93.224

Аютобус бүү явуул. Хэн ч гэрээсээ гарах ёсгүй. Бүх хүмүүс гэртээ бай.

Avatar

Зочин 2021-04-13 202.9.40.163

Ямар ард түмэн байна тийм л төр байна шүү дээ! Иргэд нь өөрсдөө боловсрох хэрэгтэй тэгж байж төр дэхь хүмүүс чинь чадвартай, боловсролтой болно! Наад бүх гаргаад байгаа шийдвэрүүд чинь иргэдийнхэн л байгаа царай шүү дээ!

Avatar

Зочин 2021-04-13 202.9.40.163

Төрд байгаа хүмүүсээ зүхээд яахав дээ, иргэд та нарын л дүр төрх шүү дээ! Иргэд нь өөрсдөө боловсролтой, хүмүүжилтэй, ёс суртахуунтай бол юу гэж ийм хүмүүс төрд гарах билээ дээ!

Avatar

Зочин 2021-04-13 202.21.108.39

энэ бас л худ байна оо ..нөгөө чухал 15 салбарын хүмүүс нь голомт боллоо

Avatar

Зочин 2021-04-13 202.126.89.90

Санаатайгаар автобусанд чихэж халдвар тараагаад ч байгаа юм шиг.Машины дугуй асфальтаар халдвар тардаг юм болов уу .Эргүү ЗГ УОК НОК .Хөл хорио ямарч үр дүнгүй болчлоошдээ.ВАКЦИН ХИЙХЭЭР БАС ХАЛДВАР ИХСЭНЭ гэж яриад байгаа.Ааа яа яа Ерөнхий сайдаа одоо яах вэ Итали Америкийн араас орлоошдээ,тэд олуулаа бас хүчирхэг.Бид цөөхөн бас ядуу..Арай л бодлоггүй байнаа ЗГ

Avatar

Мро 2021-04-13 202.126.89.90

Вакцинаа хурдан олж ирээд 600к өгөөд 14+30 хоног хөл хорио тогтоогооч өөр арга байхгүй.Гэхдээ одоогийнх шиг хорисонч юм шиг хориогүйч юм шиг ийм марзан байвал үр дүнгүй.ЗГ УОК гэж арчаагүй юмнууд олигтойхон шийдвэртэйхэн ажиллаачээ.Энэ Оюунэрдэнэ Амарсайхан Сумбазар гэсэн алиа салбадайнуудаа солиочээ МАН.Ерөөсөө энэ 3 хүн маш муу ажиллаж халдвараа алдачлаа.1 сая хүнтэй хот өдөрт 1000 гэдэг хорин сая хүнтэй Токио Бээжинд 20 000 гэсэн үг.Эмнэлэг оршуулга бүгд диилдэхгүй болохнээ Яанаа.Итали Америк

Avatar

ккк 2021-04-13 64.119.21.240

бас төрийн албаныханыг нам гэрт нь хориосой

Avatar

Зочин 2021-04-13 202.126.90.100

АЙ МОНГОЛИА МОНГОЛИА….ГАЗАР НУТГИЙН 70 ГАРУЙ % НЬ ЦӨЛЖСӨН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОЛЦОО УГААС ХОМС ДЭЭР НЬ УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛТОЙ УЧИР МАНАЙ УЛСЫН АМЬДРАЛ ХҮНД Л ДЭЭ…ИРЭЭДҮЙ БҮРХЭГ….

Avatar

mb 2021-04-13 192.82.76.145

ODOGOS 20JILIN OMNO ZALUSCHUD YVGAN YVDAG GUIDEG BIE GALBIRSAITAI BAIJ BILEE. HARIN ODOO UEIIN ZALUCHUUD DENDUU ZALHUU AMAR. TARGALALT IHESSEN. BALIAR BONDOISON GEDESTEI JIREMSEN GEMEER. ALHAH ZALHU GUIH ZALHU. MASHIN DAAD YVNA.

Avatar

Зочин 2021-04-13 103.140.11.214

Ямар ч амьдралд нийцэхгүй шийдвэр гаргах юм

Avatar

Зочин 2021-04-13 150.129.143.25

Хөл хорих бол хорисон шиг хориоч! Хорисон нэртэй холион бантан болгох нь ямар ч нэмэргүй гэдгийг захын тэнэг хүртэл мэднэ дээ. Гэтэл УОК, НОК-ийнхон тэр тэнэгүүдээс тэнэг амьтад байна….

Avatar

Зочин 2021-04-13 66.181.161.44

Автобусаа 23:00 цаг хүртэл явуул унаа тэрэггүй албан хаагч надад хүндрэлтэй бна.

Avatar

бөх 2021-04-13 103.57.94.181

бөхчүүдээ толгой дээрээ залчихаар ингэж байгаа ш дээ

Avatar

Eeljiin ajiltan 2021-04-13 66.181.161.119

Mash zov helje eeljiin ajiltai humuusiin buuh tsagiig yadahda 9.30 gj harihaar mashintai n yavuulj bolohgui yum baihdaa

Avatar

Зочин 2021-04-13 202.126.94.99

Хел хориогоо ч цуцал. Евчнее еерсдее тараах ажил хийгээд байх юм!!!

Avatar

Иргэн 2021-04-13 66.181.180.192

За халдвар хамгаалалын дэглэмийг иргэд өөрсдөө баримтлах ёстой билээ.монголчууд минь шүүмжлээд байхаар засгийн газраа дэмжиж байгаач өвчин хийсч ирдэг болохоос хэлж ирдэггүй юм.өвчин дуусахыг сэргийлж хэлээд заагаад байхад бүү солиорцгоогоод байгаач

Avatar

H 2021-04-13 202.21.109.46

Demjeel hedn sar orloggui gertee suuj bna oor yaa ged bgan

Avatar

Зочин 2021-04-13 202.126.88.170

Монголчуудын энэ зэрлэг адгуус араатан шинжээр бол бүх хүмүүс өвчилж бүгдээрээ үхэж байж л амрах болно.

Avatar

Зочин 2021-04-13 66.181.186.160

Айлын эрх хүүхэд шиг хуцчих болтой юм

Avatar

Зочин 2021-04-13 103.229.123.1

Энэ л***р СУМТай дуракийг бушуу зайлуулаач! МАНгар новшнууд.

Avatar

Галбадрах 2021-04-13 122.201.21.55

Нэг удаа хатуу хөл хориог нэлээд олон хоногоор хэрэгжүүлж чадахгүй, автобусаар чихцэлдүүлж бөөгнөрөл үүсгээд байгаа нь өвчлөлийг зогсоохгүй гээд байгаа юм шиг. Нэг харахад хөл хориод, нэг харахад нийтийн тээврээр дамжуулж тараах гээд байгаа ч юм шиг….

Avatar

Kk 2021-04-13 66.181.177.62

1 deh udur pig bsn. Unuudur arai gaigu gehdee hun hoorondiin zai 50 cm blaa. Avusaar 2 udur yavlaa.

Avatar

Зочин 2021-04-13 139.5.217.36

хөл хорьчоод дугаар хязгаарлана гэж байдгаа хэхэ

Avatar

Зочин 2021-04-13 202.126.89.213

Улаанбаатрыхан ТҮГЖРЭЛ; ОРЧНЫ БОХИРДОЛ; УТАА; ХОГ н**ш-оосоо ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ ЭЭ….АЛХАХ ГАЗАР АМЬСГАЛАХ АГААРГҮЙ УЛААНБААТАР…..

Avatar

Зочин 2021-04-13 66.181.184.109

AJILGUI ZOLBINGUD AVTOBUSAR YVHA ZOGSO

Avatar

Ганаа 2021-04-13 64.119.19.221

Зэвүүн цаг ирэхээр мэддэггүй нь мэддэгээ удирдана. Түрүйний бөөс толгойд гарна гэдэг нь болчихоод бхйгааг бодитоор харуулж байна даа!!! Эртхэн засвал

Avatar

Тэнэг шийдвэр 2021-04-13 112.72.15.210

Бөхчүүд тэнэг гээд байдаг нь үнэн юм байна. Шөнө ээлжинд гардаг эмч, сувилагч нар орой нь ажилдаа машинаараа ирээд, өглөө буухдаа машинаа орхиод автобусанд чихцэлдээд ядарч явна.

Avatar

Зочин 2021-04-13 122.201.31.201

Энэ ОРК-уудыг төр, засгаас яаж зохицуулдаг юм. Яаж ч зохицуулаад нэмэргүй.

Avatar

Зочин 2021-04-13 139.5.217.42

Ymaa zohion baiguulj chadahgyi baij yamar mulguu shiidveryyd gargadag ym be. Amarsaihan, Sumiyabazar gesen heden malaa zailuulaach dee. Ed nar baihad yamar ch saihan sanaa dampuurah niguurtai ym baina.

Avatar

ГАРЦ ОЛЪЁ 2021-04-13 202.9.46.79

ОГТ АВТОМАШИНГҮЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭСЭН Ч ХҮЧРЭХГҮЙ ЮМ БАЙНА. ЗА АХИУХАН АВТОБУС ОРУУЛЖ ИРЛЭЭ ГЭХЭД ЗАМ ДЭЭРЭЭ АВТОБУСНЫ ТҮГРЭЛ ҮҮСЭЭД СҮЙД БОЛОХ ЮМ БАЙНА ДАА. КККК

Avatar

Zochin 2021-04-13 64.119.24.99

3 дахь хөл хорио тогтоож бж энэ эргүү Амарсайхан,боловсрол мэдлэггүй шалдан бөх Сумъяа 2 н гаргаж бгаа шийдвэр 7 буудлын Должин эмээгээс дор

Avatar

Зочин 2021-04-13 66.181.179.148

Амраа ч арай бас гайгүй.сумьяа хэрэг алга да чааваас

Avatar

Ха 2021-04-13 124.158.82.222

Негее манайд тарьсан хятдын вакцин хамгийн муу болохыг БНХАУ-ын евчнеес хянах, урьдчилан сэргийлэх тевийн дарга Чэнду хотод болсон уулзалтын уеэр мэдэгдсэн байна. Бразильд хийгдсэн туршилтаар 50.4% вирусээс хамгаалах чадвартай нь тогтоогдсон байна. Энэ талаар орос хэлтэй хумуус https://www.svoboda.org/a/31200636.html сайтаас уншина уу

Avatar

dd 2021-04-13 202.9.40.195

Зөвшөөрөлгүй хий сэлгүүцээд байгаа тэнэмэлүүдийг 300,000р торгоно гээд зарлачих. цагаан сараар 500,000 р торгох сургаар хөл хөдөлгөөн бага байсан шүү.

Avatar

Үхэр Монгол 2021-04-13 202.21.109.51

Дугаарын хязгаарлалт хийж автобусанд очерлуулж буй НОК-ийн шийдвэрийг ойлгох ухаан хайрлаач

Avatar

Иргэн 2021-04-13 103.14.38.38

Хөл хорио болоод байгаа юм уу? Аль эсвэл машин хорио болоод байгаа юмуу?Автобусаар явахаар тэр КОРОНО халдахгүй юм байх даа юу ч болоод байгаа юм ёстой мэдэх юм алга

Avatar

Зочин 2021-04-13 192.82.91.102

Хүний хөдөлгөөн эрс багассаныг та ажиглахгүй байна уу. Халдвар багасана л биз дээ.

Avatar

Зочин 2021-04-13 64.119.24.238

Хэдий хэрийн хүн зорчиж, ачаалал ямархуу байх вэ гэдгээ ч мэдэж байсан байлгүй дээ, эрхбиш. Хүн цөөтэй автобус зардлаа ч нөхөхгүй нь мэдэгдсэн учраас энэ удаа цөөн автобус явуулсан байхаа.

Avatar

Зочин 2021-04-13 192.82.91.102

Хувийн машинаар чөлөөтэй зорчихыг зөвшөөрвөл бүгд замбраагүй хольхож, хөл хорионы үр дүн гарахгүй гэдгийг мөрөн дээрээ бөндгөр нь байгаа хэн ч мэдмээр юм.Иймд 10 хоног тэвчихийг бод.Сэтгэлийн хөөрлөө бага ч гэсэн барьж сур. Харин автобусаар зөвшөөрөлгүй дэл сул сэлгүүцэгчдийг хязгаарлах ажлыг л сайн хий..Хол хорионы эцэс рүү л үр дүн ажиглагдана. Учир нь энэ халдварын нууц үе олон хоног.

Avatar

иргэн 2021-04-13 59.153.112.161

ээлжийн ажилтай хүн ажилдаа явахдаа өөрийн машинаар очоод маргааш нь ээлжээс буугаад гэртээ харихдаа машинаа үлдээгээд нийтийн тээврээр эсхүл явган явах уу? хариулж өгөөч

Avatar

Зочин 2021-04-13 43.242.243.189

Сайн менежмент хиймээр бнаа.

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.66

Машинаар чөлөөтөй зорчуулбал яадын болдоо

Avatar

Зочин 2021-04-13 66.181.161.19

Ажил хийхээр ангалзаад шүүмжлэх, авах идэх болохоор хүнээс урьд гүйх news

Avatar

Зочин 2021-04-13 66.181.161.94

Энэ үед дугаарын хязгаарлалт хамгийн тэнэг хүний л санаа байхдаа. Хүмүүс гадуур явахаас айж байгаа шүү

Avatar

Зараа 2021-04-13 124.158.82.99

Айсан хүмүүс харагдахгүй байна өө, гадуур бүр бэлчиж байна. Худлаа гэвэл худалдааны төвүүдийн хавиар яваад үз, юун яасан хатуу хөл хорио

Avatar

Иргэн 2021-04-13 192.82.72.228

бөх хүний санаа

Avatar

Зочин 2021-04-13 64.119.26.60

Энэ засгийн газар насгүй болжээ хөөрхий.

Avatar

Зочин 2021-04-13 66.181.164.211

Ажиллах шаардлагатай гжсэн, тэгээд ажиллах гэхээр машин явуулахгуй! Энэ удаа дугаарын хязгаарлалт тавьдаг шал тэнэг болсын, бугдийн автобусаар явуулах гээд байгаамуу,

Avatar

Зочин 2021-04-13 66.181.189.60

МАНГАР гэдэг үгийн язгуур нь МАН юм байна. МАН + ГАР.
Эргэн тойронд байдаг МАНГАРУУД дандаа МАН язгууртай байх юм.

Avatar

зочин 2021-04-13 202.21.100.210

Дарга байх ч хэцүү юмаадаа Би яаж дарга болоогүй юм цаашаа
Мөнгө , хүүхэн цохих нь гоё ч юмуу.

Avatar

Зочин 2021-04-13 66.181.177.91

ENE MUDAKUUDIIG YAAH VE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж