Хүний цус агуулсан гутлыг эргүүлэн татахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Хүний цус агуулсан гутлыг эргүүлэн татахаар болов

Хүний цус агуулсан гутлыг эргүүлэн татахаар болов

АНУ-ын реппер Lil Nas X болон MSCHF компанийн хамтран бүтээсэн Сатаны гутал шүүмжлэл дагуулж эхэллээ. Ердөө 666 хос худалдаанд гарсан энэхүү "Nike Airmax 97" загварын пүүз нь уландаа хүний цус агуулдаг бөгөөд реппер “Lil Nas X”-ийн “Montero” гэх шинэ дуунд зориулан бүтээжээ. Гэвч "Nike" компани өөрсдийнх нь зөвшөөрөлгүй загварыг нь ашигласанд гомдол гаргасан байна.

Энэхүү Сатаны гутлыг үйлдвэрлэгч MSCHF компанийн зүгээс худалдаанд гаргасан пүүзүүдээ эргүүлэн татаж, худалдан авагчдын төлбөрийг 100 хувь бүрэн буцааж төлөхөө мэдэгджээ. Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Nike компани нь бидний худалдаанд гаргасан Сатаны гутал, Есүсийн гуталтай ямар ч холбоогүй.

"Nike" компаниас гаргасан хүсэлтийн дагуу бид худалдаанд гаргасан пүүзүүдээ эргүүлэн татаж, дахин худалдаанд гаргахгүйгээ зарлаж байна. Та дамын үнээр авсан, тив дамнаж хүргүүлсэн ч хамаагүй бид таны төлбөрийг бүрэн эргүүлэн төлнө. Пүүзээ эргүүлэн өгөх эсэхээ та өөрөө л шийднэ. Гутлаа өөртөө үлдээсэн ч болно. Гэхдээ бүтээгдэхүүний талаарх хожим гарах гомдол, саналыг "Nike" компани бус манай компани хариуцах учир бидэнтэй холбогдоорой” гэжээ.

Реппер Lil Nas X өөрийн твиттер хуудастаа “Та нар миний шинэ дууг сонсоод л байгаарай. Тэгвэл би "Nike" компанийн гаргасан нэхэмжлэлийн төлбөрийг төлж чадна” хэмээн жиргэжээ.

MSCHF компани 2019 онд "Nike" компанийн "Airmax 97" загварыг шинэчлэн, Есүсийн гутлыг худалдаанд гаргаж байв. Харин саяхан реппер Lil Nas X-тай хамтран Сатаны гутлыг 1018 ам.доллараар худалдаанд гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж