"Ever Given" хөлөг тэрбум ам.долларын хохирол барагдуулна | News.MN

"Ever Given" хөлөг тэрбум ам.долларын хохирол барагдуулна

"Ever Given" хөлөг тэрбум ам.долларын хохирол барагдуулна

"Ever Given" хөлөг тэрбум ам.долларын хохирол барагдуулна

Суэцийн сувгийг бөглөсөн "Ever Given" хөлөг онгоц амжилттай чөлөөлөгдсөн боловч аяллаа үргэлжлүүлэхэд нь дахин нэг саад учирчээ. Учир нь "Ever Given" хөлөг онгоц Суэцийн сувагт учруулсан хохирлоо барагдуулах ёстой аж. Египетийн эрх баригчдын мэдээлснээр энэ хөлгийн эзэмшигч тэрбум ам.долларын хохирол барагдуулахаас нааш хөлгийг хаашаа ч явуулахгүй гэнэ.

Тухайлбал, Суэцийн сувгийн удирдлагыг ахалдаг генерал Осама Раби “Ослын шалтгааныг бүрэн тодруулж, хохирлыг бүрэн барагдуулж дуустал хөлгийг хааш нь ч хөдөлгөхгүй. Энэ тал дээр бид хөлгийн эзэмшигчтэй амархан тохиролцоно хэмээн найдаж байгаа. Хохирол барагдмагц бид нэн даруй хөлгийг замд нь гаргана” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Рабигийн хэлсэнчлэн Египетийн засгийн газар "Ever Given" хөлгийг чөлөөлсөн зардал хэмээн нэг тэрбум ам.доллар нэхэмжилж байгаа аж. Тус тэрбум долларт хөлгийг чөлөөлөхөд ашигласан техник технологи, багаж хэрэгслийн зардал, сувгийн эргийг нөхөн сэргээх зардал, хөлгийг чөлөөлөхөд ажилласан 800 орчим хүний хөлс, гацаанаас болж долоо хоног саатсан 400 гаруй хөлгийн нөхөн олговор зэрэг багтаж байгаа гэнэ.

Гэвч чухам хэр хэмжээтэй хэдэн төрлийн төлбөр нийлж нэг тэрбум ам.доллар болсон тухай нарийн мэдээлэл байхгүй юм. Ямартай ч Лондонд төвтэй санхүүгийн "Revenetiv" фирмийн тооцоолсноор Египетийн засгийн газар Суэцийн гацаанаас болж 95 сая ам.долларын татвар алдсан гэнэ. Түүнээс гадна дээрх хохирлыг яг хэнээс шаардаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Хөлгийг эзэмшигч Японы "Shoei Kisen Kaisha" компанид Египетийн эрх баригчдаас ямар ч албан ёсны мэдэгдэл ирээгүй гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-12 192.82.68.162

Evergreen geed buurund ni bhad l evergiven geed bicheed bhiin setguulchee

Avatar

Зочин 2021-04-12 64.119.16.186

Хаха би бас "ever given" гэж унших бүртээ ever green гээд л өөртөө хэлээд байлаа ш д 😂😂😂

Avatar

Малнууд 2021-04-12 111.239.187.166

Эргүү минээ Evergeen гэдэг компань эзэмшдэг Ever Given нэртэй онгоц

Avatar

bas ng erguu ni 2021-04-12 103.212.117.19

tgvl ongotson deer ni yagad Green gtsen bgan ongots ni Green bish ymu kompani ni Given bish ymu

Avatar

bas ng erguu ni 2021-04-12 103.212.117.19

tegvel yagad ongotsn deer ni EverGreen gtsen bgan

Avatar

Зочин 2021-04-12 66.181.186.34

evergiven uheree

Avatar

хэхэ 2021-04-12 66.181.180.203

Усан онгоцыг гаргах гэж 5 өдөр элс ухсан экскаваторын жолоочийг урамшуулаагүй, баярлалаа ч гэж хэлээгүй хаячихсан л гэж бичигдээд байна. Хөөрхий

Avatar

Иргэн 2021-04-12 43.228.129.119

Египетчүүд сувгаар гарахад өөрсдийн ахмадууд онгоцыг жолооддог биз дээ. Өөрсдөө онгоцыг гацачаад мөнгө нэхэж тэнэгтээд байхын.

Avatar

Зочин 2021-04-12 202.55.180.58

даатгалтай тул санаа бүү зовоо . даатгалын байгууллагууд тодорхой гэрээнд заасаныхаа дагуу төлнө .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж