Гурван хувийн зээлтэй холбоотой санал гомдол хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Гурван хувийн зээлтэй холбоотой санал гомдол хүлээн авна

Гурван хувийн зээлтэй холбоотой санал гомдол хүлээн авна

Сангийн яамнаас 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар өнөөдөр /2021.04.12/ 15.00 цагаас мэдээлэл өглөө.  

Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.СУГАР:

-Өнөөдрийн байдлаар 1969 зээлдэгчийн 84 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгоод байна. Өдөрт дундажаар 130 зээлдэгчид 5.8 тэрбум төгрөгийн зээл олгож байна. Үүнээс 97 аж ахуй нэгжид 12.3 тэрбум төгрөг, 17050 иргэнд 65.9 тэрбум төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.

Аж ахуй нэгжийн хувьд нэг харилцагч дундажаар 126 сая төгрөг зээл олгосон бол иргэдийн хувьд нэг харилцагчид 38.7 тэрбум төгрөгийн зээл олголтыг хийсэн. Орон нутагт 50 тэрбум төгрөг, Улаанбаатарт 23.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Төрийн банкны хувьд орон сууцны зээл олголтыг давхар хийж байгаа. Хоёрдугаар сарын 23-наас хойш 867 харилцагчид 70 орчим зээлийг олгосон байна. Банкны ажилт амралтын өдөр гэлтгүй шуурхай ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс холбогдох материалаа бүрдүүлж, материалаа судлуулж болно. Зээлийн хүсэлт авахаа зогсоосон асуудал байхгүй. Одоогийн байдлаар 8880 зээлдэгчийн 948 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна. Яг судалгаанд 1540 зээлдэгчийн зээлийг судалж байна. Дундажаар тав хоногийн хугацаанд зээлийг судалж байгаа.

Хаан банкны Зээл хариуцсан дэд захирал Д.ЭНХБААТАР:

-Хатуу хөл хорионы үеэр банкны менежерүүд зээлийн хүсэлтүүдийг судалж, ажиллаж байгаа. Одоогоор нэг тэрбум төгрөгийн 6500 орчим зээлдэгчийн материал ирсэн байна. Хөл хорионы үеэр эдгээр зээлдэгчийн мэдээллийг судалж, шийдвэрүүдээ гаргаж, олгоход бэлдэнэ. Одоогоор бидэнд хоёр их наяд төгрөгийн 16652 зээлдэгчийн хүсэлт ирээд байна. Үүнээс нэг их наяд төгрөгийн зээлийг судалж байна. Нийт 337.9 тэрбум төгрөгийн зээлийг 445 иргэн, аж ахуй нэгжид олгоод байна. Ийм их эрэлт байгаа учраас бизнесийн зээлийн шаардлагаа тавьж байгаа. Иргэд, аж ахуй нэгжүүд холбогдох материалуудаа сайн бүрдүүлж байна. Анхааруулж хэлэхэд өөрт хэрэгтэй зээлээ хүсэхийг захиж хэлье.

МҮХАҮТ-ын дарга, Олон нийтийн хяналтын зөвлөлийн ахлагч Т.ДҮҮРЭН:

-Өнгөрсөн долоо хоногт хяналтын зөвлөл байгуулж, эхний хурлаа хийсэн. Энэ үеэр Монголбанк, Сангийн яамны төлөөллүүдээс санал, зөвлөмж авсан байгаа. Уг зөвлөлд бизнесийн төлөөлөл, холбоод, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтсан. Иргэдээс ирэх санал гомдолыг хүлээн авна. Одоогийн байдлаар найман санал, хүсэлт ирсэн байна. Бид МҮХАҮТ дээр ажиллаж байгаа учраас иргэдийн саналыг багцалж, юу болохгүй байгааг дүгнэж, зээл олголтын шалгуурыг уян хатан болгож, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. Нөгөө талаас иргэд, аж ахуй нэгжүүдийн дунд ойлголтын зөрүү асар их байна. Тиймээс гурван хувийн зээлийн талаар мэдээлэл, тайлбарыг өгөх хэрэгтэй байгаа. Өнөөдөр хяналтын зөвлөл хуралдаж, иргэдээс санал хүсэлтээ хүлээн авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж