Улиастай суманд гурван хүнээс Covid-19 илэрч, хөл хорив

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Улиастай суманд гурван хүнээс Covid-19 илэрч, хөл хорив

Улиастай суманд гурван хүнээс Covid-19 илэрч, хөл хорив

Завхан Улиастай суманд 72 цагийн тэг зогсолт хийхээр болов. Тус суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн тул уг арга хэмжээг авч буйг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн дөрвөниргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдний нэг нь гэрийн тусгаарлалт зөрчсөн аж.

Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр Улаанбаатар хотоос ирсэн иргэд нь 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Гэвч хотоос ирсэн иргэдийн нэг нь долоо хоног тусгаарлагдаж, ажиглалтын хугацааг зөрчжээ. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн ойрын хавьтлын 47 хүнийг тогтоосон байна.

Завхан аймагт дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 15 байв. Хэрэв түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван иргэний онош өнөөдөр батлагдвал нийт батлагдсан тохиолдол 18 болно. Одоогоор батлагдсан тохиолдлуудаас Шилүүстэй суманд 6, Улиастай суманд 5, Тосонцэнгэл суманд 2, нийт 13 иргэнийг эмчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж