Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал авах хугацааг сунгав | News.MN

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал авах хугацааг сунгав

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал авах хугацааг сунгав

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал авах хугацааг сунгав

Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарласан. Дээрх хугацаа нь өчигдөр (2021.04.12) 17.30 цагт дуусгавар болсон юм. Улс орон даяар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгажээ. 

Тодруулбал, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн. 

Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон. Дараагийн гишүүнд нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай учраас ийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулалт зарласан юм.

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-13 66.181.161.104

Солонго гэж хугацаа нь дууссан тэтгэвэрийн хүнээ хурдан чөлөөлж дараагийн хүнээ шинэ залуу хуулийн өндөр мэдлэгтэй хүнийг томилох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж