Монголд зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Монголд зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр

Монголд зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг чанар муутай эм өндөр үнээр худалдаж авдаг цөөн орны тоонд багтаасан байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд 4357 эм бүртгэлтэй байна.

Монгол Улсад сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагджээ. Эдгээр нь 2019 онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, импортолсон байна.

Мөн 2018 онд хийсэн судалгаагаар зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй, эсвэл стандартын бус байдаг, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна гэж үзжээ.

Энэ нь эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгааг харуулж буй учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулсан юм. Тус газар нь монголчуудын хэрэглэж байгаа бүхий л эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, хэрэглээнд нэгдсэн хяналт тавин ажиллана.

Хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг бүртгэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрдөг аж. Аливаа эмийг бүртгэснээр эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм хэрэглэх орчин бүрдэх, дотоодын зах зээлд хуурамч, чанарын баталгаагүй эм нэвтрэхээс сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Эмийн бүртгэлийн зарчим нь чиглэсэн зорилготой (эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанартай эм гэх мэт), нотолгоонд суурилсан, эмчилгээний стандарттай уялдахуйц, мөн хэрэгцээ хангасан байх ёстой. Монгол Улсын хувьд эмчилгээ оношилгооны удирдамж, эм хангамжийн үйл ажиллагаа, үйлдвэрлэгч зэрэг олон хүчин зүйлээс хамаарч жилд бүртгэгдэх эмийн тоо харилцан адилгүй байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж