Ерөнхийлөгч Э.Энхбатын эмчилгээний зардалд тусламж үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Э.Энхбатын эмчилгээний зардалд тусламж үзүүлжээ

Ерөнхийлөгч Э.Энхбатын эмчилгээний зардалд тусламж үзүүлжээ

Улсын начин Э.Энхбатыг  өнөөдөр /2021.04.12/  БНСУ руу авч явсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт  ес хоног хэвтэн эмчлүүлсэн ч бие нь  сайжрахгүй бүтэн унтуулгатай байсан юм.

Түүний эмчилгээнд зориулсан хандивын аяныг бөхчүүд эхлүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн байна.

Одоогоор эмчилгээнд  хэдэн төгрөг шаардлагатай нь тодорхой бус байгаа бөгөөд Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа гэсэн мэдээллийг Н.Түвшинбаяр аваргын өмгөөлөгч Л.Данзанноров хэвлэлд ярьсан.

Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
106
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
14
ХарамсалтайХарамсалтай
12
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж