"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"

"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"

ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйн холбоотнууд түүний нөхцөл байдлын тухай мэдэгджээ. Тэдний мэдээлснээр Навальный өнгөрсөн сард хоригдсоноосоо хойш нийт 15 кг жин хаясан бөгөөд биеийн байдалд нь тохирсон эмчилгээ хийж өгөхийг шаардан өлсгөлөн зарласан ч шоронгийн ажилтнууд түүнийг хүчээр хооллохыг оролдсон аж.

Өдгөө 44 настай Навальный өнгөрсөн оны наймдугаар сард үхлийн аюултай хоронд хордож, Герман улсад очин эмчлүүлсэн билээ. Гэвч түүнийг Герман явах үед өмнө нь сонсож байсан тэнсэн харгалзах ялын хугацаа нь дуусаагүй байсан. Нэгдүгээр сард Москвад ирмэгц нь цагдаа нар баривчлан, шүүх түүнд хоёр жил, зургаан сар хорих ял сонсгосон билээ. Гэвч шоронд хоригдсоноос хойш Навальныйн хөл, нуруу ихээр өвдөж, заримдаа өөрөө алхах чадваргүй болж эхэлсэн байна.

Шоронгийн зүгээс түүнд өдөрт хоёр ширхэг өвчин намдаах эм өгөхөөс өөрөөр анхаарал хандуулаагүй тул Навальный биеийн байдалд нь тохирсон эмчилгээ хийж өгөхийг шаардан өлсгөлөн зарласан билээ. Түүнийг шоронгийн харъяа эмнэлэгт шилжүүлэн, шинжилгээ хийж үзэхэд нугасны хоёр ч ивэрхийтэй болсон нь оношлогдсон юм.

Шоронгийн удирдлагууд түүнд тохирсон эмчилгээ санал болгосон ч Навальный эсэргүүцжээ. Түүнчлэн Навальный шоронгоос гадуур, өөрийн сонголтоор энгийн эмнэлэгт хэвтэж, хүссэн эмчээрээ эмчлүүлэхийг хүссэн ч шоронгийн удирдлагууд түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн байна.

Түүний холбоотнуудын энэ долоо хоногт мэдээлснээр Навальныйг эмнэлгээс буцааж, хорих ангид нь эргүүлэн шилжүүлжээ. Мөн Навальныйг тогтмол эргэж буй хуульч “Шоронгийн удирдлагууд Навальныйн эрхийг зөрчин, өдөр бүр хүчээр хооллохыг оролдож байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж