Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна

Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна

Бразил улсын хоёр дахь том хот Рио де Жанейрод “Christ the Redeemer” (Аврагч Христ) нэртэй 38 метр өндөр хөшөө байдаг билээ. Энэ хөшөө нь өндрөөрөө гуравт орох Христийн хөшөө юм.

Тэгвэл тус улсын өмнөд нутагт орших Энкантадо хотод үүнээс таван метр өндөр буюу 43 метр Христийн хөшөөг босгож байна. Уг хөшөөг босгох ажил 2019 онд эхэлсэн бөгөөд энэ оны сүүлчээр ашиглалтад орох юм байна.

Христийн шинэ хөшөөний алдалсан гарын урт гэхэд л 36 метр аж. Хөлнөөс цээжин хэсэг рүү гарах лифттэй бөгөөд цээжин хэсэгтээ алсыг харах тагттай юм байна.

Энэ хөшөөг барих ажлыг өнгөрсөн сард Covid-19-ийн улмаас нас барсан орон нутгийн улстөрч Адроалдо Конзатти санаачилжээ. Аварга Христийн хөшөөг босгох зардлыг хувь хүмүүс, байгууллагуудын хандиваар босгож байгаа ба өдгөө нийт 350 мянган ам.долларыг зарцуулаад байна.

Дэлхийн хамгийн өндөр Христийн хөшөө Индонезийн Сулавесид байдаг ба 52.55 метр өндөр гэнэ. Харин хоёр дахь өндөр хөшөө нь Польшийн Свебодзин хотод байдаг 52.5 метр өндөр “Christ the King” хөшөө юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж