Кид Куди Курт Кобайныг дурсч, цэцэгтэй даашинз өмсчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Кид Куди Курт Кобайныг дурсч, цэцэгтэй даашинз өмсчээ

Кид Куди Курт Кобайныг дурсч, цэцэгтэй даашинз өмсчээ

АНУ-ын дуучин Кид Куди өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр шоунд оролцохдоо цэцэгтэй даашинз өмсчээ. Харин гярхай үзэгчид түүний хувцаслалт "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобайн агсанг дурсч буй үйлдэл хэмээн анзаарчээ.

Кид Куди энэ сарын 10-нд телевизийн шоунд урилгаар оролцож, “Man on the moon III: The Chosen”, “Sad people” дуунуудаа дуулжээ. Тэгэхэд үзэгчид түүний гэнэтийн, гайхалтай хувцаслалтыг үзээд цочирдсон гэнэ.

Тухайлбал, эхний дуугаа дуулахдаа тэрбээр жүжигчин Крис Фарли агсны зурагтай футболка, ногоон ноосон цамц өмсөн тайзан дээр гарсан бол хоёр дахь дуугаа дуулахдаа хувцсаа сольж, цэцгэн хээтэй шулуун даашинз өмсчээ.

Зарим үзэгчид Кидийн хувцасны сонголтод алмайран, хэлэх үггүй болж байсан бол учир мэдэх хэд нь эл үйлдэл Курт Кобайн агсанд зориулсаныг мэдэж байлаа. Учир нь, Курт Кобайн 1993 онд "MTV Unplugged" тоглолт хийхдээ адилхан ногоон ноосон цамц, цэцгэн хээтэй даашинз өмсч байсан юм. Хожим түүний ногоон ноосон цамцыг дуудлага худалдаанд оруулахад 334000 ам.доллар, гитар нь  зургаан сая ам.долларын үнэ хүрч, зарагдсан билээ. Кидийг сайн мэдэх үзэгчид түүнийг сүүлийн үед Курт Кобайн, Крис Фарли нарын туулсантай төстэй сэтгэл гутралд орсон гэж үзэх болжээ .

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж