1,655,633 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

1,655,633 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 1,251,134,651.79 төгрөгийн үнийн дүн бүхий 1,655,633 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL+12.76%) болон "Оллоо" ХК (OLL +8.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -9.50%) болон "Шивээ овоо" ХК (SHV -7.21%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 70,341 ширхэг нэгж эрхийг нийт 20,388,585 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 306,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 34,152.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,706,166,612,636 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж