Халдвар авсан жүдогийн тамирчид эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Халдвар авсан жүдогийн тамирчид эх орондоо иржээ

Халдвар авсан жүдогийн тамирчид эх орондоо иржээ
JUDO 07/07/2019 - FINALI MASCHILI - PHOTO POOL FOTOGRAFI UNIVERSIADI 2019

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан олимпийн эрхийн оноо олгох Тбилисийн Гранд Слам буюу"IJF" тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эх орондоо иржээ.

Дөрвөн дасгалжуулагч, 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Гүржийг зорьсон Монголын баг тамирчид гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Тбилисийн Гранд Сламд оролцон үргэлжлүүлээд Гүрж улсад бэлтгэлд гарсан. Ийнхүү бэлтгэлээ хангаад дөрөвдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулсан Ази-Номхон далайн орнуудын аваргад оролцохоор очсон ч Монголын таван тамирчнаас Сovid-19-ийн халдвар илэрч, багаараа оролцох боломжгүй болсон юм.

Саид Моллаей Токиогийн олимп хүртэл Израил улсад бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монголын багтай Гүржид хамт бэлтгэл хийгээгүй учир ганцаараа Ази-Номхон далайн тэмцээнд оролцсон.

Халдвар авсан Монголын жүдочид дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эх орондоо ирж, 14 хоногийн тусгаарлалтанд орсон тухай албаны хүмүүс мэдээлж байна. Тэд тусгаарлалтаа дуусгаад эргэн бэлтгэлдээ гарч, тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Казаны Гранд Сламыг зорих болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж