Залуус 300 мянган төгрөгөө Богд уулыг тохижуулахад хандивлаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Залуус 300 мянган төгрөгөө Богд уулыг тохижуулахад хандивлаж эхэллээ

Залуус 300 мянган төгрөгөө Богд уулыг тохижуулахад хандивлаж эхэллээ

Засгийн газраас иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийг залуус өөрсдийн санаачлагаар Богдхан уулыг тохижуулахад хандивлаж эхэллээ. Тодруулбал, “Хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуй цагааны орой хүртэл 3.5 км газрын тохижилтын ажлыг хийх аян эхлүүлээд буй. Нийт 500 гаруй сая төгрөг шаардлагатай. Хэрэв 1700 хүн аянд нэгдэж, 300 мянган төгрөгөө хандивлахад энэ мөнгө цуглах юм. Иймд залуус төрөөс олгож буй мөнгөн дэмжлэг ("Төгс хандлагаа өөрчилье" 5431341058, Хаан Банк”)-ээ тус аянд хандивлахыг уриалав.

Аянд цугласан мөнгөн дүн, төсөв болон зарцуулалтыг ил тод танилцуулах юм байна. Олон нийтэд ил тод нээлттэй байх үүднээс хөндлөнгийн аудит хийлгэхээр төлөвлөж буйг “Хандлагаа өөрчилье” ТББ-ынхан онцолжээ.

Өдгөө нийслэлийнхний зорин очиж, агаар салхинд гардаг их хөлийн газар болоод удаж буй хамгийн ойр маршрут бол Богдхан уул юм. Дархан цаазат газарт аяллын албан ёсны таван маршрут байдгаас иргэдийн хамгийн их зорчдог газар нь Зайсан-Дугуй цагаан чиглэл. Гэвч дээрх чиглэлд бие засах газар, суух сандал зэрэг тохижилтын ажил хангалтгүй байдаг нь нууц биш. Тиймээс байгаль орчноо бохирдуулж, бусдыг шүүмжлэх бус, хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж