БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав | News.MN

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Өмнөд Солонгосын нисэх хүчин энэ сарын 9-нд дотооддоо үйлдвэрлэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй анхны сөнөөгч онгоцоо танилцуулав. Анх KF-X хөтөлбөр таван жилийн өмнөөс хэрэгжиж, үр дүнд нь ийнхүү Сөүл дотоодын сөнөөгч онгоцтой болж, батлан хамгаалахын чадвараа бэхжүүллээ.

"KF-21 Бурамэ" хэмээн нэрлэсэн тус хос тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцыг Сөүлээс урагш 440 километрт орших Сачон хотод байрлалтай Өмнөд Солонгосын Агаарын үйлдвэрлэлийн удирдах байранд танилцуулжээ.

Онгоцны нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин индэр дээрээс “Бид эцэст нь өөрсдийн гэсэн дуунаас ч хурдан сөнөөгч онгоцтой боллоо. Бид батлан хамгаалахын салбарт шинэ эрин, шинэ түүх эхлүүлж байна” хэмээн ярьжээ.

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус онгоц АНУ-ын "Lockheed Martin" үйлдвэрийн дөрөвдүгээр үеийн F-16 онгоцноос илүү боловсронгуй ч тавдугаар үеийн F-35 Lightning II онгоцноос удаан юм. БНСУ өдгөө Вьетнамын дайны үед бүтээгдсэн F-4E Phantom, F-5Е tiger сөнөөгч онгоцуудыг ашигладаг бөгөөд дээр дурьдсанчлан 2028 оноос дотоодын сөнөөгчөөрөө сольж эхлэх юм байна.

Эх сурвалж: DEFENCE NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-13 202.126.89.30

Солонгос 50-80-аад хүртэл Гадны тусламжаар хөгжиж бсан ба 1980-аад онд яаг одоогийн монгол шиг байсан. Сүүлийн 30гаруй жил үнэхээр мундаг хөгжлөө.

Avatar

зочин 2021-04-13 203.91.119.46

со хаях онгоц байвал манайд өгөөрэй

Avatar

Зочин 2021-04-13 66.181.177.233

Black Eagle Reporting!

Avatar

Зочин 2021-04-13 139.5.217.248

Манайх 1лс 00 жилийн дараа өөрийн онгоцоо угсрах уу. Царцаа ногооныг засая гээд чаддаггүй улс даа.. Хийе бүтээе гэсэн хүмүүсийг нь хавчин гадуурхаад 1 төгч өгдөггүй . Гэхдээ хөшөө дурсгал, усан оргилуурт мөнгө хайрладаггүй.. Эргүү удирдлагатай улс..

Avatar

Зочин 2021-04-13 202.179.27.57

ЕРӨНХИЙДӨӨ ҮЛ ҮЗЭГДЭГЧ ОНГОЦ ШИГ Л ОГТЛОЛ ДИЗАЙНТАЙ ЮМ БАЙНА. РАДАРЫН ДОЛГИОН ШИНГЭЭГЧ БУДАГААР БУДААД, МАТЕРИАЛААР НЬ БҮРЭХЭД Л 5-Р ҮЕИЙН ОНГОЦ БОЛЧИХ БАЙХ ДӨӨ. Ф-35 ААС УДААН ОНГОЦ ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ.

Avatar

Зочин 2021-04-13 103.57.95.209

hardpoint гаднаа юм билээ f35 гэдсэн дотороо тэхээр stealth байх боломжгүй

Avatar

Зочин 2021-04-13 107.117.172.59

1953 онд гал зогсоох хэлэлцээр байгуулж байх үед Өмнөд Солонгост амьдрал манайхаас муу,хөдөө аж ахуй голлсон аж үйлдвэржээгүй хорвоогийн хамгийн ядуу улсуудын нэг байсан,1970 аад оны сүүл хүртэл амьдрал их хэцүү байсан гэж ярьцгаадаг…1988 оны Сөүлийн олимпоор Азийн бар улс болж байгаагаа албан ёсоор зарласан улс…АНУ-ыг түшиж тулсан улс яаж л бол яаж хөгжиж дэвжиж чаддагийн баталгаа болсон улсуудын нэг дээ….

Avatar

Зочин 2021-04-13 66.181.186.159

Хойдын Ким жаалын уур хурч л байгаа даа, лав зугээр орхихгуй ээ, ингээд онгоц пуужин 2-н аль нь хучтэйг узэх нь дээ

Avatar

Зочин 2021-04-13 107.117.172.59

Пуужинг 1л удаа….Онгоц олон удаа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж