Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ | News.MN

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио 2020

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Японы иргэдийн 70 гаруй хувь Токиогийн олимпийг цуцлах, эсвэл хойшлуулах нь зөв гэж үзэж байгааг "Kyodo news" агентлагаас гаргасан судалгаа харуулжээ. Олимпийн талаарх судалгааны үр дүнг өчигдөр (2021.04.12) олон нийтэд танилцуулав. Тус судалгаанд оролцсон иргэдийн 39.2 хувь олимпийг цуцлах нь зөв гэж үзсэн бол 32.8 хувь нь дахин нэг жилээр хойшлуулах хэрэгтэй гэжээ. Харин 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун хуваарийн дагуу зохион байгуулахыг дэмжжээ.

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

Өчигдрөөс эхлэн Токио хот мутацид орсон Сovid-19 цар тахлын дөрөв дэх давалгааг зогсоох арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. "Kyodo News" агентлаг дөрөвдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд иргэдийнхээ дунд Сovid-19-ийн талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 92.6 хувь нь халдварын тоо дахин нэмэгдэх вий гэсэн айдастай байгаа аж.

Судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Даваа гаригаас эхлэн Япон улсын хэмжээнд 65 болон түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулах 125 цэг нээгдсэн бөгөөд гадаадаас ирэх вакцины хангамж муу байгаа учир Сovid-19-ийн дөрөв дэх давалгааг зогсоож чадахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-13 202.126.89.226

WINTER OLYMPIC GAMES OF 2022 SHALL BE CANCELLED !!! CANCEL IT…

Avatar

Зочин 2021-04-13 66.181.185.34

Хойшлуулаад 2022 оны зун хийсэн нь дээр

Avatar

Зочин 2021-04-13 150.129.142.116

Энэ олимп ч ор нэр төдий юм болж бн аа!! Япон л их шатлаа!

Avatar

С.Эрдэнэ 2021-04-13 103.57.94.56

Энэ жил Олимпийн баяр наадмыг зохион байгуулах нь зөв. Дараа жил юу болно гэдгийг бодож хойшлуулах вэ дээ ….

Avatar

Medee 2021-04-13 133.62.186.54

Hiisen yum yu ch baihgyigii ni yaj medsiim?

Avatar

Си 2021-04-13 66.181.161.10

олимп худ шдээ гадны үзэгчгү олимп гж юу бхв корона улс төр мөнгө угаалт гд бна үхэр монголчуудад хлхд корона бл жинхэнэ аюул шүү

Avatar

Зочин 2021-04-13 122.218.103.202

Tsutsalsan deeree 100 honog dutuu baihad hiisen ym yu ch baihgui baigaagiin deer corona nemegdej baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж