Зургаан настай Х.Ивээл Спорт өрөлтийн ДАШТ-ий тусгай байранд шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Зургаан настай Х.Ивээл Спорт өрөлтийн ДАШТ-ий тусгай байранд шалгарчээ

Зургаан настай Х.Ивээл Спорт өрөлтийн ДАШТ-ий тусгай байранд шалгарчээ

Хурд, авхаалж самбаа, төвлөрлийн гайхамшиг болсон Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан настай Х.Ивээл охин амжилттай оролцож тусгай байрт шалгарчээ. Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудастаа “Миний охин Х.Ивээл энэ жил гуравдугаар ангид орно. Бэлтгэл дээрээ "Цикл" өрөлтийг найман секундэд гүйцэтгэдэг. Харин тэмцээн гэдэг бол тэс өөр гэдгийг охин маань илүү сайн мэдэрсэн байх. Дараа жил илүү хичээнэ гэсэн” гэжээ.

Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм.

Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны энэ сарын 5-11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд 27 улсын 611 тамирчин нас насны ангилалдаа амжилттай оролцсон байна. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван тамирчин, 7-10-т орсон тамирчдыг тусгай байрт тус тус шалгаруулжээ.

Монгол Улсыг төлөөлж, Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас зургаан насны ангилалд нийт 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд зургаагаас доош насны ангилалд "Язгуур" бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Ц.Цэцбилгүүн “3-3-3” болон “3-6-3” төрөлд тус тус хүрэл медаль, 7-8 насны ангилалын “Цикл” төрөлд тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч З.Сийлэн хүрэл медалийн болзол хангасан байна.

Шилдэг 10 буюу тусгай байрт Х.Ивээл, Х.Ариунхишиг, Т.Алдар нар шалгарчээ. Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд гурван төрлийн өрөлтийг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн тамирчдыг (15-16 нас) танилцуулбал:

  • “3-3-3” төрөл: Chan Keng Ian 1.383 секунд (Малайз)
  • “3-6-3” төрөл: Chan Keng Ian 1.748 секунд (Малайз)
  • “Цикл” төрөл: Evan Cloud 5.248 секунд (Америк)

Харин улс улсын шилдэг багийн хооронд болсон "International Challenge" төрөлд АНУ-ын баг тамирчид тэргүүлжээ.

 С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж