Синофармын вакциныг 28 биш 56 хоногтоо хийлгэвэл сайн дархлаа тогтоно

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Синофармын вакциныг 28 биш 56 хоногтоо хийлгэвэл сайн дархлаа тогтоно

Синофармын вакциныг 28 биш 56 хоногтоо хийлгэвэл сайн дархлаа тогтоно

2021 оны 4-р сарын 11-ний өдөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд тусгай ярилцлага өгсөн байна. Тэрбээр зарим мэдээллийн сайт болон цахим орчинд түгээд буй ‘Хятадын вакцин үр дүн багатай гэдгийг хүлээн зөвшөөрлөө’ гэсэн ташаа тайлбарыг няцааж, түүний ярьсан зүйлийг буруу ойлгохгүй байхыг сануулав.

Дэлхийн олон улсын эрдэмтэд “Ковид-19”-ийн эсрэг төрөл бүрийн вакцинуудын үр дүнг нэмэгдүүлэхээр санал солилцож, судалгаа шинжилгээ хийж байгаа энэ үед Гао Фу  вакцинжуулалтын процедурыг илүү нарийн тохируулах, тухайлбал өөр төрлийн вакцинуудыг хольж тарих зэрэг аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн гэдгээ мэдэгдэв. Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй байна.

Ковид-19 цар тахлын эсрэг вакцинуудыг дэлхий дахинд асар түргэн хугацаанд яаралтай гаргаж авсан учраас аливаа вакцины үр дүн улс, орон бүрт харилцан адилгүй байгаа гэдгийг онцолжээ. Тиймээс дэлхий нийтийн эрдэмтэд вакцины үр дүнг хэрхэн яаж сайжруулах талаар илүү нарийвчилж судлах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тэгвэл Гао Фу захирлын үзэж буйгаар тухайн хүнд тарих вакцины тунгийн тоо болон тэдгээрийн хоорондын хугацааг өөрчилхөөс гадна нэг хүнд өөр төрлийн хэд хэдэн вакциныг тодорхой шат дараалалтайгаар тарих нь үр дүнг сайжруулах магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь дан ганц Хятад вакциныг сайжруулах тухай биш харин бусад бүх вакцинтай хамаатай юм.

Түүнчлэн, БНХАУ-ын Өвчний хяналтын төвөөс Хятад вакцины эхний тунг тарьснаас 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн 2021 оны 3-р сарын 28-ний өдөр мэдэгдсэн байна. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагаас байсан учраас 2 долоо хоногтоо багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөж байсан ажээ.

Эх сурвалж:

www.globaltimes.cn/page/202104/1220774.shtml

www.globaltimes.cn/page/202104/1220695.shtml

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж