Монгол Улсад Covid-19-өөр 33 хүн нас бараад буй бөгөөд цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа юм. Уг халдвараар нас барсан хүнийг оршуулах үйл ажиллагааг "Улаанбаатар буян" ХХК зохион байгуулж байна. Цар тахлаар нас барсан хүнийг хэрхэн оршуулж байгаа талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаны менежер Н.Түвшинбаяраас тодрууллаа.
-Covid-19-өөр нас барсан хүнийг танай байгууллага хэрхэн оршуулж байна вэ. Халдварт өвчин гэдэг утгаараа бусад чандарлах үйл ажиллагаанаас илүү ажиллагаа шаарддаг байх?
-Дэлхийн улс орнууд, тэр дундаа Азийн орнууд халдвараас үүдэлтэй нас баралтыг чандарлах зан үйлээр шийдэж байна. Харин Европын зарим улс орнууд оршуулах ёслол зохион байгуулахгүй байхыг ар гэрийнхэнд нь зөвлөж, эмнэлгийн байгууллагууд газарт булж оршуулах ажиллагааг өөрсдөө гардан гүйцэтгэж байна. Халдвараар нас барж буй энэ нөхцөлд хамгийн тохиромжтой оршуулах хэлбэр нь чандарлах юм. Дэлхий нийтэд энэ хугацаанд чандарлах оршуулгын тоо өсч байхад манай улсын хувьд энэ тоо буурах хандлагатай байна.
Эрүүл мэндийн сайдын А/412 түр заавар буюу Covid-19 батлагдсан болон сэжигтэй хүний цогцсыг оршуулахад баримтлах түр зааврыг үндэслэн, энэхүү гоц халдварт вирусийн улмаас нас барагсдыг Хятад, Солонгос зэрэг улсад чандарлах явцад баримталж байгаа зөвлөмж, мөн олон улсын гоц халдварт өвчний үед баримтлах дэгийн дагуу Улаанбаатар хотын баруун болон зүүн бүсэд байрлах Чандарлах цогцолборт, чандарлах зуухыг тусгаарлан, гурван бүсээр ялгасан орчинд, тусгай цагийн хуваарийн дагуу мэргэжлийн байгууллагын хяналт дор, халдвар хамгааллын журмын дагуу чандарлан оршуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Европын зарим улс орнуудад Covid-19-өөр нас барсан иргэдийг нийтээр нь оршуулж байгаа бодит байдал








-Covid-19-өөр нас барагсдын тоо өсвөл танай ачаалал нэмэгдэж, ачааллаа дийлэхгүйд хүрэх магадлалтай юу?
-Дээр дурдсан цогцолборууд нь Европын холбоо болон Монгол Улсын MNS5606 стандарт шаардлагыг бүрэн хангасан, тусгай удирдлага бүхий 100 хувь автомат ажиллагаатай долоон ширхэг эко чандарлах зуухаар тоноглогдсон. Уг зуух нь 8500C-10000C температурт шарилыг 40-60 минут чандарладаг. Одоогоор бүрэн хүчин чадлынхаа дөнгөж 17 хувийг ашиглаж байна.
-Халдвараар нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь хэрхэн салах ёс гүйцэтгэх вэ?
-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, нас барсан иргэнийг хүн ёсоор хөдөөлүүлэх, ар гэрт нь салах ёс үйлдэх нөхцөл бололцоог бүрдүүлж үйлчилгээ үзүүлж байна.
Нөхцөл байдлаас шалтгаалан талийгаачийн шарилтай бус, чандарлах ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа чандартай салах ёс хийх боломж олгож байна.
-Чандар буюу үнсийг нь гэрийнхэнд нь буцааж өгөх юм байна, тийм үү. Чандрыг ямар байдлаар залах боломжтой вэ?
-Маш өндөр температурт шарилыг чандарладаг, дараа нь дахин халдваргүйжүүлэлт хийдэг болохоор халдвар дамжих эрсдэлгүй. Ар гэрийнхэн нь чандрыг хөрсөнд, суварганд, хүндэтгэлийн хананд гээд аль ч хэлбэрээр залж болно.
Монголчуудын оршуулгын зан үйл шашинтай салшгүй холбоотой. Covid-19-өөр нас барсан хүнийг чандарлах процессын хувьд энгийн нас баралтаас илүү ажиллагаатай. Дараалал, цаг хугацааны хувьд өөр байдаг тул оршуулах үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага ч гэсэн тухайн нөхцөлд зохицуулан ажиллах шаардлага үүсээд байна.




Зочин 2021-04-13 203.91.115.54
Дөнгөж 17 хувь гэхээр нээрэн сонин сонсогддог юм байна. Гэхдээ энэ хүн байгаа бодит байдлаа л ярьж байгаа. Уламжлалт оршуулгыг энэ төрлийн оршуулгаар халах санаа л явж байгаа байх л даа. Буруу ч юм байхгүй л дээ.
Зочин 2021-04-13 66.181.161.13
Зөв зөв. Энэ доор муулаад байгаа нөхдүүдийг ойлгохгүй юм. Харин ч гадны улс орнуудыг бодвол зохион байгуулалт өндөртэй үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Балиар паразит зантай юмнууд сайн юм байсан ч муулна, муу юм байсан ч муулна …
хонуулчих 2021-04-13 49.0.142.200
3 цаг чандарлана. гадуур нь бас хэдэн цаг болгоно. байгууллагаасаа машин гуйгаад авсан байдаг. дарга бас оршуулгандаа том машин микробусаа өөрөө өөр оршуулагт хэрэглэх гээд байдаг. хүмүүс ажилдаа очих хэрэгтэй. гэтэл эднийх хэдхэн минут гэчихээд өглөөнөөс хойш…, өдөр өнгөртөл, … уяаааад л байна.
Зочин 2021-04-13 103.57.95.209
за тэгвэл удахгүй бүрэн хүчин чадалаараа ажиллах юм байнада
зарагдсан барааг буцаахгүй. х****л идсэн газар 2021-04-13 49.0.142.200
гандан сүм хийдийн дууриамал гээд нээг их өндөр шат хийчихсэн. өндөр настангууд гарч чадахгүй. баахан төлбөртэй атракцион үзмэр үзвэр бэлдцэн. диважингийн цэцэрлэг байгуулж аль, мөнгө хандив гээд нэхээстэй шалаастай рекэтлээстэй. уб хотын уулнаас зөөсөн шиг бүтэн том мод шүү гээд бүүр сүлжээ луйвар.
Sejig hyrchle 2021-04-13 66.181.161.42
YU GENUU XUCHIN CHADLIIXA DUNGUJ 17% ASHIGLADAG CH GEX SHIG. YORIIN YARIATAI XULGAICH VE. ODOO UXEED BAI MANAIX SHATAAJ AMJINAA GEED BNU DA. MUU YOR BGADA
зочин 2021-04-13 64.119.16.99
Ёрсоод байх юу байхав дээ. Улс орон л юм хойно энэ төрлийн бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй. Гоц халдвар өвчнөөр нас барагсадыг чандарлах нь зөв. Байгаль экологио бодох хэрэгтэй
Зочин 2021-04-13 202.9.46.97
Энэ байгууллагын үйл ажиллагаа шалгаж, сайжруулах ёстой. Цаашид байдал бүр хүндрэхээр байна
Зочин 2021-04-13 64.119.21.136
Монголд эрүүл мэндийн салбар бизнес болгох хэрэггүй л байсан юм бас энэ энэ зан үйл бизнес болох хэрэггүй байсан юм одоо 10$-н вакциныг 120.000-р хийж байна гэхээр арай муухай луйврын бизнес яваад байх шиг
Зочин 2021-04-13 192.82.78.193
Монгол хүний ёс зүй байхгүй болж дээ Хараахаас өөр юм бичихгүй юм
Зочин 2021-04-13 103.212.118.72
Ч андартай салах ёс хийдэг монголоо алдсан юм гэж юу байдаг юм . Энэ нөхрийн мэдрэл зүгээр үү . СЭМҮТ -д очоорой. Шалгуул .
Зочин 2021-04-13 64.119.16.99
Гадны улс оронд салах ёс хийлгэх байтугай шууд очоод булж байна. Монгол хүн байна даа талийгчтайгаа салах ёс хийх зүйн хэрэг. Онцгой нөхцөл байдалд чандартай салах ёс хийх бол байх шдээ. Харин ч зөв
Зочин 2021-04-13 66.181.191.198
Хун ухдэг нь жам ес тийм болохоорхуний есоор оршуулах оролцох естой телееий улсыг 30 хуртлэх яаж оршуулах нь талийгаачдын ар гэрийнх хэрэг тэрнээс эд нарын мэдэх зуйл биш
Зочин 2021-04-13 64.119.20.252
Больж үз садистуудаа
зайлаачээ заваан юмнууд 2021-04-13 49.0.142.200
эрдэнэбат лам авгай хүүхэдтэй бас з**х*й лам буяны гэх ажилтан
Зочин 2021-04-13 49.0.142.200
з а в х а й
Зочин 2021-04-13 202.21.100.210
Нийгмийн сэтгэлзүйг заавал ингэж айлгаж дарамтлах ёстой гэж үү? ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗҮЙТЭЙ ШҮҮ
хойдох буруу хийцэн 2021-04-13 49.0.142.200
түвшинбаярын гарын шүүс гамбир болж солонго орон руу яв яв гээд нэг бичиг өгөөд уншуулаад байдаг. сандлын түшлэгний ард хийцэн. хэт төвлөрлийн оронд очиж элий балай out орон гаран бол гээд гэрийхнээр нь байн байн дуулуулаад. сувраганаас нь удахгүй муухай орь дуу гарна. бараг гардаг ч биз.
бөян 2021-04-13 49.0.142.200
эдний гараар орвол хойд төрөлдөө аутизм, даунтай болж төрнө.
Зочин 2021-04-13 192.82.68.30
Нэг удаа Монголд төрөөд харамссан. Дараагийн удаадаа л гайгүй оронд хүн болоод төрвөл болох нь.
Зочин 2021-04-13 49.0.142.200
ерөөл тавиулахгүй замаас нь бууруулаад төөрүүлээд наадуул чинь чиглүүлэн заачихна. бараг ховс гипноз уншуулаад. дараагийн хэд хэдэн төрлөөр нь чадаж.
үйлчилгээ биш тамын газар 2021-04-13 49.0.142.200
60 мин гэчээд 3 цаг уяж тамалдаг. өвлийн хүйтэнд олон заалтай байж оруулахгүй, өөрсдөө гарч ирэхгүй гадаа зогсоож хөлдөөж а**х шахна. чадваргүй хэдэн ламанцардаа орлогыг нь хийж өгөх гээд олон ламнанцарын гараар шал дэмий дамжуулна. хүнд суртал асар их мөртөө үнэ нь талийж өгсөн. хэн очдог юм. хаавал таарна.
шэн 2021-04-13 64.119.20.66
ар гэрээс 2 хүн оролцуулаа гадаад оронд бол эмнэлгийн ажилчин оршуулдаг гэсэн манайхан ямар билээ заваан шүү