АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа дижитал юанийн Хятадын төлөвлөгөөний талаар мэдээллийг цуглуулж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, АНУ-ын Сангийн яам, Төрийн департамент, Пентагон болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд дижитал юанийг ашиглахад учрах үр дагаврыг тодруулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна.
Учир нь тус улсын эрх баригчид дэлхийн зах зээл дээр ам.долларын гүйцэтгэх үүргийг багасгах зорилгоор Бээжин дижитал юанийг гаргаж байгаа гэж таамаглаж байгаа юм. Дижитал юанийг хэрхэн тараах, түүний тусламжтайгаар АНУ-ын хориг арга хэмжээг тойрч гарах боломжтой эсэхийг, мөн АНУ ч мөн үүнтэй адил дижитал доллар бий болгох боломжийг АНУ-ын мэргэжилтнүүд нарийвчлан судалж эхэлсэн байна.
Хятад улс нь дижитал мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг бөгөөд дижитал юанийг үүрэн холбооны дохио, интернэтийн холболтгүйгээр ч ашиглах боломжтой байж магадгүй аж.
Нефть, зэс зэрэг амин чухал түүхий эдийг ам.доллараар үнэлдэг билээ. Мөн олон улсын төлбөр тооцооны 88 хувь нь зөвхөн ам.доллараар хийгддэг бол юанийн хувьд дөрөв орчим хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Bloomberg
Зочин 2021-04-12 150.129.142.116
Болж бн!! Америкд муу бол бусдад сайн гэсэн үг!!
Хятад бас 2021-04-12 172.58.223.60
Өөрөө хаалттай хөрөнгийн зах зээл, улс төрийн дэглэмээ хамгаалж, чадөх уу, хувийн нууцыг төрийн хяналтаас хамгаалах гадаад хэрэглэгчдийн шаардлагыг яах вэ гэсэн толгойны өвчин, хяналтаасаа алдахаас их болгоомжилж байна. Хятад хүний эрх илүү хагасан нийгэм болтол доллартай өрсөлдөж чадахгүй байх, дотоод хяналтаа чангалах л алхам болох байх – харин Монголд шууд нөлөалнө!!
Зочин 2021-04-12 202.21.108.146
ҮНЭН