Цар тахлын вакцины ачаар ХДХВ, хорт хавдрын вакциныг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Цар тахлын вакцины ачаар ХДХВ, хорт хавдрын вакциныг бүтээнэ

Цар тахлын вакцины ачаар ХДХВ, хорт хавдрын вакциныг бүтээнэ

Эрдэмтэд цар тахлын эсрэг вакцин бүтээсэн технологийг цаашид ХДХВ болон хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ. Тухайлбал, Pfizer/BioNTech, Moderna компаниудын бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг "мРНХ" хэмээх хараахан батлагдаж амжаагүй байсан шинэ технологиор бүтээж, өндөр амжилтад хүрсэн юм.

Эдгээр шинэ технологиор бүтээсэн вакцинууд SARS-CoV2 вирусийн өргөсний уурганд агуулагдах "мРНХ"-ийг хуулбарлан хүний биед тарьж, дархлааны системд танилцуулан тохирсон эсрэг биет үүсгэх замаар ажилладаг аж.

Тус "мРНХ" технологийг эрдэмтэд сүүлийн 25 жил судалж ирсэн ч хараахан өргөн хүрээний клиник туршилт хийн үр дүнг нь баталгаажуулж амжаагүй байсан билээ. Харин өдгөө эл технологийг цар тахлын эсрэг вакцины ачаар амжилттай туршиж, өндөр үр дүнтэйг нь баталсан тул цаашид өөр олон аюулт өвчний эсрэг эмчилгээнд ашиглах боломж нээгджээ.

Жишээлбэл, Техасын их сургуулийн хорт хавдар судлалын төв "мРНХ" технологиор хорт хавдрын эсрэг вакцин бүтээх ажлаа нэгэнт эхлүүлсэн байна. Харин Калифорнийн их сургуулийн эрдэмтэд шинэ технологиор ХДХВ-ийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж