Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Токио 2020

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Японы иргэдийн 70 гаруй хувь Токиогийн олимпийг цуцлах, эсвэл хойшлуулах нь зөв гэж үзэж байгааг "Kyodo news" агентлагаас гаргасан судалгаа харуулжээ. Олимпийн талаарх судалгааны үр дүнг өчигдөр (2021.04.12) олон нийтэд танилцуулав. Тус судалгаанд оролцсон иргэдийн 39.2 хувь олимпийг цуцлах нь зөв гэж үзсэн бол 32.8 хувь нь дахин нэг жилээр хойшлуулах хэрэгтэй гэжээ. Харин 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун хуваарийн дагуу зохион байгуулахыг дэмжжээ.

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

Өчигдрөөс эхлэн Токио хот мутацид орсон Сovid-19 цар тахлын дөрөв дэх давалгааг зогсоох арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. "Kyodo News" агентлаг дөрөвдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд иргэдийнхээ дунд Сovid-19-ийн талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 92.6 хувь нь халдварын тоо дахин нэмэгдэх вий гэсэн айдастай байгаа аж.

Судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Даваа гаригаас эхлэн Япон улсын хэмжээнд 65 болон түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулах 125 цэг нээгдсэн бөгөөд гадаадаас ирэх вакцины хангамж муу байгаа учир Сovid-19-ийн дөрөв дэх давалгааг зогсоож чадахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж