Иргэдийн 85 хувь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Иргэдийн 85 хувь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

Иргэдийн 85 хувь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилготой тарааж буй 300 мянган төгрөгийн талаар Сангийн сайд өчигдөр Clubhouse-д мэдээлэл өглөө.

 Сангийн сайд Б.Жавхлан “Хөл хорио тавьж байгаатай холбоотойгоор иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгож байгаа. “Оюутолгой” компанид тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын  93 дугаар тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн.

Шинэчлэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар дээрх татвар төлөлтийг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн. Үүний үр дүнд 3.373.025 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгож байна. Энэ дэмжлэгийг үзүүлснээр инфляцын зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэсэн хүлээлт байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 2.6 хувь байгаа бол Төвбанкны энэ жилийн инфляцын зорилт зургаан хувь (+- 2) байгаа юм. Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд ~2.850 төгрөг дээр тогтвортой байгаа”  гэлээ.

Иргэн бүрт 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын  93-р тогтоол нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

Сангийн яамнаас өгч буй мэдээллээр иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 85 хувьд арилжааны банкуудын оролцоотойгоор шилжүүлээд байна. Анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог билээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж