ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа | News.MN

ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа

ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа

ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.13) мэдээллээ хийлээ.


Өчигдөр (2021.04.12) Covid-19-ийн 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16.603 боллоо. Нийт 13100 хүнд шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 24 цагт Covid-19 цар тахалд өртсөн хоёр хүн нас барсан байна. Насны хувьд 20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй аж.

Шинээр батлагдсан 885 тохиолдлоос 884 нь дотоодод бүртгэгджээ. Харин нэг тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар болохыг ЭМЯ-наас мэдээлэв.

Улаанбаатар хотод өнгөрсөн хоногт нийт 836, орон нутагт 48 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлыг аймгаар нь задалбал:

  • Архангай – 8
  • Сэлэнгэ – 6
  • Булган – 4
  • Ховд – 6
  • Өвөрхангай – 1
  • Төв аймаг – 4
  • Хэнтий – 1
  • Сүхбаатар – 5
  • Орхон – 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Говь-Алтайд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

ДОЛОО ХОНОГТ 10 НАС БАРАЛТ БҮРТГЭГДЖЭЭ

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2667 хүн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас 1910 нь биеийн байдал нь хөнгөн байгаа бол хүндэвтэр 610, хүнд 127 хүн байна. Мөн биеийн байдал нь маш хүнд 20 хүн байна. ЭМЯ-наас хөнгөн өвчтөнүүд 71.6 хувийг эзэлж, өдрөөс өдөрт энэ тоо буурч байгааг хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдийн тоо нэмэгдэж буйтай холбон тайлбарлав.

Цар тахал хүрээгээ тэлэхийн хэрээр хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа нь нас баралтын эрсдэл дагуулж буй юм. Сүүлийн долоо хоногт Covid-19-өөр 10 гаруй хүн нас баржээ. Дийлэнх нь хавсарсан өвчний оноштой байсан аж.

Нөгөө талаас Covid-19 цар тахалд өртсөнөө оройтож мэдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа цаг алдсанаас болж өвчнөө хүндрүүлэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр онцлов. Тэрбээр “Covid-19-ийн 885 тохиолдол бүртгэгдсэн нь хатуу хөл хорихоос өмнө батлагдсан гэдгийг хэлье. Хатуу хөл хорионы үр дүн хамгийн багадаа долоо хоногийн дараа бидэнд мэдэгдэнэ” гэлээ.

Хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Covid-19-ийн тохиолдол гурван оронтой тооноос буурахгүй байна. Хөл хорио үр дүнтэй байгаа эсэх талаар ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өгөв.

ХӨЛ ХОРИОГ 28 ХОНОГООР ТОГТООХ НЬ ҮР ДҮНТЭЙ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Хатуу хөл хорионы үр дүн хөл хориог хэр хугацаанд тогтоохоос хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдсэн нь нууц үеийн хугацаандаа 4-6 хоногийн өмнө халдварт өртсөн хүмүүс гэж ойлгож болно. Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй.

Өвчлөлийг хяналтад авах эсэх нь хугацаанаас шалтгаална. Бидний тооцоолсноор дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байвал 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо бага зэрэг буурна. Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоо байна.

Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй. Хүн амын дунд дархлал тогтоц 70 хувьтай байхад цар тахлын дэгдэлтийг бууруулж, долдугаар сарын эхээр гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо маш багаар буюу 10-аас доош хоёр оронтой болно. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа тул өнөөдөр хийсэн тооцоолол маргааш өөрчлөгдөж болно.

"COVID-19 ЦАР ТАХАЛД ӨРТСӨНӨӨ МЭДЭХГҮЙ, ГЭРТЭЭ НАС БАРСАН ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДСЭН"

Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хэчнээн хүүхэд Covid-19 цар тахалд өртсөн бэ. Биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол бий юу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар 0-18 насны 3318 хүүхэд Covid-19 цар тахалд өртсөн. Энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Тэдний 2869 буюу 86 хувь нийслэлд бүртгэгдсэн бол 427 нь орон нутагт, 20 тохиолдол зөөвөрлөгдсөн. Одоогоор эмчлүүлж буй хүүхдүүдийн тоог хэлэх боломжгүй, аав ээжтэйгээ эмчлүүлж байна.

-Хүүхдүүдээс Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч байгаа юу. Аль эсвэл өөр арга хэлбэрээр оношилж байна уу?

Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байна. Тухайн хүүхэд гэр бүлийн ойрын хавьтал болсон тохиолдолд шинжилгээг заавал авна. Гэхдээ 0-1 хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг. Ихэнх тохиолдолд нярай, бага насны хүүхдүүдээс сорьц авахгүй байхыг хичээж байна. Харин 1-ээс дээш насны хүүхдүүдээс амны хөндийн буюу залгиурын сорьц авч байна.

Covid-19 цар тахалд өртөж, гэртээ нас барсан тохиолдлууд бий юу. Халдварын улмаас нас барсан хүмүүсийг хэрхэн хөдөөлүүлж байна вэ?

-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо эрс нэмэгдэж, гэртээ халдвар оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна. Нийслэлийн онцгой комисс, "Буян" ХХК-тай гэрээ байгуулсан. Эмнэлгийн гадуурх нас баралтад “Буян” компанитай гэрээ байгуулж, нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд битүүмжлэн, тус компанийн зориулалтын цогцос хадгалах байрт хадгалж, оршуулгын зан үйл үйлдэж байна. Оршуулгад ар гэрийнхнээс нь аль болох цөөн тоогоор буюу 30 хүртэл хүнийг хамруулсан, гар хүрэхгүй байдлаар салах ёс гүйцэтгэх зэргээр нутаглуулах зан үйлийг хийж байна. Ер нь эмнэлэгт нас барсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 412 тоот тушаалын дагуу эмнэлгийн мооргт цогцсыг хадгалж, зориулалтын дагуу битүүмжилж чандарлах болон уламжлалт зан үйлээр оршуулж болно.

-Хөл хорио тогтоосноос хойш хэд хоногийн дараа халдварын тохиолдол буурах вэ. Дахин хөл хорьсон нь үр дүнгээ өгөх үү. Хугацааны хувьд хөл хорио тогтоох тохиромжтой цаг нь мөн үү. ХӨСҮТ-өөс 15 хоногийн хөл хорио сунгах санал өгсөн үү. Аль эсвэл өөр арга хэмжээ авах санал гаргасан уу?

Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөл цаашид буурах уу, аль эсвэл бага хэмжээгээр саарах нөлөөлөл нь гарна. Мэдээллийн эхэнд дурдсанаар 15 хоногийн хөл хорионы дараа өвчлөл ялимгүй буурах дүр зураг харагдаж байна. Өвчлөл буурсны дараа дахин халдварын давалгаа харагдаж байна. Улмаар өвчлөлийн дэгдэлт долдугаар сарын сүүлээр буурахаар ажиглагдаж байна. Хэрэв 28 хоногийн хөл хорио тогтоож, дархлаа тогтоц 70 хувьтай байвал долдугаар сард халдварын тохиолдол эрс буурахаар байгаа юм. Дунджаар тавдугаар сарын 8-нд халдварын тохиолдол эрс буурах тооцоолол харагдаж байна. ХӨСҮТ-өөс аль болох урт хугацааны хөл хорио тогтоох санал гаргаж байна. Бид өвчлөлийн тоогоо түр зуур бууруулах уу, аль эсвэл эрүүл мэндийн салбараа амьсгаа авах хэмжээнд барих уу гэдэг хоёр л дүр зураг харагдаж байна. Тэгэхээр хөл хориог урт хугацаанд тогтоох тусам үр дүнтэй.

-Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын хэчнээн эмч, ажилтан Covid-19 цар тахалд өртөөд байна вэ. Ялангуяа төрөх эмнэлгүүдийн эмч, ажилчид халдварт өртсөн тухай мэдээлэл байна уу?

-Халдварын нөхцөл байдлыг долоо хоног бүрээр тоймлон гаргадаг. Хамгийн сүүлийн нөхцөл байдлыг дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан. Тухайн өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3791 эрүүл мэндийн ажилтан халдварт өртсөн байна. Эдгээр хүмүүсийн 60.7 хувь нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдварт өртсөн. Бусад 124 нь буюу 31.2 хувь нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд, эмнэлгийн бус орчноос халдварт өртсөн. Эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн төрлөөр авч үзвэл 60 хувь нь сувилагч, эмч нар. Халдварт өртсөн сувилагчид 33 хувь, эмч нар 28 хувийг тус тус эзэлж байна.

Covid-19-ийн хөнгөн болон хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс вирусийн эсрэг эм уух шаардлагагүй. Гэрээр тусгаарлагдсан иргэд дархлаа дэмжих витамин С, D тодорхой тунгаар уух хэрэгтэй. Хэрэв хүнд болон хүндэвтэр тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Биеийн байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эмчилгээ уулгах, эсвэл тарих уу гэдгийг эмнэлзүйч эмч нь хариуцна. Маш хүнд өвчтөнүүдэд вирусийн эсрэг болон гормоны эмчилгээг тариагаар, мөн антибиотик эмчилгээг хавсарч өгч байгаа юм.

Covid-19 цар тахалд өртөж эмчлүүлсэн иргэд эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас гарсан ч эргээд сөрөг үр дагавар гарах уу. Энэ талаар судалгаа бий юу?

-Халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй өвчилсөн иргэдэд эргээд гарах сөрөг үр дагавар нь харьцангуй бага гэсэн судалгаа байна. Сүүлийн үед дэлхий нийтэд хийгдэж буй судалгаанд, хүнд болон маш хүнд өвдсөн хүмүүст уушгины сорвижилт үүсэх, сэтгэл гутрал, удаан хугацаанд ядрах шинж тэмдэг илэрч байна. Монгол Улсын хувьд эмчлүүлж гарсан хүмүүсийн хувьд эмнэлзүйн явц ямар байсан, ямар эмчилгээ хийсэн талаар судалгаа хийхээр өвчний түүхээ цуглуулж, судалгаануудыг эхлүүлсэн байна. Цаашид эмчлүүлээд гарсны дараа ямар үр дагавар гарах талаар судалгаа одоогоор хийгдээгүй.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, April 12, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болдоо 2021-04-13 192.82.66.136

Хөл хорион тогтоочоод байхад энэ олон тохиолдол хаанаасаа гараад байгаам бэ гэдэг бас сонин байана. иргэд бид бүгд шахуу гэртээ байгаад байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл тоо тохиолдол өндөр гараад байна. Юу гэж ойлгох вэ?

Avatar

Зочин 2021-04-13 103.212.119.18

байнга ийм юм оруулаад бга энэ хулгайчийг шалгаж тогтоогоочээ!!! Ямар учиртай вирус тараагаад байгааг нь тогтоо! Цахим гэмт хэрэгтэй байна!

Avatar

Зочин 2021-04-13 66.181.184.54

Жонхуу орос вакциныг оруулж ирүүлэхгүй байх талаар бүх арга хэмжээг авсан бололтой.

Avatar

зочин 2021-04-13 124.44.184.129

Монгол улсад коронавирусын мутацид орсон хувилбарууд бүртгэгдсэн үү? Хэд бүртгэгдсэн бэ? Аль хувилбар нь бүртгэгдсэн бэ? гэдгийг олон нийтэд ил тод мэдээлээч ээ. Яагаад 20 настай залуу эрсдэв гэдгийг сайн судлаасай, учрыг нь олоосой. Монголчууд 2020 оны 2-р сараас эхлэн сэтгэл зүйн асар их дарамт, цагдаагийн хяналтын дор, ажилгүй орлогогүй шахуу тун хүнд хэцүү нөхцөлд амьдрав уу? Монголчуудын дархлаа нэн дорой сул болсон уу? Халдварын тоо яагаад гэнэт эрс нэмэгдэх болсон бэ?

Avatar

Зочин 2021-04-13 124.158.86.60

Хөл хориого эхлүүлээчээ ! 4-р сарын 10-аас эхлүүлнэ гээд байсан юу болсон бэ? Улам л цаг алдаад байгаа юм биш үү ?

Avatar

US 2021-04-13 202.131.227.42

ta nar ter ix zeel xandiv-aar aparataa avaxgui yaasiiin…

Avatar

dd 2021-04-13 202.9.40.195

Зөвшөөрөлгүй хий сэлгүүцээд байгаа тэнэмэлүүдийг 300,000р торгоно гээд зарлачих. цагаан сараар 500,000 р торгох сургаар хөл хөдөлгөөн бага байсан шүү.

Avatar

Зочин 2021-04-13 103.10.23.173

Хөл хориог үр дүнтэй болгоё үр дүн нь халдварын тоо эрс буурах ёстой шинжэлгээ өгч чадахгүй олон иргэн бхад халдвар авсан хүний тоо өсөөд бгааг асуугаач

Avatar

иргэн 2021-04-13 103.136.254.38

Зах, худалдааны төвийг хаагаачээ. Хүнсний захыг хаалдаа захын ойролцоо архичин гарууд дүүрэн байна. Хүнсний дэлгүүр 7 хоногт 2 өдөр нь ажиллуул. Замын хөдөлгөөн хаан гэсэн хаана байна.ингэж ажил хиймээргүй байна. ЭЗ дэмжих хаана байна. Хүнсний зах ажилладаг бол Худалдааны төвийг ч 7 хоногт 2 өдөр ажиллуулдаг болгомоор байна.

Avatar

/*-*/ 2021-04-13 49.0.142.40

Хөл хорио гэж ёстой нэг гурилдаж байна аа. Гадуур чинь чөлөөтэй бэлчицгээж байна. Нөгөө цагдаа магдаа эргүүл жижүүр гээд өдөр шөнөгүй сүржигнээд маяглаад байдгаа энэ удаагаа яасан бэ? Ингэж хөл хорино гэж ямар юм байхав дээ

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.171

Энэ удаагийн хол хорио жужиг шуудээ, 300 мянгаар иргэдийн амыг тагласан. Энэ засаг тор коронотойгоо хамтдаа амьдарьяа гээд байсан туунийгээ ийм аргаар хэрэгжуулж байгаа бололтой. Уг нь хатуу хол хориог удаан хугацаагаар жинхэнэ есоор тогтоогоод, вакцинжуулалтыг давхар хийгээд явмаар байна Штэйнэр.

Avatar

Зочин 2021-04-13 192.82.69.62

Гэрээр эмчилж байгаа хүмүүсээ тоохгүй утсаар л биеийг асуусан болоод Д,С витамин уу гэдэг гэсэн.20 настай залууг залуу хүн гайгүй гээд тоохгүй хаясан байх магадлалтай.Ер манайд гадуур эмчлэх хэмжээний байгаа бил үү.Гадны өндөр хөгжилтэй улсыг дуурайгаад хэрэггүй Хэрээ мэд!!

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.97

Яаг үнэн хэллээ

Avatar

ӨӨ 2021-04-13 103.212.118.64

ВАКЦИН ЯАСАН БЭ?

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.171

Хол хориогоо уртасга, вакцинаа хажуугаар нь олж ирж хумуустээ шуурхай хийгээчээ, сэтгэцийн юмтай юм шиг байхаа болиочээ, асуудлыг яавал дээр вэ гэдэг нь тов тодорхой байхад эргуутээд эдийн засаг яриад мал царайлаад байхийн, амьд байвал арга нь олдоно, монголчууд хэзээ ч олборч ухэхгуй талаар дуурэн мал байна. Эмч нар болон иргэдийнхээ угийг аваач, та нараас хариуцлага нэхэнэ шуу ! !

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

хөл хориог сунгана гэсэн юм байхгүй шүү, оркоо. Чи өөрөө тогтмол цалинтай байж болно. Бусад хүмүүсийг бодооч, чи! Аж ахуйн чанартай хөөцөлдөх ажил маш их байсан. Хөл хорионы үед хамаг ажлаа алдаж байна. Хайран цаг!

Avatar

Зочин 2021-04-13 103.57.93.224

Хөл хориог сунгах болно. Тэвчээртэй бай. Чи тэвчээргүй бол угаасаа бизнест амжилт ологүй, хар ажил хийх хүн байна. Хөөцөлдөх ажил гэж хүний гар харсан амьтан байна. Илүү асуудал үүсгэдэг тэнэг хүмүүсээс болж халдвар өсөж нэмэгдэж байна.

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

хөөе оркоо, байр орноо зарах, гэр орноо төвхнүүлэх, хүлэмж хийх гээд маш олон ажил амжуулах ёстой байлаа. Чи миний байрны лизенгийг төлөх юм уу? чи миний хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх юм уу? чи миний хүүхдүүдийн идэх хоолыг авч өгөх юм уу? чи миний амьдралыг төвхнүүлэх юм уу? Хайран цаг. Халдвар хамгааллын дэглэм сахидаггүй эргүү малнуудаас болж халдвар ихэссэн, энгийн бид ажил амьдралаараа хохирч байна!!!!!! Хайран цаг!!!!!

Avatar

Зочин 2021-04-13 122.201.22.21

Ёстой үнэн хэллээ

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.171

Тийм, цахимаар ажлаа хийж болно

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

тал дүүрэн мал чинь чиний өмч юм уу? тэр махыг үнэгүй авдаг юм уу? орон байрны лизенгээ яаж төлөх юм? хүүхдийн сургалтын төлбөрийг яаж төлөх юм? Эргүү бодлоо битгий тулгаач, оркоо!!! Оркуудын бодож сэтгэж байгаа нь өрөвдөлтэй шүү!

Avatar

Үнэн 2021-04-13 202.72.247.58

Чи чинь харин өөрөө жинхэнэ орк байна шдээ. Тэрийг чинь төр зохицуулжил таараа шдээ малаа. Юуны тулд төр гэж байдгийн эргүү минь.

Avatar

Зочин 2021-04-13 103.26.194.44

ZAGIN ALIM kino deer gerelmaa gerelchimeg geed 2 mis shoorhon duuchin ohin garjina. ene 2 gerelmaa gereltuya medeej 16 nas dug duulsan baiga shuu.une un itgeeree.anh 16 nas duug gereltuya duulsan gedin.

Avatar

Зочин 2021-04-13 103.26.194.44

AGIIN ALIM KINO deer gereltuya gerelchimeg eged 2 miss hoorhin duuchin gardag shde unen bi yag odoo uzeed suujilaa. AGIIN alim kino deer gereltuya gerelmaa 2 emegtei miss hoorhon duuchin gardag bainaa.

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

ИРГЭД ӨӨРСДӨӨ ЯМАР Ч УХАМСАРГҮЙ БАЙНА Ш ДЭЭ. НЭГ УДААГИЙН МАСКИЙГ ХЭДЭН САР ЖИЛ ЗҮҮЖ БАЙНА. ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ. ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ БАЙГАА Ч ЮМ АЛГА! ОРКУУД ХЭЗЭЭ НИЙГЭМШИХ ЮМ БЭ? ТӨР ЗАСАГТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙЖ, ХҮН БҮР УХАМСАР, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ЭНЭ ӨВЧНИЙ АРД ГАРНА ГЭДГИЙГ ХАР ТОЛГОЙ НЬ ОГТ УХААРАХГҮЙ БАЙНА. ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ "ОГЦОР" ГЭЖ ОРИЛОХ!

Avatar

Зочин 2021-04-13 103.26.194.44

SUIS bagsh dolgor sonsol doo ug heleh gesen hooj gargaad. zagiin alim kino der gerelmaa gerle geed 2 hoorhion egch duuchin gardinmaa. ZAGIIN ALIM kino deer gerelmaa gereltuya geed 2 horhon duuchin gardinma unen shuu unen shuu.itgeree

Avatar

Зочин 2021-04-13 202.55.188.107

Хотын захаар том том гунзгий нухнууд олныг ухаж бэлддээ. Ямар ч бэлтгэлгуй МАНгар ядаж ухсэн иргэдээ хийж шатааж булах нухнуудээ бэлдчих, удахгуй ковидоор хэдэн арваараа ухэж эхэлнэ

Avatar

хүннү 2021-04-13 202.179.26.230

Хөл хорио тогтоохийн өмнөх өдөр УБ хот хүнсээ базаах нэрээр “тэг” зогсолт хийтлээ тэнцгээсэн. Одоо тэр бөөгнөрлийн халдварууд ойрын хэдэн өдөр тасрахгүй, 1000 давж ч мэднэ. Өмнөх хөл хорионы үед УБ-г хүнсээр таслаагүй шүү дээ гэтэл сая яаваа өмнө нь турж үхэх дөхсөн юм шиг л байцгаасан. Одоо халвараа хар даа?

Avatar

Зочин 2021-04-13 203.91.115.47

10аас доош 2 орон гэж байхгүй нэг оронтойл болно шал худлаа бичихээ боль хаана шинжилгээ хийж байгаа юм тодорхой хэл

Avatar

Зочин 2021-04-13 202.9.40.222

Анх сараар тогтоогоод 1 айлаас 1 хүнийг шинжлэх хэрэгтэй бсан шүү дээ. Одоо ингээд үхрийн баас шиг цувуулаад ямар ч нэмэргүй. Хурдхан тэр вакцинаа л олж ир

Avatar

хэхэ 2021-04-13 66.181.180.203

Дархлаажуулалтаа хийхгүй зогсоочоод хөл хориод байхаар ямар үр дүн гарах бэ дээ. Аль болох олон хүнийг дархлаажуулалтандаа хамруулаад явбал сайн байхад…

Avatar

Зочин 2021-04-13 202.179.26.230

Үр дүн гарнаа хүлээж бай.

Avatar

zochin 2021-04-13 103.26.193.218

Hul horiod bur ihseed bhin.Mungu idej uuh neg arga ni yumuu haishaa yum.eruul mendee uls turteigee hutgalduulaad zavaaraad bhaa l bolichih.ard tumen tesrii shuu neg l dur

Avatar

Зочин 2021-04-13 202.179.27.36

K19 анх гарч байхад Монголчууд тусдаггүй юм гэж байсан тусаад эхэлсэн, эргэн тойронд хэн ч өвдөөгүй гэж байсан 10 мянга гараад явлаа, хөнгөхөн ханиад шүү дээ гэж байсан одоо 20-той залуус бурхан болж байна, одоо тэнгэр заяат монголчууд ямар юм юу гэж ярих болдоо, эсвэл ярих юмгүй болсон уу?

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

өө бүр аарц уугаад, адууны мах идээд эдгэнэ гэж солиороод олон түмнийг буруу юм руу чирэх хүн байна ш дээ. 140 сая хүн өвдөөд, 3 сая гаруй хүн энэ өвчнөөр нас барчихаад байна! Нас барсан хүний тоо манай улсын нийт хүн амын тоотой тэнцэж байна! Адууны мах идээд эдгэдэг бол ийм олон сая хүн өвдөж, үхэх үү? Үнэхээр зүгээр л нэг ханиад биш шүү, монголчуудаа!!!

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.213

ХМ 10 ААС ДООШ ХОЁР ОРОГТОЙ БОЛНО ГЭНЭ ҮҮ. 1-Р АНГИЙН ХҮҮХДЭЭС ДООР ДАРГАНЦАР БАЙХ ГЭЖ

Avatar

Зочин 2021-04-13 202.55.188.107

МАНгарын зэс цухуйлаа. Сонгуулийн суртчилгаа 300 цаас егмеер байдаг зугээр егхеер улаан цагаан авилга гэж мэдэгдэх учраас хэд хоног хорьсон болж жужиглэж байгаам байна, туунээс биш вирусын халдварыг багасгая, вакцинаа тургэлье гэж хорьж байгаан биш байна. Угаасаа халдвар их байх тусам Мангарт далимдуулж цавчихад нь ашигтай байгаа болохоор халдварыг багасгах зорилгогуй юм байна…

Avatar

Зочин 2021-04-13 122.201.22.21

Бүх бурууг төр засагт тохох хэрэггүй хүмүүс иргэд бидний хэнэгүй байдлаас маш их болж байгаа . Замын хөдөлгөөний дүрмийг эс тоосноос болж амь насаа алддаг нь дүрмээрээ яваа жолоочийн буруу биш түүнтэй нэгэн адил журмаа сайн сахихгүй байна шүү дээ .

Avatar

Зочин 2021-04-13 64.119.19.66

Baigalmaa chi duugui zailaa

Avatar

Э 2021-04-13 192.82.72.101

Цагаан сарын дараа тэр театр, үзвэрийг нээсэн нь дэндүү болчимгүй юм болсон доо, бусад зах, үйлчилгээ нь ажиллаад өдөрт 40, 50 д бариад байх боломж байсан да,

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.171

Тиймээ, хэлээд юукэв, Энэ засаг тор хэлээд байхад хуний уг аваагуй штээ ямар учиртай юм? !

Avatar

Зочин 2021-04-13 109.252.29.116

Хол зорьсон нэртэй хумуусийг монгоор хуурсан энэ жужигээ бэрс сургууль тогссон . Оюунэрдэнэ болих хэрэгтэй. Энд тэндгуй хумуус зугаалж байна. Та нар английн туршлагыг судлаач. Махан толгойт . Оюунэрдэнэ шулаг хэлэлчаад худалаа ярих дуртай. Энэ суудвлтай ухэн хатан зууралдаад байхаар чаддаг хумууст нь огоод зайлаач.

Avatar

Zochin 2021-04-13 192.82.70.87

28 honogoor horio. Eruul bhad daraa ni mungu oldono. Corona haldvar avaad odoo uhehgui blaa gehed heden jiliin daraa uushignii havdartai bolno gsen ug. Ter ued hichneen mungutei bgaad nemergui bolson bh bolno.

Avatar

ЗОЧИН 2021-04-13 66.181.182.68

ЗӨВ

Avatar

Нийслэл хүү 2021-04-13 202.131.236.170

Төр засгаас гэнэт хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, хүн бүрт 300000 төг өгөхөөр болсон нь банк, автобусны буудал, хүчит шонор захыг халдвар хамгаалалын дэглэм барих боломжгүй болгож, хүний бөөгнөрөл бий болсон. 2021.04.9-ны тав дахь өдөр Улаанбаатар хот даяараа бөөнгөрөл болсон дөө.

Avatar

зочин 2021-04-13 66.181.185.56

нөгөө тэнгэр заяатай монгол хүн совид тусахгүй туссан ч үхэхгүй гээд байсан их мэдэгч, сүгсэлзүүр эх оронч оркууд худлаа шааж хүмүүсийн толгойг эргүүлснээс ийм гай болж байна.

Avatar

Зочин 2021-04-13 122.201.22.21

Юуундаа ингэж их бухимдана бэ . дэлхий даяахаа л өвчилж байна бухимдахгүй л бол танд өвчин тусахгүй бухимдлаас болж БҮХИЙ л өвчин хүнд тусдаг .

Avatar

иргүн 2021-04-13 122.201.21.168

Эрүүл мэндийнхэн ажлынхаа амрыг хараад зөвхөн хол хорио гэж хашгирах юм. Гэтэл цаана нь бусад хүмүүсийн ажил амьдрал явж байна шүүдээ. Одоо дахин ямарч хөл хорио хэрэггүй ээ. Вакцин ердөө 3 сарбн дархлаа тогтоох нь. Иймд хүн төрөлхтөн энэ вирустай мөнхөд хамт л амьрах үйлийн үр хүлээж байна.Амьдарч аж төрөх хэв заншлаа л өөрчлөхөөс өөр зам алгаа

Avatar

ЗОЧИН 2021-04-13 66.181.182.68

эрүүл байвал ажил хийж амьдарч болох байлгүй, яасан тэвчээргүй хүмүүс байдаг юм бэ?

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.1

Бүтэн жил ажилгүй орлогогүй байгаад үзвэл юу гэж мөөрөх бол доо энэ үхэр

Avatar

Й 2021-04-13 103.9.90.100

Чиний ажлыг бодоод бид нар өвдөх ёстой юу

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

эргүү мал минь чи миний байрны лизенгийг төлж өгөх юм уу? хөл хорионд ямар ч орлогогүй сүйрч байна! ойлгож бну хүний үнэргүй оркуудаа!!!!!

0 1
Avatar

Зочин 2021-04-13 122.201.22.21

эзэнгүй аралд хаягдсан ч хүн амьдрах арга олдог

Avatar

Пүрэю 2021-04-13 202.126.90.109

Ковидоор 20 гаруй хүн үхлээ. Харин өлсөж хүн үхээгүй байна. Ковидоор 10 гаруй мянган хүн өвчиллөө. Харин өлсгөлөнд өртсөн хүн алга байна. Тэгээд та эрэгцүүлэн бодоорой.

Avatar

Зочин 2021-04-13 103.212.118.29

эргүү мал минь чи миний байрны лизенгийг төлж өгөх юм уу? хөл хорионд ямар ч орлогогүй сүйрч байна! ойлгож бну хүний үнэргүй оркуудаа!!!!!

Avatar

зочин 2021-04-13 66.181.179.60

7 сарын 1 ээс өвчилөл буурч 10-с доош 2 оронтой тоонд хүрнэ гэхийн 10- с доош ямар 2 оронтой тоо байна аа? хэлээд өгөөч?

Avatar

Иргэн 2021-04-13 122.201.22.172

10-2=8 юм болов уу гэж мунхаг би бодож байна. Сумьяабазараас асуусан нь дээр байх даа. Хэрэв тийм бол /10 000 000/ Монголын хүн амын тооноос даваад явчихлаа. Одоо яана даа

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.171

100 -аас доош гэсийн боловуудаа

Avatar

Зочин 2021-04-13 122.201.31.234

Үгний алдаанаас болж үхэх гээд байна уу юун өлөн юм бэ!Өөрийгөө л хичээ

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.97

Чухал статистик . Алдах эрхгүй. Толгой нь хүрэхгүй бол зайл

Avatar

Amar 2021-04-13 124.158.83.0

Хөөе.Хурцын эхнэр Ү.Сарнай чи нөхрийнхөө болон орлогч прокурор байсан Эрдэнэбат 2-ын яаж гэрлийн хурдаар тушаал дэвшиж, цол ахисныг нэг харчих.Элбэгдорж өөрийнхөө бичсэн зохиолыг дэглүүлэх гэж л энэ 2-ыг ингэж шууд шууд дэвшүүлсэн юм байгааэ биз дээ.Айн.

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.97

Чухал статистик дээр Алдах эрхгүй

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.97

Чи захиалагчийн хамсаатан уу

Avatar

Зочин 2021-04-13 66.181.179.70

НИЙТ ХЭДЭН ХҮНЭЭС ХААНА ШИЖИЛГЭЭ АВСАН БЭ. ЯМАР Ч БАТАЛГАА БАЙХГҮЙ. ХЭР ҮНЭН МЭДЭЭЛЭЛ ЯВААД БАЙНА ВЭ.

Avatar

Зочин 2021-04-13 64.119.20.20

Хэдийдээ 10 мянга гаруй хүнээс яаж шинжилгээ авч амждаг байна үнэмшмээргүй тоо л ярих юм ойлгохгүй байнаа

Avatar

зочин 2021-04-13 66.181.185.56

одоо гадуур шинжилгээ авахгүй, өвчлөгсдийн хавьтал хөөж шинжилгээ авч байгаа гээд байхад ойлгодоггүй ээ энэ оркууд

Avatar

Zochin 2021-04-13 66.181.179.70

Her unen be. Hen ch batalj medehgui bga shu

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.213

Анх татуу хол хорио тогтоох тухай эрдэмтэд зовлоод байхад хотын дарга. Еронхий сайд нар эсэргууцээд байсан ард тушнээрээ тоглож дууслаа одоо хол хориод нэмэргуй болсон бух аймгуудад тараагаад ямарч хариуцлагагуй тор яаж их монго идэх тал дээр толгойгоо ажиллуулаад оноодор 20 настай залуу хун нас барлаа нас тор хариуцлагаа зулээ

Avatar

zochin 2021-04-13 122.201.23.226

5-r sarin 03 hurtel sunga daa,hol horiogoo

Avatar

Zochin 2021-04-13 103.26.193.218

Ene shouga odoo zogsoogooche

Avatar

Зочин 2021-04-13 203.98.77.101

Нөгөө шүлсээр үздэг шинжилгээг хэзээнээс нэвтрүүлэх вэ ЭМЯ, Сангийн Яамаа, юу болсон бэ, сүртэй нээлт хийгээд л том том ярьцгаагаад байсан. Ерөнхийлөгчийн сонгууль, МАН-ын 100 жил болдгоороо болно. Наадам өнгөрөөд Монголчууд балрах замдаа орно шүү. Одоо энэ вирус нь эргэлтэнд ороод намар хүйтний улирал эхлэхээр дахиад дэгдээд эхэлнэ. Тэр хүртэл вакцины үйлдвэр, энэ шүлснээс үздэг шинжилгээнийхээ нөөц юмаа бүрдүүлэх хэрэгтэй байна. Хоорондоо алалцаад ширээ сандал булаацалдаж хамаг цагаа барлаа.

Avatar

Зочин 2021-04-13 59.153.113.171

Сонгууль ч яамай байнаа, хойшлуулах хэрэгтэй, 100 жил бурч яамай, монголчуудыг 100 жил ядуу байлгасан гэж баяр еслол хийхгуй байлгуйдээ, алдаагаа гэмших одор гэж дурсаад чимээгуй нэг минут зогсоод онгоруулэх хэрэгтэй. Нэгдугээр асуудал вакцина хурэлцэх хэмжээгээр яаралтай авчирч хол хорио гэлтгуй зов зохион байгуулаад иргэдээ яаралтай эхний болон хоер дахь тунг тарих хэрэгтэй байна, хоердугаарт иргэд туйлын хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ барьж оорсдийгоо 8 сар хуртэл хамгаал !

Avatar

Зочин 2021-04-13 203.98.77.101

МАН-ЫНХАН ХЭТЭРХИЙ ИХ СҮРЖИГНЭЖ ПОПРОХОО БОЛЬМООР БАЙНА. ХЭЛЭХ ҮГЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ. БОЛОХ БОЛОХГҮЙ ИЛҮҮ ДУТУУ, СУЛ ҮГЭЭ ГЭЭЖ СУРМААР БАЙНА. ӨӨРСДӨӨ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭХ БИШ. ТЭГЭЭД ХҮНЭЭС ЦАРАЙ АЛДАЖ БАЙЖ АЯТАЙХАН БАЙЖ БАЙГААД АВАХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ГАНЦХАН ЭНЭ ЖИЛ ВАКЦИН ХИЙГЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ БИШ ЖИЛ БҮР Л ИЙМ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ОДООНООС ӨӨРИЙН ГЭСЭН ВАКЦИНЫ ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЖ ХҮМҮҮСЭЭ СУРГАН ХӨРӨНГӨ ГАРГАН ХИЙХГҮЙ БОЛ ЭНЭ НАМРААС БҮР БАЛАРНА ШҮҮ. ОЙРЫН 5 ЖИЛДЭЭ ЭНЭ ВИРҮСТЭЙ ЗУУРАЛДАНА.

Avatar

Зочин 2021-04-13 124.158.82.222

Шинжилгээ авах цэгууд нь ажиллахгуй байхад яаж та нар халдварласан тоог гаргаад байна. Ялангуяа хотынхон хел хориотой гээд гэррэсээ гарч шинжилгээ егехгуй байхад шуу. Ингэж худлаа хэвлэл мэдээллээр ярь. Одоо больцгоо. Ялангуяа ЭМЯ, УОК

Avatar

зочин 2021-04-13 66.181.185.56

хавьтагч нарыг шинжилж бгаа

Avatar

Зочин 2021-04-13 203.98.77.101

МОНГОЛ УЛСЫН ЭМЯ МАШ ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА. ЕР НЬ ЯАЖ Ч БОДСОН ЭМЯ ГАДНЫ ХИЙСЭН ВАКЦИНЫ ҮР ДҮНГ МЭДЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ, БУСДЫН ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ. ТЭДНИЙ ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ ГЭХ ЗӨВХӨН БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН БОЛОН МАШ ТОВЧ МЭДЭЭЛЛИЙГ ДЭМБ-ЫН САЙТААС АВААД Л ТЭГЭЭД ӨӨР ЮУ Ч МЭДЭХГҮЙ. ТЭГЭХЭЭР ЮУ ИЛРЭХИЙГ ТААШГҮЙ, ДАЛДЫГ МЭДДЭГ ДАЛАЙ ЛАМ БИШ.

Avatar

Зочин 2021-04-13 124.158.82.222

Юун хатуу хел хорио. Хотоор дуурэн хун, машин холхиж байна. Худлаа гэвэл замын хеделгеений мэдээллээс камераар нь хараарай. Ингэж худлаа ярьж менге идэхээ боль.

Avatar

Зоч 2021-04-13 103.212.119.140

Бэтишаацгаа одоо шаахаа болчих

Avatar

Зочин 2021-04-13 202.126.88.205

bitii hudlaa ingeed baigaach buur ard irgediige huraad surtsan muusain songuulin yum mdku hen baisan odoo songuuli dohood manaih ymarch korono bhgui gd songuulia hiiged yah boloo aimshigta

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж