Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Цэц дунд суудлын хуралдаанаа Баасан гаригт зарлав. Тодруулбал, нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /маргаан үүсгэсэн заалтууд/:

  • 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг
  • 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
  • 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

  • 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Нэр бүхий дөрвөн иргэн гомдол гаргахдаа дээрх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдох энэ заалтыг холбогдох хуулиар зохицуулж өгөөгүй гэсэн утгатай мэдээллийг Цэцэд гаргасан.

Яг энэ асуудал Үндсэн хуулийн Цэцийн гэхээс илүү ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгийг тодорхойлох чухал үйл явц. Тиймдээ ч дунд суудлын маргаан үүсгэх эсэх бага суудлын хуралдаан улс төрийн том маргаан үүсгэсэн юм. Дээрх иргэдийн мэдээллийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго хүлээн авч, маргаан үүсгэхээс өмнө талуудаас мэдээлэл цуглуулж байв. Тухайн үед Ерөнхийлөгч өөрийн биеэр Цэц дээр очиж, тайлбар мэдээллээ өгч байсан юм.

Түүний дараа Цэцийн Бага суудлын хуралдаан болсон, болоогүй гэх маргаан үүссэн. Учир нь Бага суудлын хуралдаан хуралдаж,  энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гэж гишүүдийн олонх дэмжсэн гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар тус хуралдаан хүчингүй болсон гэдэг маргаан дагуулсан.

Яг үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрх нь дуусгавар болсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын оронд томилогдох нэр дэвшигчийг бүртгэх ажил, УИХ-аар томилох асуудал яаралтайгаар шийдэгдэж, Ш.Цогтоогийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилов. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам Цэцийн гишүүний томилгоонд маш идэвхтэй хандаж, томилгоо хийсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудал шийдэгдсэн гэж улс төрийн хүрээнд дүгнэж буй.

Ийн үйл явдалтай зэрэгцэн Ерөнхийлөгч Цэцийн шинэ гишүүн Ж.Эрдэнэбулганы томилгоонд хориг тавих, түүний Ш.Цогтоогийн оронд бус Д.Солонгын оронд томилох ёстой хэмээж байв. Гэвч эрэх баригчид олонхоороо асуудлыг шийдэж, Цэцийн гишүүнээ томилчихсон, Ерөнхийлөгчийн хүссэнчлэн Д.Солонгыг бус Ш.Цогтоог нь явуулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хөндөв.

Одоогоос хоёр жилийн өмнө болоод өнгөрчихсөн, онгоцны үйлчлэгчийн биед халдсан асуудлаар дуулиан тарьж байсан Цэцийн гишүүн Д.Одбаяраас гэнэт ёс зүй шаардаж байгаа нь ч Ерөнхийлөгчийн захиалга. Хориг тавиад болохгүй бол өнгөрсөн борооны хойноос гэнэт цув нөмөрч, Д.Одбаяраас ёс зүйн хариуцлага нэхэж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн маргаантай холбоотой эрх баригчид, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “зодоон” гэж улс төрийн хүрээнд дүгнэж байгаа.

Бага суудлын хуралдаан хуралдсан, хуралдаагүй гэх маргаан эцэслэгдээгүй байхад Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр дунд суудлын хуралдаанаа зарлав. Үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд  одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс нэр дэвших боломжийг хуульд тусгах ёстой гэсэн агуулга бүхий шийдвэр гарах болов уу гэсэн таамаг өрнөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхгүй болгох шийдвэр гарна гэсэн үг.

Үүнийг хамгийн их хүсч байгаа нь эрх баригч нам. Тэд 100 жилийнхээ босгон дээр сүүлийн гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалдаа цэг тавихаар улайрч байгааг нь хэлэх хүмүүс олон бий. Цэцийн дунд суудлын хуралдаанаас ямар шийдвэр гаргахаас УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхойлогдоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан Баасан гаригт болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-13 66.181.181.222

Х.Баттулга нэр дэвшвэл 10 жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гэтэл яагаад 6 жилээр нэг л удаа гэсэн өөрчлөлт оруулсан гэхлээр 8 жил ажилласан хүн дарангуйлал тогтоох магадлалтай байна гэж үзэж л өөрчилсөн хэрэг. Тиймээс өмнө нь ажиллаж байсан болон одоогийн ерөнхийлөгч нэр дэвших эрхзүйн үндэс байхгүй юм

Avatar

сод 2021-04-13 202.55.188.104

Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгоно гэсэн бол өөр юу нь ойлгогдохгүй байнаа одоо цоо шинэ хүн 6 жилээр л сонгогдоно биздээ

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.97

Ерөнхийлөгч дахин дэвшиж ялалт байгуулна

Avatar

Зочин 2021-04-13 139.5.217.163

АН жонхуу цагаандаа гарчээ, таалагдаагүй юмаа мушгин буруутгаад, улстөрийн илт буруу ажиллагаа өдөөгөөд улс орныг сүйрэл рүү түлхэж байна

Avatar

Зочин 2021-04-13 202.126.89.133

АН.д салаавч.

Avatar

Зочин 2021-04-13 192.82.81.12

Жанхуу дахиж нэр дэвшээд ч нэмэргүй дээ, АН-хан чамайг дахиж хэзээ ч дэмжихгүй. Өнгөрсөн 4 жил Жанхуу МАН-тай нийлээд АН-ыг булшилж орхилоо. Одоо ямар нүүрээрээ дэмжээд өг гэж гуйгаад байгаа эргүү гөлөг бэ.

Avatar

ЗАЙРАН ТЭНГЭР 2021-04-13 115.84.115.215

СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬЦ АСАР ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРСОН ЭНЭ 9ХҮНИЙГ ӨРӨВДЧИХЛӨӨ, МАН -АН-С ТОМИЛСОН БАЙДАГ БОЛОХООР БҮГД АЙНА ХАР МАССААС АЙНА УУЛ НЬ ШУДАРГА НИЙГЭМД ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН ХУУЛИА БАРИХ ЁСТОЙ АЛЬ ТАЛД НЬ Ч ШИЙДСЭН БӨӨН ХЭРҮҮЛ ШУУГИАН БОЛОХООС АЙХГҮЙ ШИЙДВЭР ГАРГААСАЙ?

Avatar

ХУУЛЬЧ 2021-04-13 192.82.64.190

МОНГОЛ УЛСАД 10 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ БАЙХ ЭСЭХИЙГ ҮНДСН ХУУЛИЙН ЦЭЦ ,,,,,,ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ШИЙДЭЖ ДЭЭ ,,,,,,,,ИНГЭЭД 1990 ОНООС ХОЙШ 10 ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ БОЛМЖИЙГ ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРТАА ОЛГОХ БИЗ ,,,,, МАНАЙ ЦЭЦ МУНДАГ УЛС ТӨРЧИДӨӨ МӨДХӨН ХАРУУЛНА ДАА ,,,,

Avatar

Amar 2021-04-13 124.158.83.0

Хуулийг батласан л бол хуулиа мөрдөх хэрэгтэй.Эс тэгвээс нийгэм хөл толгойгоо алддаг.Ийм байхад бичиг үсэгтэй эсэх нь ч сайн мэдэгдэхгүй "хөлстэй мах" гэгддэг бөхчүүд одоо болио.Төрд ажиллах байсан юм бол та нар яах гэж боловсрол,мэргэжил олох үеэ бусадтай ноцолдож өнгөрүүлсэн золигнууд вэ?Айн.

Avatar

Amar 2021-04-13 124.158.83.0

Хөөе.Хурцын эхнэр Ү.Сарнай чи нөхрийнхөө болон орлогч прокурор байсан Эрдэнэбат 2-ын яаж гэрлийн хурдаар тушаал дэвшиж, цол ахисныг нэг харчих.Элбэгдорж өөрийнхөө бичсэн зохиолыг дэглүүлэх гэж л энэ 2-ыг ингэж шууд шууд дэвшүүлсэн юм байгааэ биз дээ.Айн.

Avatar

Зочин 2021-04-13 66.181.161.60

Анх ҮХ хэлэлцэж байхдаа юу гэж ярьж байсаныг хүн бүгд мэднэ. Одоо энэ МАН хан төрөл арилжсан мэт загнаж байгааг харцгаа даа. Яг луйварчин аятай. Тэгээд бас ҮХЦ ээр шийд гаргуулах гэж зүтгээд.

Avatar

Зочин 2021-04-13 203.91.115.47

МАН энэ улс төрийн хийрхэлээ болиоч Ард түмэн босно шүү Хуулиар нэр дэвших боломжийг хааж хуулийн хулгай хийж болохгүй Мангаруудаа

Avatar

Зочин 2021-04-13 192.82.68.24

Huulind neg udaa 6 jil gesen baina, bi l ork gesen shig 2 uguulber oilgohgui tenegteed baih um… 10 jil suuna dahiad 6 jil mongol ulsiig horlono gej bodood baigaa um uu? 6 jil neg udaa geseer baital hehe

Avatar

Алтаа 2021-04-13 66.181.161.60

Чи босдон юм байгаа биз ард түмэн босохгүй ээ

Avatar

Зочин 2021-04-13 192.82.68.24

Genco oos salyaaaaa

Avatar

Зочин 2021-04-13 66.181.180.80

Өнөөгийн Монголын нийгмийн хаграл талцал хэрүүл тэмцэл нь хэн нэг хүн нам бүлэглэлтэй огт хамаагүй. 1992 оны үндсэн хуульд хагрөл бутралын хорт үрийгсуулгаж баталсанд юм шүү. Интернет гар утас чөлөөт хэвлэл байхгүй тэр үед нэг намын үзэл сурталд баригдсан мэдээлэлийн тоотойхон хэрэгсэлтэй нийт ард түмнээр хэлэлцүүлсэн гэх хуурамч тодотголтой энэ ҮХ нэртэй намчрахсан бичиг баримтМонголчуудыг 30 шахм жил тамлан доройтууллаа. Үүнийг одоо яаралтай сайтар шүүхгүйгээр улс орон цааш явахгүй

Avatar

zochin 2021-04-13 122.201.23.226

eronhiilogchided orsoldoh humuusees arai bolomjtoin yavj yavj Ganbaatar haragdaj bna doo

Avatar

Зочин 2021-04-13 202.55.188.107

Tegvel umnuh erunhiilugchid bugd devshih erhteim baina

Avatar

Зочин 2021-04-13 66.181.182.247

Хэлэлцээд бх юм байхгуй асангууд бугд нэр дэвшихгуй гээд еерее баталчихаад дараа нь гоншигноод яахав дээ одоо бол Женко биш бол хэн ч яахав болоод бн

Avatar

Зочин 2021-04-13 192.82.68.24

Tiim shuu

Avatar

Зочин 2021-04-13 66.181.186.159

Дахиад 6 жил Баттулга еренхийлегч гээд бодоод уз дээ, хусмээр юм биш л санагдах юм, Тувшинбяртангууд жинхэнэ галзуурах байлгуй, монголоос маань юм улдэх уу

Avatar

Zochin 2021-04-13 66.181.161.18

Ene neeree gants hund zoriulj huuli tailbarlahaa boliochee battulga erunhiilugch bol uuriinhuu chadliin hemjeend hulgaich nartai sain temtssen esreg nam n harin gar huliig n boogood yu ch hiilgehgui bn battulga tuldaa l yvj bn Man namiihan tamruuga tonil

Avatar

Зочин 2021-04-13 107.117.172.59

Батлагад хулгайчтай тэмцэх үүрэг байхгүй…..Монгол улсын Ерөнхийлөгчийн гол үүрэг нь улс орны эв нэгдлийг хангах….Батлага гэж хул-гайч чадах уу,чадсан уу?

Avatar

Иргэн 2021-04-13 64.119.23.179

Бидэнд боловсролтой, мэдлэгтэй, улс орны эвийг сахиулж хөгжүүлэх л хүн хэрэгтэй. Элдэв хог шаарнуудыг гаргахаа одооноос болье.

Avatar

Зочин 2021-04-13 185.220.102.250

Тэгмээр байвал захын архичинд санлаараа ялагдаж байхаар боловсролтой хүн юм бол ухаалаг сонголт хий. Монголд боловсролтой хүмүүс байдаг гэнэ захын наймаачдад амьдралын хар ухаанаар ялагдаж байвал үхсэн ямар боловсролтой гэдэг юм.

Avatar

Зочин 2021-04-13 176.10.99.200

Монгол улсын иргэн зөвхөн 1 удаа ерөнхийлөгч хийнэ гэж байхад Х.Баттулга ямар шинээр төрсөн юм үү. Өмнө ерөнхийлөгч хийж байсан падгүй хийгээгүй гэх үү. Х.Баттулгыг зайлуулбал энэ хэрүүл тэмцэл үүлээ хөөсөн тэнгэр шигээ болно.

Avatar

зочин 2021-04-13 64.119.27.213

Баттулга нэр дэвшлээ 6 жил ерөнхийлөгч хийлээ. Дахиад сонгууль болоход өмнө нь ерөнхийлөгч байсан Элбэгдорж Энхбаяр гээд нэр дэвшиж болох л юм байна даа. Өмнө нь ерөнхийлөгч байсан хүн нэр дэвшвэл 25 оны сонгуульд өмнө ерөнхийлөгч байсан дэрх хүмүүс 6 жилээр нэг удаа сонгогдох эрх нээлттэй гээд дэвших юм байна.

Avatar

Зочин 2021-04-13 202.9.47.138

Одоогийн ерөнхийлөгч муу хүн байж болно., өмөөрөхгүй. Харин "Хаалгаар гараад тооноор ороод ирсэн" тагнуул Нямдоржийнхоо нээнтэгт орсон өөрийн, толгойгүй болсон МАН-ын удирдлага, тэдний хэлж, хийж байгааг, бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг дуугүй болгон явуулж буй зүйлийг харахад үнэхээр ой гутмаар. Тун удахгүй тусгаар тогтносон улсад ямар аюул учрахыг хэлж мэдэхгүй

Avatar

Зочин 2021-04-13 202.126.88.175

Жонхуу нэр дэвших эрхтэй юм байна.Гэхдээ дэвшээд хог болно.АН ч дахин сэргэхгүй болтлоо арчигдана.Одоогийн, өмнөх их хурал шиг хэд шиг хэдхэн галзуу мөнгөөр зодсон ч сонгогдохгүй болно.

Avatar

Zochin 2021-04-13 124.158.95.139

Man namiihan ta nar odoo boliochee ed nariig gants eserguutsej bgaa hun n Battulga bnaldaa ene hun bhgui bol man yu ch hiij chadhgui Battulgaa buuj ugch bolohgui shuu temtseeed bgaarai

Avatar

Зочин 2021-04-13 192.82.68.24

Yutai yaj temtseed bn gej bodood bgain??? Hamag uuriin ursuldugchuu shorond hils hirgeer hiisen, tumur zam idsen, odoo dahiad 6 jil ene huniig mongol uls daahgui! Undsen huulind 6 gej zaachaad 10 jil hiine geed chichreed baidag erguu um da

Avatar

Зочин 2021-04-13 43.242.243.224

Шорон үнэртээт байгаа шүү дээ хөөрхий

Avatar

Зочин 2021-04-13 66.181.169.108

Х.Баттулга гэдэг хүн зөвхөн өөрөө дахиж яаж Ерөнхийлөгч болох вэ гэж бодож би-гээр өвчилсөн. АН-ыг 2 хувааж хаялаа. Монголын ард түмний эмзэг сэдвээр тоглож хэд хуваалаа. Өөр зүйл байна уу

Avatar

ИРГЭН 2021-04-13 202.21.127.168

Одбаяр гэдэг хүн ичмээр л юм даа

Avatar

Зочин 2021-04-13 202.126.88.37

Ерөнхийлөгчөөс буувал шоронд орох нь тодорхой учир ингээд улайраал байгаа юм. Өөр юу байхав.

Avatar

иргэн 2021-04-13 103.57.94.176

Тмйм үү?!

Avatar

baba 2021-04-13 66.181.185.97

Чоно борооноор МАН короногоор

Avatar

Зочин 2021-04-13 103.57.95.209

ерөнхийлөгчийн сонгуулиа 2 жил хойшлуул наад жонхуу луйварчин чинь одоохондоо байж байса нь дээр тэгэхгүй бол ардын нам ерөнхийлөгчтэй болж хөлөөрөө толгой хийж улс ороныг хувхайртал тонох эсвэл ганбаатар гэдэг адагийн хулхи шаар ерөнхийлөгч болж улс самрах аюул бий болчоод байна

Avatar

Зочин 2021-04-13 202.9.46.97

Ёстой ёстой

Avatar

Зочин 2021-04-13 202.179.21.253

Ганц Х.Баттулга биш, өмнөх 4 Ерөнхийхийлөгчийн хувьд ч хамаарна. Хэрэв нэр дэвших эрхтэй гэж үзвэл Х.Баттулга АН дотроо Ц.Элбэгдоржтой өрсөлдөөд ялагдах нь тодорхой.

Avatar

Зочин 2021-04-13 192.82.77.23

Юу ч ойлгосонгүй

Avatar

Зочин 2021-04-13 192.82.69.37

Энэ ерөнхйлөгч үнэн мулгуу хүн .Зөвхөн өчөө хонзон авагч мууай бүхний цогцолбор энэ нь эргээл өөр дээр ирж бна да

Avatar

Зочин 2021-04-13 103.212.119.49

Монголчууд хэзээ нэг нэр цэвэр ерөнхийлөгчтэй болноо. 17 чингэлэг спиртийг ус болгодог илбэчин бөлгөө. Далдор

Avatar

Зочин 2021-04-13 64.119.24.234

а******н түвшээгээ аваад далдар

Avatar

Зочин 2021-04-13 66.181.161.49

ene hun yagaad ulaaraad baigaa yum boloo zugeer biznesee hiigeed yvj bolondoo son-in-law sanagdaad baina

Avatar

Зочин 2021-04-13 150.129.142.116

Энэ балай одоо больчихоосой билээ!!! Бүгдийг самарч дуусгах гээд үзчих болтой юмаа!!

Avatar

Онч 2021-04-13 66.181.161.74

жонхуу балай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж