Монголын талын төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Монголын талын төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байна

Монголын талын төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байна

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг Төрийн ордонд өчигдөр (2021.04.12) “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээгээ эхлүүлсэн.

Энэхүү яриа хэлэлцээд "Рио Тинто" компанийг төлөөлж, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцов. Харин Монголын талаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон.

"Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд гишүүдийн асуултад хариулт өгөх байдлаар яриа хэлэлцээ үргэлжилжээ.

Энэ үеэр Монголын талын төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байсныг эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Ажлын хэсгийн байр суурь Ерөнхийлөгчийн Тамгын газраас баримталж буй байр сууриас зөрүүтэй байсан аж. Зарим гишүүд далд уурхайн санхүүжилтийг бүтнээр нь хөрөнгө оруулагч талаас гаргуулах, татварын маргаан дээр сөрөг нэхэмжлэл гаргах, Дубайн гэрээг цуцалбал Монголын тал илүү хохирно гэх зэрэг байр суурь илэрхийлсэн байна.

Гэвч энэ удаагийн Оюутолгойн хэлэлцээний үр дүнд Монголын талын эрх ашгийг хангуулах, гэрээг сайжруулах томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ гэдэгт Ажлын хэсгийнхэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж