АНУ-д дахин нэг өнгөт арьст эр цагдаагийн гарт амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

АНУ-д дахин нэг өнгөт арьст эр цагдаагийн гарт амь үрэгджээ

АНУ-д дахин нэг өнгөт арьст эр цагдаагийн гарт амь үрэгджээ

АНУ-ын Миннеаполис хотын иргэн Жорж Флойд өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын сүүлчээр цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийн улмаас амиа алдаж, түүний үхэл тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг маш том эсэргүүцлийг өдөөсөн билээ.

Тэгвэл Ням гаригийн /2021.04.11/ орой мөн Миннеаполис хотод цагдаагийнхан өнгөт арьст эрийг машиндаа сууж байхад нь буудан амь насыг нь хөнөөсний улмаас тус улсад дахин эмх замбараагүй байдал дэгдээд байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, цагдаа нар 20 настай Данте Райт хэмээх өнгөт арьст залууг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр зогсоож, саатуулсан байна. Тодруулбал, залууг машины толийг хааж үнэртүүлэгч өлгөсөн гэх шалтгаанаар цагдаа зогсоосон гэнэ. Гэтэл залуу цагдаа нарын шаардлагыг биелүүлэлгүй эргэж машиндаа суугаад цааш хөдлөхөд нь цагдаа гал нээжээ. Хохирогч залуу буудуулж, өөр нэг машин мөргөн зогссон байна. Тэр найз бүсгүйтэйгээ хамт явж байсан ба залууг цагдаа зогсоож, байцааж байх үед ээжтэйгээ ярьжээ.

Ээжийнх нь хэлснээр тэр ээж рүүгээ залгаж машины даатгалын гэрчилгээ хаана байгааг асуусан байна. Удалгүй утасны цаана цагдаатай маргалдаж буй нь сонсогдоод утас нь тасарчээ. Хэдхэн минутын дараа хүүгийнх нь найз бүсгүй залгаад хүүг нь цагдаа нар буудсан тухай ээжид нь дуулгасан байна. Данте Райт нь удахгүй хоёр нас хүрэх гэж буй охины эцэг гэдгийг ээж нь ярьсан байна.

Энэ хэргийн дараа залууг амиа алдсан гудамжинд хотын иргэд цуглан, тайван жагсч эхэлсэн бөгөөд удалгүй нөхцөл байдал хурцдаж, хүмүүс цадаагийн машин руу халдаж эхэлжээ. Улмаар цугласан олныг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглаж, дахин нэмэлт хүч дуудахад хүрчээ.

Энэ үйл явдал 46 настай өнгөт арьстан Жорж Флойдын үхэлтэй холбоотой шүүх хурал Миннеаполис хотод үргэлжилж байгаа үед болсон нь байдлыг улам хүндрүүлж байгаа талаар албаны хүмүүс мэдээлжээ. Уг хэрэг явдалтай холбогдуулан хотын дарга Эллиотт “Дахин нэг өнгөт арьст хүн хууль сахиулагчдын гарт амиа алдсанд гүнээ харамсан гашуудаж байна” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж