“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

Улс орон даяар Ковид-19 халдварын тохиолдлууд илэрсээр байгаа энэ үед ч хүмүүсийн өдөр тутамдаа зайлшгүй хийдэг, хамгийн эрэлт хэрэгцээтэй шаардлагатай зүйл бол худалдан авалт билээ. Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран айл өрх бүрт өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээгээ хангах шаардлага үргэлж тулгарч байдаг. Тиймээс худалдан авалт, үйлчилгээний төлбөр тооцоогоо хийхдээ халдвар авахаас сэргийлж бэлэн мөнгө, төлбөрийн картын хэрэглээний оронд ухаалаг утаснаасаа SocialPay аппликэйшнээр зайнаас, аюулгүй төлбөр хийхийг Голомт банкнаас нийт харилцагчдадаа уриалж байна.

Үүний хүрээнд харилцагчдаа зайнаас, аюулгүй төлбөр тооцоо хийхийг дэмжин урамшуулахаар Төлбөр тооцоогоозайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсэээрсдэлээс хамгаалъяуриан дор “Сугалаатай SocialPay” урамшуулалт ээлжит аяныг зарлалаа.

Урамшуулалт аян 2021.04.01-2021.04.30-ны өдрийг дуустал явагдах бөгөөд 14 хоног тутамд 10 азтан 500,000₮ хожих буюу нэг сарын хугацаанд нийт 20 азтан тодрох юм.

Тохирол болох өдрийг Голомт банкны Фэйсбүүк хуудсаарурьдчилан мэдэгдэж, Live-аар шууд дамжуулан тодруулна.

Сугалаанд хэрхэн оролцох вэ?

SocialPay аппликэйшн ашиглан:

Шинээр бүртгүүлж, нэвтэрсэн;
SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь SocialPay апликэйшнд амжилттай бүртгүүлж, нэвтэрсэн тохиолдолд найзаа урьсан хэрэглэгч болон найзаар уригдсан хэрэглэгч тус бүрт;
Онлайнаар худалдан авалт хийсэн;
Дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудад хийгдсэн 1,000 болон түүнээс дээш төгрөгийн гүйлгээ тутамдсугалаа олгоно

Жишээ нь, Намуун 50,000₮ болон 2,000₮-өөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болно.

Харилцагч та SocialPay аппликэйшний Нэмэлт цэсний “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.

SocialPay аппликэйшнг Appstore, Playstore болон AppGalleryаас яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбаршийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.


SocialPay аппликэйшнийг дараах холбоосоор татна уу:https://digital.golomtbank.com/product/  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж