Италийн мафиуд зорилтот бүлгийн вакциныг булаасан уу? | News.MN

Италийн мафиуд зорилтот бүлгийн вакциныг булаасан уу?

Италийн мафиуд зорилтот бүлгийн вакциныг булаасан уу?

Италийн мафиуд зорилтот бүлгийн вакциныг булаасан уу?

Италийн эрх баригчид ард иргэдээ вакцинжуулалтад хамрагдах өөр өөрсдийн ээлжээ тэвчээртэй хүлээхийг уриалж буй. Энэ үед зарим мафиуд хөгшчүүдийн өмнүүр орж, вакцины нөөцийг булаан гишүүд, найзууддаа тарьж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт Мафийн эсрэг үндэсний хорооны удирдлага мафи ихтэй өмнөд нутгуудаар вакцинжуулалтын хэмжээ бусад нутгаас өндөр байгааг онцлон, “бусад” хэмээн хуваарилсан вакцинууд мафийн гараар орж байж болзошгүй хэмээн түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Никола Морра өмнөд хэсгийн Сицил, Калабри, Кампани, умард хэсгийн Валле Д’Аоста мужуудаас вакцинжуулалт хэрхэн үргэлжилж буй дэлгэрэнгүй тайлан гаргаж өгөхийг тушаажээ.

Ард иргэд ч гэсэн зарим нутгуудад төлөвлөгөөнд багтаагүй хүмүүс вакцин тариулсан байгаа нь зарим хотуудад вакцинжуулалтыг мафиуд бүрэн атгасан байгаагийн илрэл хэмээн таамаглах болсон байна. Хэрвээ хүмүүсийн таамаг үнэн байгаад, мафиуд засгийн газрын төлөвлөгөөг зөрчинж, зорилтот бүлгийнхнээс вакцин булааж байгаа бол үр дагаварт нь олон мянган хүний амь нас хохирох эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд сануулж байна.

Засгийн газрын мэдээллээс үзэхэд Итали нийт 12 сая тун вакцин худалдан авсан аж. Түүнээсээ 4.2 сая тунг 80 болон түүнээс өндөр настнуудад, 1.26 сая тунг 70 настнуудад, 3.1 сая тунг эрүүл мэндийн салбарынханд, сая тунг боловсролын салбарынханд, 2.4 сая тунг бусад иргэдэд хуваарилжээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.91

МАНАЙ МАЦИЙНХАН СПУТНИК, ФАЙЗЕРИЙГ ДЭЭРЭМДЭЖ ХИЙСЭН. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БИДНИЙГ БООЛЧИЛЖ БУЙ НОЕЛОГЧ АНГИЙНХАН НАМ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ГЭР БҮЛТЭЙГЭЭ НИЙЛЭЭД 30000 ОРЧИМ ХҮН БАЙНА ГЭСЭН ҮГ. ХҮН АМЫН 1 ХУВЬ. ДЭЭОХ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСИЙН НЭР БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2021-04-12 202.21.107.84

Манай мафиуд ч ялгаагүй байхдаа.

Avatar

Зочин 2021-04-12 202.9.47.0

Манай МАНАН ч бас ялгаагүй цэвэрхэн Мафи л даа. Улс төр, авилгал холилдсон бохир бизнесийн бүлэглэл

Avatar

Зочин 2021-04-12 103.26.194.93

Манай мафи ар гэрийхэн ах дуусээ бугдыг нь ядарсан ард тумнийхээ урдуур дайрч ороод бугдыг нь тариулж бгаа ш дээ манай мафихан яг адилхан эмзэг булгийхэний тариаг булааг авч тарьж ба

Avatar

Зочин 2021-04-12 64.119.19.119

Ардчилсан орон гэж нэг ийм л юмнууд болдог болтой юм бн!!! Бүгдийг мафи хянадаг!! Коминист нь хмаагүй дээр юм бн аа!! Ганцхан үг хэлж зовлон тоочиж гонгинох эрх өгчөөд бусдыг нь бүгдийг булаагаад авчихдаг юм бн!!!

Avatar

Зочин 2021-04-12 103.212.118.178

ДАРГА НАХ ЧИНЬ МАФИ БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.188.232

Манайхтай адилхан юм байна. Манайд бол дарга анги булааж авдаг.

Avatar

Slut 2021-04-12 66.181.161.127

Iiiiiii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж