Шинжааны нүүрсний уурхай үерт автаж, 21 уурхайчин гацжээ | News.MN

Шинжааны нүүрсний уурхай үерт автаж, 21 уурхайчин гацжээ

Шинжааны нүүрсний уурхай үерт автаж, 21 уурхайчин гацжээ

Шинжааны нүүрсний уурхай үерт автаж, 21 уурхайчин гацжээ

БНХАУ-ын баруун хойд хязгаарын Шинжаан нутагт нүүрсний Фенюань уурхай үерт автаж, 21 уурхайчин гарах гарцгүй гацсаныг аврахаар аврагчид шаргуу ажиллаж байна. Юунаас болж үер болсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжуудын хэлснээр энэ сарын 10-нд анх ус алдагдаж эхэлсэн аж.

Үерээс болж 29 уурхайчин гацсан ч аврагчдын шуурхай ажиллагааны үр дүнд найм нь аврагджээ. Мөн үлдсэн уурхайчдын 12 нь нэгдүгээр дамжлагад, найм нь хоёрдугаар дамжлагад, нэг нь гарцны ойролцоо буйг тогтоосон байна.

Үерийн тухай мэдмэгцээ аврагчид нэн даруй уурхайн тогийг тасалсан тул холбооны хэрэгсэл ажиллуулахад хүндрэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар аврагчид уурхайчдын гацсан хэсгүүдээс үерийн усыг соруулж, оронд нь цэвэр агаар шахан ажиллаж буй юм байна.

Нутгийн хэвлэлд мэдээлснээс үзвэл аврах ажиллагаанд 1400 хүн оролцож, уурхайн ойролцоо 25 түргэний машин, хэдэн арван эмч бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Хятадад уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм хангалттай сахидаггүйн улмаас уурхайн осол цөөнгүй гардаг билээ. Жишээлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний уурхайд алдагдсан нүүрстөрөгчийн дутуу ислээс болж 23 уурхайчин амь үрэгдсэн бол энэ оны нэгдүгээр сард алтны уурхайд дэлбэрэлт болж, 10 хүн нас барж, 11 уурхайчин газрын гүнд хоёр долоо хоног гацсан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж