Цэргийн албаны дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Цэргийн албаны дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Цэргийн албаны дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд хяналт тавьж, шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллээ танилцуулав. Тухайлбал, он гарсанаас хойш цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьсан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бөгөөд цэргийн албаны эсрэг 11 хэргийн дөрвөн хэрэгт буюу 36.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Одоогийн байдлаар таван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж. Мөн гэмт хэргийн улмаас 733 хүүхэд хохирч, 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33592 гэмт хэргийн улмаас нийт 24032 хүн хохирсоны 733 буюу гурван хувь нь хүүхэд байна. Үүнээс 177 буюу 24.1 хувь нь дээрэмдэх, 169 буюу 23 хувь нь хүчиндэх, 114 буюу 15.5 хувь нь хулгайлах, 103 буюу 14 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна.

Прокуророос нийт 370733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51464 хэргээр буюу 12.2 хувиар буурсан байна. Эдгээрээс нийт зөрчлийн хэргийн 255269 буюу 68.8 хувь нь нийслэлд, 115.464  буюу 31.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ

Прокуророос хүн худалдаалах 24 гэмт хэрэгт хяналт тавьснаас нэг хэргийг хааж, дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, хүн худалдаалах гэмт хэрэг 25 хувиар буурсан байна.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 138 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар буурсан. Прокурор энэ төрлийн 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж