Сүхбаатар аймагт хээрийн түймэрт 80 мянган га талбай шатжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймагт хээрийн түймэрт 80 мянган га талбай шатжээ

Сүхбаатар аймагт хээрийн түймэрт 80 мянган га талбай шатжээ

Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга сумын зааг нутаг Зүүн яргайт гэх газарт хээрийн түймэр гарчээ. Гал түймрийг унтраахаар Онцгой байдлын болон орон нутгийн иргэд ажилласан байна. Гэвч салхитай байгаа тул түймрийг цурманд оруулахад хүндрэлтэй байсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Одоогоор гал түймрийг цурманд оруулсан гэдгийг албаныхан хэлсэн юм. Энэ талаар тус газраас тодруулахад “Энэ жил хуурайшилтын түвшин өндөр байна. Он гарсаар ой хээрийн түймэр нийт ес бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Зүүн яргайт гэх газарт түймэр гарсныг өчигдөр орой цурманд оруулж, унтраалаа. Одоогоор шалтгаан нөхцөл нь тодорхойгүй. Иргэд хаврын салхи, шуургатай өдрүүдэд шүдэнз, тамхины иш, гал цог, нурмыг бүрэн унтраах хэрэгтэй” гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Зүүн яргайт гэх газарт түймэрт 80 мянган га талбай өртжээ. Гал түймрийн дуудлага өчигдөр 13.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Алба хаагчид болон нутгийн иргэд гал түймрийн шөнийн 23.45 цагт бүрэн унтраасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж