Гэр шатаж, нэг иргэн галд өртөн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Гэр шатаж, нэг иргэн галд өртөн амиа алджээ

Гэр шатаж, нэг иргэн галд өртөн амиа алджээ

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 34 дүгээр ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн өчигдөр (2021.04.13) 18:43 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбийн 41 тоот хашаанд гал гарч байна гэсэн дуудлага хүлээн авчээ. Таван минутын дараа очиход иргэн Д-гийн хашаанд гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөн нас барсан байжээ.

Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна. Хохирогч иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тодорч байгаа аж. Шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж эхэлжээ.

Он гарснаас хойш Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн гудамжинд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд энэ сарын 9-ний өдөр 0,7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж, 5х6 метрийн хэмжээтэй байшин, таван ханатай гэр эд хогшлын хамт шатсан хэрэг гарчээ.

Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн, Аврах ангийн бэлтгэл ээлж, ногоон бүсийн эргүүлийн алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.

Мөн тус дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжинд хоёрдугаар сарын 11-нд байшин шатаж, 64 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэрт өртсөн нас барсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д-гийн цогцсыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Иймд гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж