Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Дэлхийд гэнэт үүссэн Coronavirus disease 2019 (Covid-19) цар тахал хэмээгдэх өвчний улмаас ихэнх улс орнуудын эдийн засаг, ард түмний амь нас хүндхэн нөхцөл байдалд багагүй хугацааг үдэн өнгөрөөлөө. 2019 оны аравдугаар сард анх бүртгэгдсэн энэхүү Covid-19-ийг устгах, урьдчилан сэргийлэх вакциныг дэлхийд тэргүүлэх эрдэмтэд институт, лабораториудад гаргаж, амжилттай вакцинжуулж эхлээд байна. Цаашид богино хугацаанд энэхүү цар тахлыг арилгахыг улс орон бүр өөрсдийн нөхцөл бололцоонд тааруулан арга хэмжээ авч байна.

Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг ЦЕНТРАЛ МОЛЛ-ын зүгээс бүх талаар дэмжин, эдийн засгийн хүнд цаг үед өөрсдийн түрээслэгч байгууллагуудын түрээсийг 100% чөлөөлж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад дараах уриалгыг дэвшүүлж байна.

Хөл хорионы үед түрээслэгч байгууллага, хувь хүмүүсийг дэмжин түрээсийн төлбөрөөс 100% чөлөөлөхийг нийт ижил төрлийн үйл ажиллагаа явуулагч байгууллагууд хувь хүмүүстээ уриалж байна. Мөн цаашид ч хөл хорио тодорхой хэмжээнд давтагдах төлөвтэй байгаа бөгөөд цар тахлын аюулыг бүрэн давтал бизнес эрхлэгч нараа дэмжин, түрээсийг хөл хорионы хугацаанд зогсоох бодлого баримтлахыг та бүхнээс хүсч байна. Эдийн засаг, улс үндэстний тулах тулгуур болох бизнес эрхлэгч нараа цаг үргэлж дэмжье.

Эх орон минь мөнхөд мандан бадраг.

CENTRAL MALL – Соёл Амралтын молл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж