АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр/2021.4.11/ Хятадад хандан “Тайвань руу дайрах нь маш том алдаа болно”, Оросд хандан “Украины хил дээр цэрэг бөөгнүүлж байгаад санаа зовж байна” хэмээн анхааруулжээ. Тэрбээр хүйтэн дайны уур амьсгал үүсгээд буй хоёр өрсөлдөгч гүрнийхээ цэргийн үйл ажиллагаанд санаа зовж байгаагаа илэрхийлээд, “Би зөвхөн таамаг дээр тулгуурлаж яримааргүй байгаа ч хэрвээ Орос, Хятад хоёр гүрэн ямар нэг байдлаар дайны шинжтэй мөргөлдөөн эхлүүлбэл үр дагавар нь аймшигтай байх агаад АНУ цэрэг оролцуулахаас өөр аргагүй” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хятад улс Тайванийг түрэмгийлж байна. Харин бид Тайваньтай олон жил мөрдөж ирсэн хамтын ажиллагааны гэрээтэй. Тиймээс бид Тайваньд газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалахад тусалж, номхон далайд энх тайван, аюулгүй байдлыг сахиулахын төлөө гэрээгээр хүлээсэн үүргээ тууштай мөрдөх болно. Хэрвээ АНУ, Тайванийн холбоог хэн нэгэн таслахыг оролдвол маш том алдаа болох болно” хэмээжээ.
Бээжингийн зүгээс Тайванийн арлуудыг БНХАУ-ын газар нутаг хэмээн тайлбарладаг билээ. Учир нь 1949 онд Мао Зедуны хувьсгал болоход хуучин үндсэрхэг үзэлтнүүд Тайванийн арлууд руу оргон гарч, тэндээ БНХУ байгуулан тусгаар тогтнолоо зарласан аж.
Бээжингийн хийж буй үйлдлийг сүүлийн үед Орос улс давтаж, Украинд аюул заналхийлээд буй. Украин бол 1990 онд ЗХУ задрахад тусгаар тогтносон улс билээ. Харин Владимир Путин 2014 онд Крымийн газар нутгийг Украинаас булаан авсан бөгөөд түүнээс хойш хоёр улсын хил дээр маргаан, мөргөлдөөн тасраагүй юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ