8 сартай жирэмсэн эмэгтэй таеквондогийн тэмцээнд түрүүлжээ | News.MN

8 сартай жирэмсэн эмэгтэй таеквондогийн тэмцээнд түрүүлжээ

8 сартай жирэмсэн эмэгтэй таеквондогийн тэмцээнд түрүүлжээ

8 сартай жирэмсэн эмэгтэй таеквондогийн тэмцээнд түрүүлжээ

Саяхан болсон Нигерийн Үндэсний спортын их наадмын үеэр таеквондогийн "Пүмсэ" буюу тоот дасгалын төрөлд найман сартай жирэмсэн тамирчин түрүүлсэнийг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.  Өдгөө 26 настай Аминат Идрис гэх тамирчин бүсгүй таеквондогийн тулааны бус “Холимог пүмсэ” ангилалд түрүүлсэн нь бусад тамирчдад "Урам зориг хайрласан явдал боллоо” хэмээн наадмыг зохион байгуулагчид онцолсон байна.

Мөн түүнийг тулааны арга техник болон уян хатан байдлыг харуулсан дасгалуудыг чадварлагаар хийж гүйцэтгэснийг магтан сайшаасан байна. Тэрбээр "Энэ бол миний хувьд маш онцгой завшаан байсан. Би хэд хэдэн удаа бэлтгэл хийж үзээд тэмцээнд оролцож үзэхээр шийдсэн. Жирэмсэн болохоосоо өмнө тогтмол бэлтгэл хийдэг байсан тул надад хүндрэлтэй санагдаагүй" хэмээн "CNN" агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.

Харин зарим хүмүүс түүнийг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьсан, өөрийгөө болон хүүхдээ хэтэрхий эрсдэлтэй алхам хийлээ хэмээн шүүмжилсэн байна. Идрис энэ талаар "Олон хүмүүс таеквондогийн мөн чанарыг ойлгодоггүй. Таеквондо нь хоёр төрөлтэй. Тулааны ба “Пүмсэ буюу тоот дасгал”. Пүмсэ бол дасгалын нэг хэлбэр юм. Ерөнхийдөө таеквондогийн үндсэн гар, хөлийн техникүүдийг харуулж байгаа гэж ойлгож болно. Энэ төрөл эрсдэл багатай учир би туршаад үзье гэж шийдсэн. Би эмч нар болон тэмцээнийг зохион байгуулагч нартай ч зөвлөлдсөн. Тэд намайг ийм тэмцээнд оролцох чадвартай гэж дүгнээд зөвшөөрөл олгосон” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж