Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдож байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй юм. Үүний дараа энэ сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргасан.
Тэгвэл Элчин сайд Ё.Отгонбаяр хувийн хүсэлт гарган, ажлаа өгөхөө илэрхийлсэн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан юм.
Холбоотой мэдээ